settings icon
share icon
Асуулт

Бурхан яагаад газар хөдлөлт, хуй салхи, цунами гэх мэт байгалийн гамшиг тохиолдохыг зөвшөөрдөг юм бол?

Хариулт


Бурхан яагаад газар хөдлөлт, хуй салхи, хүчит шуурга, цунами, шамрага, газрын нуралт болон бусад янз бүрийн гамшгийг зөвшөөрдөг юм бол? 2004 оны төгсгөлийн Азид тохиолдсон цунами, 2005 онд АНУ-н зүүн өмнөд хэсэгт тохиолдсон Катрина хуй салхи, 2008 онд Мянмарт тохиолдсон хар салхи зэрэг нь олон хүмүүсийг Бурханы сайнд эргэлзэхэд хүргэдэг. Олон жил, бүр олон зууны турш дахь амар тайван цаг агаартай үед Бурханыг дурсахгүй байж байгаад байгалийн гамшиг тохиолдоход "Бурханы үйлс" гэж нэрлэх нь заримдаа зохисгүй мэт. Бурхан бүх дэлхийг бүтээж, байгалийн хуулийг тавьсан (Эхлэл 1:1). Ихэнх байгалийн гамшиг нь эдгээр хууль бодитоор үйлчилсний үр дүн юм. Хуй салхи, хар шуурга, хүчит салхи зэрэг нь янз бүрийн уур амьсгалын хэв маяг хоорондоо мөргөлдөөнд орох үйл явц. Газар хөдлөлт нь дэлхийн гадаргууны бүтэц нь хөдөлж байгаа юм. Цунами нь усан дор газар хөдөлснөөс болж үүсэж буй хэрэг.

Есүс Христ байгалийг бүгдийг бүхэлд нь барьж байдаг гэж Библи тунхагладаг (Колоссай 1:16-17). Бурхан байгалийн гамшгийг зогсоож чадах уу? Мэдээж хэрэг! Бурхан заримдаа цаг уурт нөлөө үзүүлэх үү? Тийм, бид үүнийг Дэд хууль 11:17 болон Иаков 5:17 зэргээс харж болно. Тооллого 16:30-34 хэсгийг харвал Бурхан заримдаа гэмийн эсрэг шүүлт болгож байгалийн гамшиг үүсгэдэг гэдгийг харуулдаг. Илчлэл ном байгалийн гамшиг гэж дүрслэгдэх маш олон үйл явдлыг бичсэн байдаг (Илчлэл 6, 8, болон 16-р бүлэг). Тэгэхлээр байгалийн гамшиг бүр Бурханаас ирсэн шийтгэл үү? Тийм биш.

Бурхан заримдаа хорон муу хүмүүсийг муу үйлээ хийхийг зөвшөөрдөгтэй адилаар гэм нүглийн үр дагавар нь бүтээлд ямар нөлөө үзүүлж буйг хэвээр нь үлдээж харуулдаг. Ром 8:19-21 хэсэг дээр ийнхүү өгүүлжээ: "Учир нь Бурханы хөвгүүдийн илчлэгдэхийг бүтээл нь тэсэж ядан хүлээдэг юм. Учир нь бүтээл өөрийнхөө хүслээр бус, харин өөрийг нь захирсан Түүний улмаас хоосонд захирагдсан боловч найдвар дор бүтээл өөрөө ч мөн ялзралын боолчлолоос чөлөөлөгдөж, Бурханы хүүхдүүдийн алдрын эрх чөлөөнд очих юм." Хүн төрөлхтөний гэм нүгэлд унасан явдал нь бүх зүйлд, үүний дотор оршин буй дэлхийдээ хүртэл нөлөө үзүүлсэн. Бүтээл дэх бүх юм "хоосонд" бас "ялзрал"-д автсан байна. Гэм нүгэл нь яг л үхэл, өвчин болон зовлонгийн эх сурвалж шигээ бас байгалийн гамшгийн эх сурвалж юм.

Яагаад байгалийн гамшиг тохиолдож байгааг бид ойлгож болно. Харин бидний ойлгож чадахгүй байгаа зүйл нь яагаад Бурхан ийм зүйл тохиолдохыг зөвшөөрч байгаа юм. Яагаад Бурхан Азид цунами тохиолдохыг зөвшөөрч 225000 хүнийг үхэхэд хүргэв? Яагаад Бурхан Катрина хар салхи болохыг зөвшөөрч мянга мянган хүнийг орон гэрийг устгав? Нэг чухал зүйл нь энэ явдал бидний энэ дэлхий дэх амьдралын аюулгүй гэдэг санааг сэгсэрч, үүрд мөнхийн тухай биднийг бодоход хүргэдэг. Ийм гамшиг тохиолдсоны дараа чуулганд хүмүүс дүүрч амьдрал ямар богинохон бөгөөд хормын зуурт үгүй болж болохыг ойлгодог. Бидний мэдэх нэг чухал зүйл бол: Бурхан бол сайн! Байгалийн гамшиг тохиолдож байх үед олон ер бусын гайхамшиг тохиолдож илүү олон хүний амь сүйрэхээс сэргийлсэн тохиолдлууд бий. Байгалийн гамшиг нь сая сая хүмүүсийг амьдралд юу чухал болохыг дахин бодож үзэхэд хүргэдэг. Зовлон бэрхшээл дунд байгаа хүмүүст туслах зорилгоор сая сая долларын тусламж явдаг. Туслах, үйлчлэх, зөвлөх, залбирах, хүмүүсийг Христэд итгэх авралын замд удирдах гэх мэт Христэч үйлчлэлийн боломж их гардаг! Аймшигтай гамшиг дундаас ч илүү сайныг Бурхан авчирч чаддаг, бас авчирсаар байна (Ром 8:28).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Бурхан яагаад газар хөдлөлт, хуй салхи, цунами гэх мэт байгалийн гамшиг тохиолдохыг зөвшөөрдөг юм бол?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries