settings icon
share icon
Асуулт

Хүн бүрд "Бурханы хэлбэршүүлсэн орон зай" байдаг уу?

Хариулт


"Бурхан хэлбэршүүлсэн орон зай" гэдэг ойлголтоор хүн бүрд Бурханаар л дүүргэгдэх боломжтой байдаг түүний сэтгэл/сүнс/амьдралд байх хоосон орон зайг хэлдэг. "Бурхан хэлбэршүүлсэн орон зай" гэдэг нь өөрөөс нь гадна байгаа ямар нэг юм, ямар нэгэн ер бусын зүйлс, ямар нэг "өөр" зүйлийг эрэлхийлсэн хүний зүрхний дотоод тэмүүлэл юм. Номлогчийн үгс 3:11 ишлэлд Бурхан хүний "зүрхэнд үүрд мөнхийг суулгажээ" гэж дурдсан байдаг. Бурхан хүнийг Өөрийн мөнхийн зорилгын төлөө бүтээсэн бөгөөд зөвхөн Бурхан л мөнхийн төлөөх бидний хүслийг биелүүлж чадна. Бүх шашин нь Бурхантай "холбогдох" гэсэн дотоод хүсэлд дээр л суурилдаг. Энэ хүсэл нь зөвхөн Бурханаар л биелүүлэгдэх боломжтой тул үүнийг "Бурхан хэлбэршүүлсэн орон зай" гэж зүйрлүүлэн нэрлэх боломжтой.

Гэвч гол асуудал нь хүн энэ орон зайг үл тоомсорлох юмуу эсвэл Бурханаас өөр ямар нэг зүйлээр дүүргэхийг оролддог явдал юм. Иеремиа 17:9 ишлэлд бидний зүрх сэтгэлийн нөхцөл байдлыг ийнхүү дүрсэлсэн байдаг: "Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй. Хэн үүнийг ойлгож чадах билээ?" Соломон энэ ойлголтыг яг давтан ингэж хэлжээ: "Хүмүүний хөвгүүдийн зүрх муу муухайгаар дүүрч, амьдралынх нь туршид зүрхэнд нь солиорол байх ажээ..." (Номлогчийн үгс 9:3). Шинэ Гэрээ үүнийг зөвшөөрөн ингэж хэлжээ: "Учир нь махбодын бодол санаа бол Бурханы эсрэг дайсагнал юм. Учир нь энэ нь Бурханы хуульд захирагддаггүй бөгөөд тэгж чадах ч үгүй" (Ром 8:7). Ром 1:18–22 багц хэсэг нь "Бурханы хэлбэршүүлсэн орон зай" зэргийг оролцуулаад Бурханы талаар мэдэх боломжтой зүйлсийг үл тоомсорлож, оронд нь Бурханаас бусад бүх зүйлсийг шүтэн, мөргөж буй хүн төрөлхтнийг дүрслэн өгүүлж байна.

Харамсалтай нь дэндүү олон хүн Бурханаас өөр зүйлс болох бизнес, гэр бүл, спорт гэх мэтийг амьдралын утга учир болгож, хүсэл тэмүүллээ хангахаар амьдралаа үрдэг. Гэхдээ мөнх бус эдгээр зүйлсийг идэвхтэй эрэлхийлж амьдрахдаа тэд үргэлж хүсэл нь хангагдахгүй хэвээр байх бөгөөд яагаад тэдний амьдрал хэзээ ч сэтгэл хангалуун биш байна вэ гэж гайхширдаг. Олон хүмүүс Бурханаас өөр зүйлсийг эрж хөөснөөр эцэстээ "аз жаргал"-тай болно гэж боддог нь эргэлзээгүй. Энэ дэлхий дээрх бүх баялаг, амжилт, хүндлэл, хүч чадалтай байсан Соломоныг эргэцүүлэн бодоод үзвэл энэ амьдралд эрчүүдийн хайдаг бүх зүйл нь үүрд мөнхийн хүсэл тэмүүллийг биелүүлэх боломж байх гэдгийг бид харж болно. Тэрээр энэ бүгдийг "хоосон" гэж тунхагласан бөгөөд эдгээр нь түүнийг сэтгэл хангалуун болгоогүй учраас л тэрээр хоосны араас хөөцөлдсөн гэж тайлбарлаж байгаа юм. Төгсгөлд нь тэр ингэж хэлжээ: "Энэ бүхнийг дүгнээд, сонордуулахад Бурханаас эмээж, Түүний тушаалыг дагагтун. Энэ нь хүн бүхэнд хамаарна" (Номлогчийн үгс 12:13).

Дөрвөлжин дүрс дугуй нүхэнд таардаггүйн адил, бидний хүн бүрийн дотор байдаг "Бурханы хэлбэршүүлсэн орон зай" нь Бурханаас өөр ямар нэг юм, хэн нэгнээр бөглөгдөхгүй. Зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан бий болсон Бурхантай хувьчилсан харилцаагаар "Бурханы хэлбэршүүлсэн орон зай" нь бөглөгдөж, үүрд мөнхийн хүсэл биелэгдэнэ.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хүн бүрд "Бурханы хэлбэршүүлсэн орон зай" байдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries