Бурханыг хэн бүтээсэн бэ? Бурхан хаанаас гараад ирсэн бэ?




Асуулт: Бурханыг хэн бүтээсэн бэ? Бурхан хаанаас гараад ирсэн бэ?

Хариулт:
Атейст үзэлтэй эсвэл скептик үзэлтэй хүмүүсийн гаргаж ирдэг нэг маргааны сэдэв нь хэрвээ бүх зүйлд үүсэх шалтгаан хэрэгтэй бол Бурханд ч гэсэн шалтгаан үндэс байх ёстой гэдэг. Дүгнэлт нь хэрвээ Бурханд үүсэх шалтгаан хэрэгтэй байсан бол Бурханы хувьд Бурхан биш болно (Бурхан нь Бурхан биш бол мэдээж Бурхан байхгүй болно). Энэ бол “Бурханыг хэн бүтээсэн бэ?” гэдэг үндсэн асуултын бага зэрэг төөрөлдүүлсэн хэлбэр юм. Ямар нэгэн зүйл хов хоосноос гараад ирэхгүй гэдгийг бүгд мэднэ. Тиймээс хэрэв Бурхан “ямар нэгэн зүйл” бол Түүнийг гарч ирэх шалтгаан үндэс байх ёстой, тийм биз?

Энэ асуулт нь өөрөө бэрхшээлтэй яагаад гэвэл энэ Бурхан ямар нэг газраас гаралтай гэж буруу таамаг гарган, тэр нь хаанаас юм бэ гэж бодуулахад хүргэдэг. Асуултын хариулт нь ч бас ямар нэг зөв хариултыг гаргаж ирж чадахгүй. Энэ нь яг л “Хөх өнгө ямар үнэртэй вэ?” гэж асуухтай адил. Хөх өнгө бол үнэртэй байх юмсын жагсаалтанд ер орохгүй учраас асуулт нь өөрөө утгагүй. Үүнтэй адил Бурхан бол шалтгаантай байх ёстой юмуу бүтээгдэх ёстой ямар нэгэн юмсын жагсаалтанд орохгүй. Бурхан бол шалтгаангүй, бүтээгдэхгүй. Тэр зүгээр л оршдог.

Бид үүнийг яаж мэдэх вэ? Юу ч биш хоосон зүйлсээс хоосон зүйл л гаралтай гэдгийг бид мэднэ. Тиймээс хэрвээ ямар ч оргүй хоосон юу ч байхгүй цаг хугацаа гэж байсан бол ямар нэг юм оршин байна гэдэг ерөөсөө боломжгүй. Гэтэл юмс оршин байдаг. Тийм болохоор ямар нэгэн оргүй хов хоосон цаг хугацаа ерөөсөө байгаагүй гэж үзвэл ямар нэг юм үргэлж оршсоор байна гэсэн үг. Тэр үргэлж оршсоор байсан зүйлийг бид Бурхан гэж дууддаг. Бурхан бол ямар ч үүсэл, шалтгаангүй Оршигч бөгөөд тэр бүх зүйлсийг орших боломжтой болгосон. Бурхан бол бүтээгдэхгүй Бүтээгч бөгөөд орчлон ертөнц, бүх юмсыг бүтээсэн.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Бурханыг хэн бүтээсэн бэ? Бурхан хаанаас гараад ирсэн бэ?