Тэнгэрэлчүүд эрэгтэй эсвэл эмэгтэй юу?


Асуулт: Тэнгэрэлчүүд эрэгтэй эсвэл эмэгтэй юу?

Хариулт:
Бичвэрт тэнгэрэлч нартай холбоотой дурдах болгондоо эр хүйс дээр өгүүлдэгт эргэлзэхгүй хэрэггүй. Шинэ Гэрээнд гардаг "тэнгэрэлч" гэсэн грек үг ангелос нь эр хүйсийн үг. Үнэндээ, ангелос-н эмэгтэй хэлбэр байдаггүй. Дүрмийн хувьд эр (тэр эрэгтэй), эм (тэр эмэгтэй), мөн саармаг (тэр юм) гэсэн гурван хүйс байдаг. Тэнгэрэлчүүдийг эр хүйснээс өөр ямар нэг хүйсээр ердөө дурдаагүй. Библид олон удаа үзэгдсэн тэнгэрэлчүүдийг хэзээ ч "тэр эмэгтэй" юмуу "тэр юм" гэж ярьсангүй. Цаашилбал, тэнгэрэлч нар үзэгдэх үедээ үргэлж хүмүүн эр хүн шиг хувцасласан байв (Эхлэл 18:2, 16; Езекиел 9:2). Бичвэрт эмэгтэй хүн шиг хувцасласан тэнгэрэлч гардаггүй.

Библид нэрийг нь Михаел, Габриел, Люсифер гэж дурдсан тэнгэрэлчүүд нь бүгд эрэгтэй нэр бөгөөд эр хүйстэй үгсээр дурдсан байна. "...Михаел болон түүний тэнгэрэлч..." (Илчлэл 12:7); "Мариа [Габриелын] энэ үгэнд ихэд цочиж" (Лук 1:29); "Аяа, Үүрийн хүү, Люсифер" гэж хэлсэн (Исаиа 14:12). Тэнгэрэлч нартай холбоотой бусад нь үргэлж эр хүйсийн үгс байдаг. Шүүгчид 6:21 хэсэгт тэнгэрэлч "өөрийн (эр хүйсийн)" гарт таяг атгасан" гэж байдаг. Зехариа тэнгэр элчээс асуулт асууж, "тэр (эрэгтэй)" түүнд хариулсан гэж тайлагнасан (Зехариа 1:19). Илчлэл номд тэнгэрэлчүүд бүгд "тэр (эрэгтэй)" гэж дурдагдаад зогсохгүй түүний хамааралтай бүгд "түүний (эр хүйс) хэмээн хэлэгдсэн (Илчлэл 10:1, 5; 14:19; 16:2, 4, 17; 19:17; 20:1).

Зарим нь Зехариа 5:9 ишлэлд эмэгтэй тэнгэрэлчүүдийн жишээ гардаг гэж хэлдэг. Тэр ишлэлд ийнхүү өгүүлжээ: "Дараа нь би нүдээ өргөж харсанд, тэнд далавчаараа салхи татуулан ирж буй хоёр эмэгтэй байв. Тэд өрөвтасын далавч мэт далавчтай аж. Тэд сагсыг газар тэнгэрийн хооронд өргөв." Асуудлын гол нь энэхүү зөгнөлийн үзэгдэл дэх "эмэгтэйчүүдийг" тэнгэр элч гэж нэрлэж болохгүй юм. Тэднийг нашиюм ("эмэгтэйчүүд") гэх ба сагстай эмэгтэйчүүд нь 7, 8-р ишлэлд ёр мууг бэлгэддэг. Үүний эсрэгээр, Зехариатай ярьж байсан тэнгэрэлчийг малак гэж дуудах бөгөөд "тэнгэрэлч" эсвэл "зараал" гэсэн утгатай огт өөр хэрэглэх болдог. Зехариагийн үзэгдэлд буй эмэгтэйчүүд нь далавчтай байдаг нь бидний төсөөллөөр тэнгэрэлчийг илтгэж болох авч, бид үнэндээ текстийн хэлсэн зүйлээс давж тайлбарлахдаа болгоомжтой байх ёстой. Үзэгдэл нь байнга л бодит амьд амьтныг бас дүрслэхгүй, жишээлбэл уг бүлгийн эхний хэсэгт Зехариа нисэж буй хуйлмал ном хардаг гэдгийг сана (Зехариа 5:1–2).

Хүйсгүй тэнгэрэлчүүдийн талаарх төөрөгдөл нь Матай 22:30 ишлэлийг буруу уншсанаас улбаатай. Үүнд тэнгэрт гэрлэлт гэж байхгүй учир бид "тэнгэрэлч нартай адил болох юм" гэсэн. Гэрлэлт байхгүй гэдгээр зарим нь тэнгэрэлчүүд "үржих эрхтэнгүй" эсвэл "хүйсгүй" гэж үзсэн, шалтгаан нь (логикийн хувьд) хүйсийн зорилго бол үр удмаа бий болгох ба хэрэв гэрлэлт байхгүй бол, үржил байхгүй болно, тиймээс хүйсийн хэрэгцээ үгүй гэв. Гэхдээ энэ нь текстээс нотлогдох боломжгүй холын дүгнэлт билээ. Гэрлэлт байхгүй гэдэг нь хүйс байхгүй гэсэн утгад заавал хүргэх шаардлагагүй. Тэнгэрэлчийг эрэгтэйгээр дүрсэлсэн олон Библийн хэсэг нь хүйсгүй тэнгэрэлч гэсэн үзэлтэй зөрчилддөг. Тэнгэрэлч нар гэрлэдэггүй, гэхдээ бид "гэрлэхгүй" гэдгээс "хүйс байхгүй" гэдэг хүртэл үсрэлт хийх боломжгүй.

Хэл ярианы хүйсийг мөн үржлийн нэр томьёогоор шууд ойлгох боломжгүй. Үүнээсээ илүүтэй Бичвэр дотор дурдагдсан сүнслэг биестэй холбоотой хэлэгддэг эр хүйсийн төлөөний нэрс нь бэлгийн хүйсийг бус харин эрх мэдлийг тодотгосон гэж хэлж болно. Бурхан Өөрийгөө үргэлж эрх хүйсээр дурддаг. Ариун Сүнсийг хэзээ ч "энэ юм" гэж дүрслээгүй. Бурхан бол хувьчилсан, эрх мэдэлтэй, тиймээс эр хүйсийн хувьчилсан төлөөний нэр хэрэглэдэг. Бурхан Өөрийнх нь хүч чадлыг эзэмшиг гэж (2Хаад 19:35), Өөрийнх нь мэдээг хүргэг гэж (Лук 2:10), Өөрийг нь энэ дэлхийд төлөөлөг гэж Бурхан эрх мэдлээ өгдөг учраас эр хүйснээс өөр ямар нэг байдлаар тэнгэрлэг биесийг дүрслэх нь тохиромжгүй байсан байж мэдэх юм.

Монгол хэл


Монгол хэл дээрх сайт руу буцах
Тэнгэрэлчүүд эрэгтэй эсвэл эмэгтэй юу?

Хэрхэн ...

Бурхантай үүрд мөнхөд амьдрах



Бурханаас уучлалыг хүлээн ав