settings icon
share icon
Асуулт

Үхлийн дараа юу болох вэ?

Хариулт


Үхлийн дараа юу болох бол гэдэг асуулт биднийг эргэлзээ тээнэгэлзээнд оруулдаг. Хүн яг хэзээ сүүлчийн мөнх тавиландаа орох вэ гэдэг талаар Библи тодорхой дурьдаагүй. Харин хүн үхсэнийхээ дараах хоромд тэрээр Христийг өөрийн Аврагч болгосон эсэхээс хамаараад Тэнгэрийн улс(диваажин) юмуу эсвэл Там руу хүргэгдэнэ гэж бичигдсэн байдаг. Итгэгчдийн хувьд үхлийн дараа биеэ орхиж Эзэнтэй хамт байна (2Коринт 5:6-8; Филиппой 1:23). Итгэгч биш хүний хувьд үхлийн дараа Тамд мөнхийн шийтгэлийг авах болно гэсэн үг(Лук 16:22-23).

Тэгвэл үхлийн дараа болох үйл явлуудыг төөрөгдөлд хүргэдэг Библийн хэсгүүдийг дор бичлээ. Илчлэлт 20:11-15 дээр тамд унах хүн бүхнийг галт нууранд хаягдсан хүмүүс гэж дүрсэлсэн байна. Мөн Илчлэлт 21-22 бүлэг Шинэ тэнгэр, Шинэ газрын тухай бичсэн байдаг. Тийм болохоор эцсийн дахин амилалт хүртлээ хүмүүс үхсэнийхээ дараа тэнгэрийн улс юмуу тамд “түр зуур” байдаг юм шиг харагддаг. Хүний үүрд мөнхийн хувь тавилан нь өөрчлөгдөхгүй боловч тухайн мөнхийн хувь тавилангийн таамагласан “байршил” нь өөрчлөгдөж болно. Зарим талаас харвал үхсэний дараа итгэгчид Шинэ тэнгэр, Шинэ газар руу илгээгдэх болно(Илчлэлт 21:1). Мөн зарим талаас харвал үл итгэгчид үхсэнийхээ дараа галт нууранд хаягдах болно(Илчлэлт 20:11-15). Эдгээр нь бүхий л хүмүүсийн эцсийн үүрд мөнхийн хувь тавилан бөгөөд зөвхөн гэм нүглийн төлөөс аврал нь Есүс Христээс л ирнэ гэж бат итгэсэн эсэхээс бүрэн хамаарна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Үхлийн дараа юу болох вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries