settings icon
share icon
Асуулт

Хоосролын бузар гэж юу вэ?

Хариулт


"Хоосролын бузар" гэсэн хэллэг нь Матай 24: 15 хэсэгт "Иймд эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузрыг та нар ариун газарт зогсохыг харах аваас (уншигч нь ойлгог)" гэж гарчээ. Энэ нь Даниел 9: 27 хэсэгт хэлж буй зүйлсийг илтгэдэг: "Тэрээр нэг долоо хоногийн дотор олон хүнтэй бат гэрээ байгуулна. Гэвч долоо хоногийн дунд тэрээр тахилга ба идээн тахилыг хориглоно. Хоосролыг авчрагч дээр тогтоогдсон зүйл цутгагдах хүртэл хамгийн оройд хоосролын бузар байна гэв." МЭӨ 167 онд Грекийн захирагч Антиох Эпифани нь Иерусалим дахь Еврейн сүмийн шатаалт тахилын ширээн дээр Зевсд зориулсан тахилын ширээ босгожээ. Тэрээр мөн Иерусалимын Сүм дэх тахилын ширээн дээр гахай тахижээ. Энэ үйл явдлыг хоосролын бузар гэж нэрлэдэг.

Матай 24:15 хэсгийг харвал дээр дурдсан хоосролын бузар аль хэдийн тохиолдоод 200 гаруй өнгөрсөн хойно Есүс ярьсан байна. Тиймээс, Есүс ирээдүйд Иерусалим дахь еврейчүүдийн сүмд дахин нэг хоосролын бузар тохиолдоно гэж эш үзүүлсэн байх ёстой. Ихэнх Библийн эш үзүүлэг тайлагчид Есүсийг Антиох Эпифани хийсэнтэй маш адил зүйлийг Антихрист хийх болно гэж хэлж байгаа хэмээн үздэг. Бас нэг баталгаажих зүйл бол Даниел 9:27 дээр Даниелийн эш үзүүлсэн зүйлсийн зарим нь МЭӨ 167 оны Антиох Эпифанигийн хийсэн үйлдлээр бүрэн биелээгүй. Антиох Израилтай долоон жилийн гэрээ хийгээгүй байна. Харин Антихрист эцсийн өдрүүдэд Израилтай долоон жилийн гэрээ байгуулах бөгөөд дараа нь Иерусалим дахь еврейчүүдийн сүмд хоосролын бузартай төстэй зүйл үйлдсэнээрээ гэрээгээ цуцалдаг.

Ирээдүйн хоосролын бузар нь юу ч байлаа гэсэн үүнийг гардан хийж буй хүн нь Антихрист гэдгийг хүн болгон эргэлзээгүй батлан хэлнэ. Илчлэл 13:14 түүнийг бүх хүн шүтэх ёстой болгож албадсан ямар нэг дүр төрх гэсэн утгаар дүрсэлдэг. Амьд Бурханы сүмийг Антихристийн мөргөлийн газар болгон хувиргах нь үнэхээр "бузар" мөн. Зовлонгийн үед амьд үлдэгсэд энэ үйл явдлыг анхааралтай ажиглаж, танин мэдэх хэрэгтэй, яагаад гэвэл зовлонгийн хамгийн аймшигт 3 жил хагасын үе эхлэх бөгөөд Эзэн Есүсийн ирэлт тун ойр болсон гэсэн үг. "Харин Хүний Хүүгийн өмнө зогсох мөн болох гэж буй энэ бүхнээс зайлсхийх хүч чадалтай байхын тулд залбирч, ямагт сэргэг байгтун гэв" (Лук 21:36).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хоосролын бузар гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries