settings icon
share icon
Асуулт

Христэд итгэгчид бусад хүмүүсийн шашны итгэл үнэмшилд хүлцэнгүй хандах хэрэгтэй юу?

Хариулт


Бидний амьдарч буй энэ үе “шашны хүлцэл”, “ёс суртахууны хамааралтай байдал” зэргийг нь хамгийн чухал сайн үйлс гэж сурталчлах болсон. Ямар ч философи, үзэл санаа, шашны систем нь адилхан сайн сайхны төлөө бөгөөд адилхан хүндэтгэлийг хүлээх зохистой гэж релативист(хамааралтай байдлын) үзэл тодорхойлдог. Нэг итгэлийн системийг бусдаас илүү дээр эсвэл туйлын үнэний талаарх нэг л мэдлэг бий гэж үздэг хүмүүсийг явцуу үзэлтэй, боловсролгүй, заримдаа бүр муйхар үзэлтэн, сохроор дагагч гэж хэлдэг.

Мэдээж хэрэг өөр өөр шашнуудын харилцан өөрсдийгөө бусдаас онцгой гэж тунхаглах нь релативист үзэлтэй хүний хувьд бодитой зөрчлийг логикоор эвлэрүүлэх боломжыг нь үгүй болгож байдаг. Жишээлбэл Библи “нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон, үүний дараа шүүгдэх болно” (Еврей 9:27) гэдэг бол буддын болон хинди шашин дахин төрөлтийн тухай заадаг. Тэгвэл бид нэг удаа үхэх үү эсвэл олон удаа юм уу? Хоёр сургаал хоёулаа үнэн байж чадахгүй. Релативист үзэлтэй хүн ялангуяа аль аль нь зэрэгцэн оршиж чадах парадокс ертөнцийг бий болгож үнэнийг дахин засаж хэлбэршүүлэх гэж оролдох боловч хоорондоо зөрчилдсөн “үнэнүүд” зэрэгцэн орших боломжгүй.

Есүс “Би бол зам, үнэн, амь бөгөөд Надаар дамжихгүйгээр хэн ч Эцэгт хүрэхгүй” гэж хэлсэн (Иохан 14:6). Христэд итгэгчид Үнэнийг хүлээн авсан. Энэ нь зөвхөн үзэл баримтлалын хувьд бус харин бодитой Хүний мөн чанараарх Үнэн юм. Энэхүү Үнэнг хүлээн зөвшөөрөх нь өнөөдрийн “нээлттэй үзэлтэй” гэж өөрсдийгөө нэрлэгсдээс Христэч хүмүүсийг холдуулдаг. Христэд итгэгчид Есүс үхлээс дахин амилсан гэдгийг бүхний өмнө хүлээн зөвшөөрдөг (Ром 10:9-10). Хэрвээ тэр Есүсийн дахин амилалтанд үнэнээсээ итгэж байгаа бол итгэгч биш хүмүүсийн Есүс хэзээ ч амилаагүй гэсэн үзэл баримтлалд яаж “нээлттэй” хандаж чадах вэ? Христэч хүний хувьд Бурханы үгийн тодорхой сургаалийг үгүйсгэх нь үнэн хэрэгтээ Бурханаас урвасан хэрэг болдог.

Бид өөрсдийн жишээндээ Христэч итгэлийн үндсэн ойлголтуудыг иш татаж байгааг анхаарах хэрэгтэй. Зарим зүйлс (Христийн биеэрээ амилсан амилалт гэх мэт) нь бүр ямар нэг байдлаар маргалдан өөрчлөх ер боломжгүй байдаг. Еврей номонд бичигдсэн Паулын “махан биедээ өргөстэй” гэсэн үзэл гэх мэт зарим хэсгийг нээлттэй орхиж, маргалдаж болох юм. Гэвч бид хоёрдогч, ач холбогдолгүй зүйлсийн талаар маргалдаж, муудалцах явдлаас зайлсхийх хэрэгтэй (2 Tимот 2:23; Tит 3:9).

Бүр гол чухал онол сургаалуудын талаар маргалдаж, харилцан ярилцахдаа ч гэсэн Христэд итгэгчид тогтуун биеэ барьсан байдалтай байж, бусдад хүндэтгэл үзүүлэх хэрэгтэй. Байр суурийн хувьд бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг нэг хэрэг, харин өөр хүнд хүйтэн хандаж, зэвүүцэнэ гэдэг өөр хэрэг. Бид Үнэнээс бат зуурах ёстой боловч үүнийг эсэргүүцэж, асуудал болгосон хүмүүст энэрэнгүй хандах хэрэгтэй. Яг л Есүстэй адил нигүүлсэл ба үнэнээр дүүрэн байх ёстой (Иохан 1:14). Петр хариулт өгөх болон даруу төлөв байх хоёрын хооронд сайн баланстай байхыг дурьдсан байдаг: “Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрд хариу өгөхөд ямагт бэлэн бай, гэхдээ дөлгөөн байдлаар болон хүндэтгэлтэйгээр хариул. Христийг Эзэн хэмээж зүрхэндээ тусгаарлан нандигна” (1 Петр 3:15).

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Христэд итгэгчид бусад хүмүүсийн шашны итгэл үнэмшилд хүлцэнгүй хандах хэрэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries