Асуулт
Бидний хувьд хэр удаан наслах талаар насны хязгаар тавигдсан уу?
Хариулт
Эхлэл 6:3 ишлэлд хүн төрөлхтний насны хязгаарыг 120 жил болгосон гэж олон хүн ойлгодог. "Тэгэхэд ЭЗЭН — Хүн өөрөө махбод тул Миний Сүнс хүнтэй мөнхөд байгаад байхгүй. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болог гэжээ." Гэвч, Эхлэл номын 11-р бүлэгт 120 жилээс дээш амьдарсан хэд хэдэн хүнийг тэмдэглэн үлдээжээ. Үүний үр дүнд зарим нь Эхлэл 6:3 ишлэлийг ерөнхий дүрмээ баримтлан хүмүүс 120 жилээс дээш наслахгүй гэсэн үг гэсэн утгатай гэж тайлбарладаг. Үерийн дараа амьдралын хугацаа эрс багассан (Эхлэл 5 бүлгийг Эхлэл 11-р бүлэгтэй харьцуул) ба эцэстээ 120 болж буурав (Эхлэл 11:24). Эхлэл 11-ээс хойш бид цор ганц хүн болох Мосе нь 120 жил хүртэл насалдаг түүхтэй, өөр хэн ч үүнээс дээш насалсан ямар нэг бичвэр байхгүй.
Гэсэн хэдий ч контексттэй илүү нийцэж байгаа өөр нэг тайлбар байдаг бөгөөд энэ нь Эхлэл 6:3 ишлэлийг Бурхан үгээ тунхагласнаас 120 жилийн дараа үер тохиолдох болно гэсэн санаа гэж үздэг. Тэдний өдрүүд дуусаж байгаа гэдгээр хүн төрөлхтөн өөрөө үерт өртөн дуусах болно гэдгийг тодотгож байгаа юм. Зарим нь энэ тайллыг буруутган Эхлэл 5:32 ишлэлд Ноаг 500 настай байх үед Бурхан Ноад авдар барихыг тушаасан бөгөөд үер тохиолдох үед Ноа 600 настай байсан (Эхлэл 7: 6) учраас 120 жил бус зөвхөн 100 жилийн хугацааг л харуулж байна гэж үзсэн. Гэсэн хэдий ч Эхлэл 6:3 ишлэлд Бурханы тунхаг гаргасан цаг хугацааг дурдаагүй байна. Цаашилбал, Эхлэл 5:32 нь Бурхан Ноад хөвөгч авдар барихыг тушаасан цаг үе биш, харин Ноа гурван хүүгийнхээ эцэг болсон насыг нь хэлсэн байдаг. Бурхан үерийг 120 жилийн дараа буулгахаар шийдэж, дараа нь Ноад авдар барихыг тушаахаас өмнө хэдэн жилийн турш хүлээсэн байж болох нь бүрэн үндэслэлтэй. Ямар ч байсан Эхлэл 5:32 болон 7:6 ишлэлийн хооронд 100 жил болсон нь Эхлэл 6:3 ишлэлд дурдсан 120 жилийн хугацаатай зөрчилдөх боломжгүй.
Үерийн өнгөрөөд олон зуун жил болсны дараа Мосе ийнхүү тунхагласан: "Амьдралын маань өдөр хоногууд далан жил юм. Хүч чадалтай байх аваас наян жил боловч тэдгээрийн оргил нь зүдүүр, уй гашууд өнгөрдөг. Учир нь энэ нь ч өнгөрч, бид нисэн оддог" (Дуулал 90:10). Эхлэл 6:3, Дуулал 90:10 ишлэлийн аль нь ч хүн төрөлхтөнд Бурханы тогтоосон насны хязгаар биш юм. Эхлэл 6:3 ишлэлд үерийн цаг хугацааг урьдчилан хэлсэн. Дуулал 90:10 ишлэл нь хүмүүс 70-80 жилийн хугацаанд амьдардаг гэсэн ердийн дүгнэлтийг (энэ нь өнөөг хүртэл хэвээр л байна) дурдаж байгаа хэрэг юм.
English
Бидний хувьд хэр удаан наслах талаар насны хязгаар тавигдсан уу?