Хармагедоны дайн гэж юу вэ?


Асуулт: Хармагедоны дайн гэж юу вэ?

Хариулт:
"Хармагедон" гэдэг үг нь Еврей Хар-Магедон хэмээх үгнээс гаралтай ба утга нь "Меггидо уул" бөгөөд Библийн эш үзүүлэгт зөгнөсний дагуу Антихристийн армийг Бурхан зогсоож, устгах ирээдүйн дайныг нэршсэн утгатай болжээ (Илчлэл 16:16; 20:1-3). Христийн эсрэг тулалдахаар бүх үндэстнүүд хамтдаа цугларч, олон мянган хүмүүс энэхүү Хармагедоны дайнд оролцоно.

Хармагедоны хөндийн яг байршил нь тодорхойгүй, яагаад гэвэл Меггидо гэж нэрлэгдэх уул одоо байдаггүй. Нэгэнт "Хар" гэх үг нь толгод гэсэн утгатай тул хамгийн их магадлалтай байршил Иерусалимаас хойш жаран бээрийн зайд орших Меггидогийн тал нутгийг хүрээлсэн толгод газар байх хамгийн боломжтой. Тэр бүс нутагт хоёр зуу гаруй тулалдаан өрнөсөн байдаг. Меггидо, түүний ойролцоох Эсдраелоны тэгш тал нь Хармагедоны дайны гол цэг болох бөгөөд энэ нь урагш хаа байсан Едомын Бозра хот хүртэлх Израилийн тал нутгийг бүхэлд нь хилэгнүүлнэ (Исаиа 63:1). Хармагедоны хөндий нь Израилийн түүхэнд хоёр агуу ялалтаараа алдартай: 1) Баракийн Канаанчуудын эсрэг ялалт (Шүүгчид 4:15), 2) Гидеоны мидианчуудын эсрэг ялалт (Шүүгчид 7). Хармагедон нь мөн хоёр агуу гамшиг тохиолдсон газар: 1) Саул болон түүний хөвгүүдийн үхэл (1Самуел 31:8), 2) Иосиа хааны үхэл (2Хаад 23:29-30; 2Шастир 35:22).

Энэхүү түүхийн ачаар Хармагедон хөндий нь Бурхан ба ёрын хүчний хоорондын эцсийн зөрчилдөөний бэлгэдэл болсон. "Хармагедон" гэх үг нь Илчлэл 16:16 дээр "Тэд хаадыг еврейгээр "Хармагедон" гэгддэг газарт цуглуулав" гэж нэг л удаа гардаг. Энэ нь Антихристэд үнэнч хаад Израиль руу эцсийн довтолгоо хийхээр хамтдаа цугларч буй явдлыг өгүүлдэг. Хармагедонд "Бурхан догшин уур хилэнгийнхээ дарсны аягыг" (Илчлэл 16:19) өгч, Антихрист ба түүнийг дагалдагчид нь сүйрч, ялагдах болно. "Хармагедон" нь Мегиддогийн талд бий болох дайныг онцгойлж бус, харин дэлхийн төгсгөлийг илэрхийлдэг ерөнхий нэршил болжээ.

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Хармагедоны дайн гэж юу вэ?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав