settings icon
share icon
Асуулт

Яагаад Матай болон Лук дээрх Есүсийн угийн бичиг их ялгаатай байдаг юм бол?

Хариулт


Есүсийн угийн бичиг Бичвэрийн хоёр газар дурдагдсан: Матай 1 болон Лук 3:23-38. Матай угийн бичгээ Есүсээс Абрахам хүртэл олж буулгасан. Лук угийн бичгээ Есүсээс Адам хүртэл олж тогтоосон. Ямартай ч Матай болон Лук хоёулаа бүрэн ялгаатай угийн бичиг олж дурдсан гэдэгт итгэх хангалттай шалтгаан бий. Жишээ нь: Матай Иосефийн аавыг Иаков гэж өгсөн байхад (Мт 1:16), Лук Иосефийн аавыг Ели гэж бичсэн (Лук 3:23). Лук Давидын хүү Натан аар дамжин явдаг (Лук 3:31) байхад Матай Давидын хүү Соломоноор дамжин тооцдог (Матай 1:16) ба хоёр угийн бичигт Давид болон Есүсийн хооронд Шеалтиел ба Зеруббабел гэсэн хоёрхон адил нэр гардаг (Матай 1:12; Лук 3:27).

Зарим нь эдгээр ялгааг заагаад Библид олон алдаа байгааг нотолж байна гэдэг. Ямартай ч Еврейчүүд бол маш нямбай хуулагчид бөгөөд тэр тусмаа угийн бичигт илүү няхуур ханддаг. Иймээс Матай, Лук нар ижил цаг үеийг хамарсан боловч хоорондоо бүхэлдээ зөрчилтэй хоёр угийн бичгийг бий болгосон нь ойлгох аргагүй аж. Дахин давтахад Давидаас Есүсийг хүртэл угийн бичиг нь ч тэр чигтээ өөр байна. Шеалтиел болон Зерубабел гэх адил нэрсийн бичиглэлт хүртэл ижил нэртэй ч өөр хүмүүсийн талаар өгүүлж байх магадлал их байна. Лук Шеалтиелийн эцэг Нэри гэж өгсөн байхад, Матай Шеалтиелийн эцэг Иекониа гэж дурдсан байна. Шеалтиел нэртэй хүн өөрийн хүүгээ алдартай хүмүүсийн нэрсийг зээлдэн Зеруббабел (Езра болон Нехемиа номыг үз) гэж нэрлэх нь нийтлэг үзэгдэл байж болно.

Чуулганы түүхч Иосефусын баримталдаг байсан нэг тайлбарын дагуу бол Матай үндсэн буюу биологийн талыг баримталсан бол Лукын хувьд “хамаатны гэрлэлт (levirate marriage)”-н тохиолдлыг бодсон байж болох аж. Хэрэв нэг хүн хүү байхгүй үхвэл, түүний ах дүү нь бэлэвсэн эхнэртэй нь гэрлэх бөгөөд төрүүлсэн хүү нь нас барсан хүний нэрээр нэрлэгдэх ёсон тогтсон байдаг. Иосефусын онолоор бол Мелхи (Лук 3:24) мөн Маттан (Матай 1:15) нар нэг эмэгтэйтэй (уламжлалын дагуу Еста гэж дуудагддаг) өөр өөр цаг үед гэрлэсэн байна. Ингэснээр Ели (Лук 3:23) мөн Иаков (Матай 1:15) нар хагас ах дүү болж байна. Ели үр удмаа үлдээлгүй үхсэн ба түүний хагас дүү Иаков Елигийн бэлэвсэн эхнэртэй гэрлэж Иосефийг төрүүлсэн. Энэ нь Иосефийг хууль ёсны дагуу бол “Елигийн хүү” харин биологийн дагуу бол “Иаковын хүү” болгож байгаа юм. Ийнхүү Матай Лук хоёр хоёул адил (Иосефийн) угийн бичгийг бичсэн ба Лук хууль ёсны уламжлалын дагуу хөтөлсөн бол Матай биологийн дагуу хөтөлсөн.

Ихэнх хуучинсаг Библийн эрдэмтэд Лук Мариагийн угийн бичгийг хөтөлж, Матай Иосефийнхийг хөтөлсөн гэсэн өөр нэг үзлийг өнөөдөр баримталж байна. Матай Иосефийн (Есүсийн хууль ёсны эцэг) удмыг дагаж Давидын хүү Соломоноор дамжсан байхад Лук Мариагийн (Есүсийн цусан ээж) удмыг мөшгиж Давидын хүү Натанаар дамжсан. Нэгэнт Грек хэлэнд “хүргэн” гэх үг байдаггүй учир Иосефийг Елигийн охин Мариатай гэрлэснээс болж “Елигийн хүү” гэж дуудсан. Мариагийн уг гаралаар ч бай Иосефийн уг гаралаар ч бай Есүс бол гарцаагүй Давидын удам болж байгаа ба хууль ёсны Мессиа болж байгаа юм. Угийн бичгийг эхийн талаас хөөж үзэх нь туйлын хачирхалтай зүйл, гэсэн ч онгон төрөлт ч хачирхалтай зүйл шүү дээ. Есүс бол “хүмүүсийн боддогоор” Иосефийн хүү гэж Лук тайлбарлажээ (Лук 3:23).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Яагаад Матай болон Лук дээрх Есүсийн угийн бичиг их ялгаатай байдаг юм бол?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries