settings icon
share icon
Асуулт

Бурхан нүгэлтэн/үл итгэгчийн залбирлыг сонсдог/хариулдаг уу?

Хариулт


Иохан 9:31 ийн тунхагладаг: "Бурхан нүгэлтнүүдийг сонсдоггүй, харин Бурханаас эмээж, хүслийг нь үйлдэгч хүнийг сонсдогийг бид мэднэ." Мөн "Бурхан нүгэлтнүүдийн залбирал дундаас зөвхөн түүний аврал хүссэн залбирлыг нь л сонсдог" гэсэн үг бий. Үүний дүнд, зарим хүмүүс Бурхан үл итгэгчийн залбирлыг хэзээ ч сонсдоггүй, мөн хариулдаггүй хэмээн итгэх болжээ. Иохан 9:31 ишлэл бичигдэх болсон хам сэдвийг харахад энэ ишлэл нь Бурхан үл итгэгч хүнээр дамжуулан гайхамшгаа үйлддэггүй гэдгийг хэлж байна. Юуны түрүүнд Иохан 5:14-15 хэсэг нь аливаа гуйлтанд Бурхан эхлээд Өөрийнх нь хүсэл тааллын дагуу байгаа эсэхийг харж хариулах үгүйгээ шийддэг гэж байна. Магадгүй энэ зарчим үл итгэгчдэд хамаатай байж болно. Хэрэв үл итгэгч Бурханы хүсэл тааллын дагуу залбирвал ийм залбиралд Бурхан хүслийнхээ дагуу хариулахад саад болох зүйл юу ч байхгүй.

Бичвэрийн зарим хэсэгт үл итгэгчдийн залбирлыг Бурхан сонсож хариулж буй тухай дүрсэлдэг. Эдгээрийн ихэнх хэсэгт нь залбиралтай холбоотой. Нэг, хоёр тохиолдолд нь Бурхан зүрхний хашхираандд нь хариулсан (энэ хашхираан нь Бурханд хандсан байсан эсэх нь дурдагдаагүй). Эдгээр тохиолдолын заримд нь залбирал гэмшилтэй цуг илэрхийлэгдсэн байдаг. Харин бусад тохиолдлуудад залбирал нь дэлхийлэг хэрэгцээ эсвэл ерөөлийн төлөө байх бөгөөд Бурхан өршөөлөөсөө болоод юмуу эсвэл чин сэтгэлээсээ хүссэнд нь хариулсан эсвэл тэр хүний хүний итгэлээс болоод хариулсан байж болно. Дор үл итгэгчдийн залбирал дурдагдсан зарим багц хэсгийг оруулья:

Ниневегийн хүмүүс хот нь өршөөгдөж магадгүй хэмээн залбирсан (Иона 3:5-10). Бурхан энэ гуйлтанд хариулж, төлөвлөгөөгөө өөрчлөн Ниневе хотыг устгасангүй.

Хагар өөрийн хүү Ишмаелыг хамгаалахыг Бурханаас гуйсан (Эхлэл 21:14-19). Бурхан Ишмаелыг хамгаалаад зогсохгүй арвин ихээр ерөөсөн.

Хаадын дээд 21:17-29 хэсэг, ялангуяа 27-29 багцад Ахаб түүний үр садын талаарх Елиагийн эш үзүүлэгийг сонсоод гашуудаж, мацаг барьсан. Бурхан үүнд хариулж, Ахабын үед энэ гамшгийг авчирахгүй гэв.

Тир, Сидон орчмын нутгын харьн эмэгтэй охиноосоо чөтгөрийг зайлуулж өгөхийг Есүсээс гуйсан (Марк 7:24-30). Есүс эмэгтэйн охиноос чөтгөрийг зайлуулж өгсөн.

Үйлс 10-р бүлэгт гардаг Ромын цэргийн зуутын дарга Корнелиус зөвт хүн байсныхаа төлөө хариулагдаж, Петр түүн рүү илгээгдсэн. Үйлс 10:2 мөн Корнелиусыг "Бурханд тогтмол залбирдаг байсан" хэмээн өгүүлдэг.

Бурханы бүх хүнд (аврагдсан, аврагдаагүй) хамаарах амлалт өгсөн байдгийн нэг жишээ нь Иеремиа 29:13: "Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно." Энэ нь Үйлс 10:1-6 хэсэгт гарч буй Корнелийн хувьд тохирох жишээ мөн. Гэвч тухайн багц хэсгийн хам сэдвээс хамааралтай зөвхөн Христэд итгэгчдэд л зориулагдсан олон амлалт мөн байна. Христэд итгэгч нар л Есүсийг Аврагчаар хүлээн авсан учраас хэрэгцээтэй цагт тусламж авахаар Түүний нигүүлслийн сэнтийн өмнө зоригтойгоор очихыг уриалдаг (Еврей 4:14-16). Бид Бурханы тааллын дагуу юуг ч гуйж болно гэж бичигдсэн бөгөөд Тэр сонсож бидний асуусанд хариулна (1Иохан 5:14-15). Итгэгчдийн залбиралтай холбоотой олон амлалт мөн бий (Матай 21:22; Иохан 14:13, 15:7). Ийм учраас, тийм, Бурхан үл итгэгчдийн залбиралд хариулдаггүй үе бий. Мөн түүнчлэн Тэр Өөрийн өршөөл ба нигүүлслийнхээ улмаас залбиралд нь хариулж амьдралд нь оролцох тохиолдлууд ч бас байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бурхан нүгэлтэн/үл итгэгчийн залбирлыг сонсдог/хариулдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries