settings icon
share icon
Асуулт

Ёховагийн гэрчүүд гэж хэн бэ, тэдний итгэл нь юу вэ?

Хариулт


Өнөөдөр Ёховагийн гэрчүүд гэж олон танигдах болсон энэ тусгаар урсгал 1870 онд Пенсильванд Чарльз Тэйз Расселаар удирдуулсан Библийн хичээлийн анги маягаар эхэлсэн байдаг. Рассел өөрийн бүлгээ “Мянганий Үүрийн гэгээ Библи Судлал” гэж нэрлэсэн бөгөөд тэрээр нас барахаасаа өмнө зургаан боть бичиж үлдээсэн нь өнөөгийн Ёховагийн гэрчүүдийн баримталж буй сургаалын ихэнх хэсгийг агуулдаг байна. 1916 онд Расселийг нас барсаны дараа түүний найз болон залгамжлагч болох шүүгч И.Ф.Рутерфорд “Мянганий үүрийн гэгээ” цувралын “Нууц төгссөн нь” нэртэй эцсийн ботийг 1917 онд бичсэн. Харуулын цамхаг Библи болон товхимолын нийгэмлэг 1886 онд байгуулагдаж, тун хурдан “Мянганий үүрийн гэгээ” хөдөлгөөний үзэл баримтлалуудыг бусдад түгээн тархаах гол механизм болж хувирсан байдаг. Уг бүлэглэл 1931 оныг хүртэл “Расселчууд” гэж нэрлэгдэж байгаад тухайн байгууллагад гарсан хагаралын үр дүнд “Ёховагийн гэрчүүд” гэж дахин нэрлэгдсэн байна. Хагаран гарсан бүлэглэл нь “Библийн оюутнууд” гэдэг нэрээр олон танигдах болжээ.

Ёховагийн гэрчүүд юунд итгэдэг вэ? Тэдний онолын байр суурийг Христийн бурхан мөн чанар, аврал, Гурвал, Ариун Сүнс, болон цагаатгал зэрэг үзэл баримтлалуудтай тулган харах юм бол ямар ч эргэлзээгүй тэд нар үнэн Христэч итгэл үнэмшлийн байр суурийг баримталдаггүй болох нь харагддаг. Ёховагийн гэрчүүд Есүсийг тэргүүн тэнгэр элч Михаел буюу хамгийн дээд бүтээл гэж итгэдэг. Энэ нь Есүсийг Бурхан гэж тунхагласан олон Бичээсүүдтэй гарцаагүй зөрчилддөг (Иохан 1:1,14, 8:58, 10:30). Ёховагийн гэрчүүд итгэл, сайн үйлс болон дуулгавартай байдлын нэгтгэн сахиж байж авралыг олж авна гэж итгэдэг. Энэ нь нигүүлслээр ирэх итгэлээр хүлээн авдаг авралын тухай ярьдаг тоо томшгүй олон бичээсүүдтэй зөрчилддөг (Иохан 3:16; Eфес 2:8-9; Tит 3:5). Ёховагийн гэрчүүд Гурвалыг үгүйсгэж, Есүсийг бүтээгдсэн бүтээл, ялангуяа Ариун Сүнсийг Бурханы амьгүй хүч чадал гэж итгэдэг байна. Ёховагийн гэрчүүд Христийн золилтын цагаатгалын үзэл баримтлалыг үгүйсгэж оронд нь төлөөсийн онол буюу Есүс үхэл бол Адамын гэм нүглийн төлөөх л төлөөс байсан гэсэн үзэл баримталдаг.

Ёховагийн гэрчүүд энэхүү библийн бус үзэл баримтлалаа хэрхэн зөвтгөдөг вэ? Юуны түрүүнд тэд чуулган зуун зууны турш дахь түүхэндээ Библийг бохирдуулсан гэх бөгөөд тэд Библийг жинхэнэ нь утгаар нь өөрсдийн Шинэ Дэлхийн Орчуулга гэж нэрлэдгээр дахин орчуулсан гэцгээдэг. Харуулын цамхаг библи болон товхимолын нийгэмлэг нь үнэндээ Библийн зааж байгаа зүйлд өөрсдийн онол сургаалиа тохируулж баримтлах бус, харин ч Библийн текстийг засаж, өөрсдийн хуурамч үзэл сургаалдаа тааруулсан. Шинэ Дэлхийн Орчуулга библи нь Ёховагийн гэрчүүдийн үзэл баримтлал нь Бичээстэй зөрчилдөх болгонд дахин дахин эмхэтгэх засалтанд ордог байна.

Харуулын цамхаг нийгэмлэг өөрсдийн итгэлээ Чарльз Тэйз Рассел, Шүүгч Иосеф Франклин Рутерфорд болон тэдний залгамжлагчдын сургаал болон нэмэлт материалууд дээр үндэслэдэг байна. Харуулын цамхаг библи болон товхимолын нийгэмлэгийн удирдлагын баг нь энэ дэлхий дээрх бусад гаж буруу урсгалуудаас ялгарах нэг онцлогтой. Тэр нь цорын ганц Бичээсийг тайлбарлах бүрэн эрх мэдэлтэй байгууллага ажээ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн багц ишлэлийн талаар удирдлагын баг хэлсэн зүйл нь тухайн тайлбарын эцсийн шийдвэр болдог бөгөөд итгэгчдийн биеэ дааж бодож сэтгэх боломж хязгаарлагдмал гэсэн үг. Энэ бол Паулын Тимотод(мөн бидэнд ч бас) өгсөн “чи өөрийгөө ичих явдалгүй ажилтан, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ” гэсэн сургамжын шууд эсрэг болж байна. Энэ сургамж 2 Тимот 2:15-д байгаа бөгөөд Бурханаас Өөрийн хүүхдүүдээ яг л Бериагийн Христэд итгэгч хүмүүс шиг багш нарын заасан зүйлсийг Бурханы үгтэй нийцэж буй эсэхийг Бичээсээс нягтлан шалгадаг хүмүүс байхыг маш тодорхой зааварчилсан байдаг.

Магадгүй өөрсдийн мэдээгээ бусдад хүргэх гэж үнэхээр туйлбартай, итгэмжтэй явдаг хүмүүс Ёховагийн гэрчүүдээс өөр ямар нэг шашны бүлэглэл ер байхгүй байх. Харамсалтай нь тэдний мэдээ бохирдол, хууран мэхлэлт, худал сургаалаар дүүрсэн байдаг. Бурхан Өөрийн сайн мэдээний үнэн болон үгийн жинхэнэ сургаалиараа Ёховагийн гэрчүүдийн нүдийг нээж харуулах болтугай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Ёховагийн гэрчүүд гэж хэн бэ, тэдний итгэл нь юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries