settings icon
share icon
Асуулт

Есүс гэрлэсэн үү?

Хариулт


Есүс Христ гэрлээгүй нь маш тодорхой байсан. Гэтэл өнөөдөр Христ Магдалын Мариатай гэрлэсэн байсан гэх цуу олны дунд түгэх болов. Энэ домог нь үнэндээ хуурмаг бөгөөд ямар ч теологийн, түүхийн эсвэл библийн үндэслэл байхгүй. Хэдий нэлээд хэдэн Гностик сайнмэдээнд Есүс Магдалын Мариатай дотно харилцаатай байсныг дурдсан авч алинд нь ч Есүс Магдалын Мариатай гэрлэсэн, эсвэл түүнтэй романтик харилцаатай байсан тухай бичигдээгүй. Эдгээр дундаас хамгийн ойрхон очих нь Есүс Магдалын Мариаг үнссэн гэж бичигдсэн бөгөөд үүнийг “нөхөрсөг үнсэлт” гэж хялбархан тайлж болох үндэслэл бий. Цаашлаад бүр Гностик сайнмэдээнд Есүс Магдалын Мариатай гэрлэсэн байсан гэж шууд тэмдэглэсэн байлаа ч гэсэн эдгээр бичвэр ямар ч баталгаагүй. Яагаад гэвэл Гностик сайнмэдээнүүд нь Есүсийн талаарх Гностик үзэл баримтлалыг бий болгохын тулд зохиогдсон хуурмаг зүйлс болох нь батлагдсан байдаг.

Хэрэв Есүс гэрлэсэн байсан бол Библи бидэнд хэлсэн байх ёстой эсвэл энэ талаар ямар нэг хоёрдмол утгатай юм дурдсан байх байв. Ийм чухал асуудлын талаар Судар бүхэлдээ чимээгүй байна гэж байхгүй. Библи Есүсийн ээж, хойд аав, хагас цусны ах дүү нарыг нь дурддаг. Яагаад Есүс эхнэртэй байсан гэх баримтыг үл тоомсорлож орхино гэж? Есүсийг гэрлэсэн байсан гэж итгэдэг, заадаг хүмүүс нь ингэснээрээ Түүнийг илүү “хүмүүнлэг” буюу илүү энгийн хүмүүс шиг, бусадтай л адил болгох гэж оролддог аж. Хүмүүс зүгээр л Есүсийг хүний биеэр ирсэн Бурхан байсан гэдэгт итгэхийг хүсдэггүй (Иохан 1:1, 14; 10:30). Тиймээс тэд Есүс гэрлэсэн байсан, хүүхдүүдтэй байсан, зүгээр л нэг байдаг хүн байсан гэх домог бий болгох юмуу түүндээ итгэхийг хүсдэг.

Үүнийг дагалдан “Есүс Христ гэрлэж чадах байсан уу?” хэмээх асуулт гарч ирж болно. Гэрлэх нь гэм нүгэлтэй явдал биш. Гэрлэлтийн хүрээнд сексийн харилцаатай байх нь гэм нүгэл ерөөсөө биш. Үүнд үндэслэн хэлэхэд, тиймээ, Есүс гэрлэж болох байсан бөгөөд гэрлэсэн ч Бурханы гэмгүй Хурга бөгөөд дэлхийн Аврагч хэвээрээ байна. Мөн үүний хажуугаар хэлэхэд Есүс гэрлэх ёстой гэсэн ямар нэг библийн шалтгаан байхгүй. Энэ бол бидний мэтгэлцээний гол анхаарал хандуулах сэдэв биш. Есүсийг гэрлэсэн байсан гэж итгэдэг хүмүүс нь Түүнийг гэмгүй байсан эсвэл Түүнийг Мессиа байсан гэдэгт итгэдэггүй. Гэрлэх бас хүүхдүүд төрүүлэх гэдэг нь Бурханы Есүсийг илгээх шалтгаан биш байв. Марк 10:45 дээр Есүс яагаад ирсэн тухайгаа ийнхүү хэлдэг: “Учир нь Хүний Хүү үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд мөн олны төлөө амиа золиос болгон өгөхийн тулд ирсэн билээ гэв.”

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүс гэрлэсэн үү?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries