settings icon
share icon
Асуулт

Эхнэр хүн нөхөртөө захирагдах хэрэгтэй юу?

Хариулт


Захирагдах гэдэг бол гэрлэлтийн харилцаанд маш чухал асуудал. Дэлхийд гэм нүгэл орж ирэхээс ч өмнө тэнд тэргүүлэх зарчим оршин байсаар байв (1 Tимот 2:13). Адам эхэнд бүтээгдсэн бөгөөд Ева Адамд “туслагч” байхаар бүтээгдсэн (Эхлэл 2:18-20). Үүний хажуугаар, нэгэнт гэм нүгэл байгаагүйгээс хойш эр хүнд Бурханы эрх мэдэл дор байхаас өөр эрх мэдэл байсангүй. Адам Ева нар Бурханд дуулгаваргүй хандсан үед энэ дэлхийд гэм нүгэл орж ирж, тэгээд эрх мэдэл хэрэгцээтэй болсон. Тийм болохоор Бурхан тухайн газар нутагт хуулийг хэрэгжүүлэх эрх мэдлийг бий болгож, бидэнд хэрэгцээтэй хамгаалалтыг түүгээр дамжуулан хангаж өгсөн. Нэгдүгээрт, бид Бурханд захирагдах хэрэгтэй, зөвхөн ингэснээр л бид Түүнд дуулгавартай байх боломжтой (Иаков 1:21; 4:7). 1 Коринт 11:2-3 дээрээс бид Христ Бурханд захирагддаг шиг эр хүн Христэд захирагдах хэрэгтэйг олж харна. Тэгээд тухайн ишлэлд эхнэр хүн тэрхүү жишээг нь харж нөхөртөө захирагдах хэрэгтэй тухай хэлсэн.

Захирагдалт гэдэг бол удирдлагаа хайрлаж байгаа төрөлхийн хариу үйлдэл. Нөхөр хүн эхнэрээ Христ чуулганыг хайрласан шиг хайрлавал (Eфес 5:25-33), эхнэр нь нөхөртөө төрөлхийн дуулгавартай байдлын хариуг үзүүлэх л болно. “Захирагдах” гэж орчуулагдсан грек үг хупотассо бол үйл үгийн үргэлжилсэн хэлбэр. Энэ нь Бурханд, засаг захиргаанд, эсвэл эр нөхөртөө захирагдах нэг л үйлдлийн тухай яриагүй. Энэ бол байнга үргэлжилсэн хандлага, зан төлвийн хэв маяг болсон байдаг. Ефес 5д өгүүлж буй захирагдалт нь нэг талыг барьсан, хувиа бодсон, захирангүй хүнийг дэмжсэн хэлбэр биш. Библийн захирагдалт бол хоёр Сүнсээр дүүрсэн итгэгчид бие биендээ болон Бурханд бууж өгч буй байдлаар харагддаг. Захирагдалт бол хоёр замтай гудамж. Захирагдалт бол хүндэтгэл болон бүрэн бүтэн байдлын байр суурь. Эхнэр хүн Христ чуулганыг хайрласан шиг хайрлуулах юм бол захирдагдалт гэдэг бэрхшээлтэй биш. Ефес 5:24 “Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нөхрүүддээ бүх талаар захирагд” гэж хэлдэг. Энэ ишлэлд эхнэр хүн нөхрөө зөв болон хуулийн дагуух бүх зүйлд захирагдах хэрэгтэй гэж байна. Тийм болохоор эхнэр хүн захирагдах ёстой гэсэн нэрийдлээр Бурханы эсрэг эсвэл хуулийг зөрчсөн үйлдэл дор байх ёсгүй болно.

Матай Хэнри ингэж бичсэн. “Эмэгтэй хүн Адамын хажуунаас бүтээгдсэн. Тэр эрэгтэй хүнийг захирахаар толгойноос бус, эсвэл хөл доор нь байхаар хөлнөөс бус, харин хажуунаас нь бүтээгдсэн шалтгаан нь түүнтэй тэнцүү байж, түүний гарын дор хамгаалагдан, зүрх сэтгэлээр хайрлагдах хэрэгтэй байр суурь юм.” Итгэгчид Христийг хүндлэх шалтгаанаасаа болж бие биендээ захирагддаг (Eфес 5:21). Ерөнхий хам сэдвээс нь харвал Ефес 5:19-33 дээр гарч буй бүхэн Сүнсээр дүүрсний үр дагавар болж харагддаг. Сүнсээр дүүрсэн итгэгчид бол Бурханыг хүндлэгч (5:19), талархалтай (5:20), захирагдах хандлагатай (5:21) байдаг. Паул Сүнсээр дүүрсэн амьдралын талаарх бодол санааны үргэлжлэл болгон 22-23 ишлэлд эхнэр, нөхрүүдийн талаар бичин хэрэгжүүлсэн. Эхнэр хүн нөхөртөө захирагдах хэрэгтэй. Энэ нь эмэгтэй хүн сул дорой гэдэг шалтгаанаар бус, харин Бурхан гэр бүлийн харилцааны үүрэг ролийг ийм байдлаар бий болгосон учраас. Захирагдалт нь эхнэр хүн нөхрийнхөө зүгээр л “тогооны хүн” байна гэсэн үг биш. Харин ч Ариун Сүнсний тусламжтайгаар эхнэр нөхөртөө захирагдан, нөхөр нь эхнэрээ амиа зориулан хайрладаг байна.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Эхнэр хүн нөхөртөө захирагдах хэрэгтэй юу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries