Есүс Христ гэж хэн бэ?




Асуулт: Есүс Христ гэж хэн бэ?

Хариулт:
Есүс Христ гэж хэн бэ? “Бурхан байгаа юу?" гэх асуулттай харьцуулахад харьцангуй цөөн тооны хүмүүс Есүс Христийг байсан эсэхэд эргэлздэг. Есүс Израильд ойролцоогоор 2000 гаруй жилийн өмнө амьдарч байсан хүн гэдгийг ер нь бүгд л хүлээн зөвшөөрдөг. Харин гол маргаан нь Есүсийн хэн байсан бэ гэх асуудлаас л эхэлдэг. Бараг бүхий л шашин Есүсийг эш үзүүлэгч, эсвэл сайн хүн, эсвэл бурханлаг хүн байсан гэж заадаг. Асуудлын гол нь Библи бидэнд Есүс зүгээр л эш үзүүлэгч, сайн хүн, эсвэл бурханлаг хүнээс илүү бүрэн төгс байсан гэж хэлдэг.

С.Левис өөрийн “Бараг л Христич” гэдэг номондоо ингэж бичсэн байна. “Түүний талаар (Есүс Христийн) хүмүүсийн байнга л хэлдэг үнэхээр инээд хүргэм зүйлсээс зарим хүмүүсийг хол байлгахын тулд би үүнийг бичих гэж хичээлээ. Тэд "би Есүсийг аугаа ёс суртахууны багш байсан гэж боддог, харин түүнийг Бурхан гэдгийг нь хүлээн зөвшөөрөхгүй” гэдэг. Энэ бол бидний хэлэхгүй байх ёстой зүйл. Есүсийн хэлсэнтэй адил зүйлийг хэлсэн энгийн хүн байлаа гэж бодоход тэрбээр аугаа ёс суртахууны багш байж таарахгүй. Яагаад гэвэл ингэж хэлэх хүн өөрийгөө би бол буцалгасан өндөг ч гэж хэлж чадахаар шатандаа яваа галзуу солиотой хүн юмуу эсвэл тамаас гарч ирсэн чөтгөр л байж таарна. Тиймээс та сонголтоо хийх ёстой. Тэр Бурханы Хүү байсан, байна уу, эсвэл Тэр солиотой хүн үү, бүр ч түүнээс долоон дор нэгэн үү?... Та түүнийг тэнэг, солиотой гэж үзээд хаяж, бас түүн рүү нулимаад түүнийг чөтгөр гэж үзээд алж л болно, эсвэл Түүнийг Эзэн Бурхан гэж дуудаад хөлд нь сөгдөж болно. Харин агуу хүмүүн, багш байсан гэсэн ямар ч утгагүй зүйлийг дэмжихгүй байцгаая. Тэр бидэнд ийм сонголтыг нээлттэй үлдээгээгүй. Тэр ийм байхыг ч хүсээгүй юм.”

За тэгвэл Есүс Өөрийгөө хэн гэсэн бэ? Библи Түүнийг хэн гэж хэлдэг вэ? Эхлээд бүгдээрээ Иохан 10:30 дахь Есүсийн үгнээс харцгаая. “Би болон Эцэг нэг юм.” Өнгөцхөн харвал энэ нь Бурхан гэж батлан хэлсэн зүйл биш юм шиг харагдана. Гэвч Түүний үгэнд хандсан Иудейчүүдийн хариу үйлдлийг харвал “Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв”(Иохан 10:33). Еврейчүүд Есүсийн энэ үгс нь Тэрээр Өөрийгөө Бурхан гэж хэлж байна гэж ойлгосон. Харин дээрх ишлэлийн дагуу харвал Есүс Еврейчүүдийн хэлсэн үгэнд хариу болгон засаж “Би Өөрийгөө Бурхан гэж хэлсэнгүй” гэх боломжтой байсан. Энэ нь Есүс үнэндээ Бурхан гэдгээ тунхаглаж “Би болон Эцэг нэг юм” (Иохан 10:30) гэснийг илэрхийлж байна. Иохан 8:58 дээр бас нэг жишээ гардаг. “Есүс тэдэнд –Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг мөн” гэсэн. Үүний хариу болгож дахин Еврейчүүд чулуу шүүрэн авч Есүсийг чулуудан алахыг оролдсон(Иохан 8:59). Есүс Өөрийн байр сууриа Хуучин гэрээний Бурханы нэрээс шууд иш татан “Би байдаг” гэж тунхагласан(Египетээс гарсан нь 3:14). Хэрвээ Тэр тэдний хүндэтгэдэг зүйлсийг доромжилж хэлээгүй, Бурхан гэж Өөрийгөө өргөмжлөөгүй бол яагаад Еврейчүүд Есүсийг чулуугаар шидэхийг хүснэ гэж?

Иохан 1:1-т “Үг нь Бурхан байсан” гэдэг. Иохан 1:14-т “Үг нь махан бие болсон” гэсэн. Эдгээр ишлэл Есүс бол махан бие доторх Бурхан байсан гэдгийг тодорхой заадаг. Дагалдагчдын нэг болох Томас Есүсийн талаар “Эзэн минь, Бурхан минь” гэсэн(Иохан 20:28). Есүс түүний үгсийг засаагүй. Элч Паул Түүнийг “бид өөрсдийн аугаа Бурхан ба Аврагч болох Есүс Христийг...(Тит 2:13) гэж дүрсэлсэн. Элч Петр үүнтэй адил “...бидний Бурхан ба Аврагч болох Есүс Христ...”(2Петр 1:1) гэсэн. Түүнчлэн Эцэг Бурхан ч гэсэн Есүсийн бүрэн байр суурийн талаар гэрчилсэн бөгөөд “харин Хүүгийн тухай Бурхан минь, Таны хаан ширээ үеийн үед. Таны хаанчлалын очирт таяг бол зөвт очирт таяг мөн” гэсэн байна. Хуучин гэрээний Христийн талаарх эш үзүүллэгүүд Түүний бурханлаг байр суурийг “Учир нь бидний төлөө хүүхэд төрж, бидэнд хүү өгөгдөнө. Засаглал Түүний мөрөн дээр байх болно. Түүний нэрийг Гайхамшигт Зөвлөгч, Хүчит Бурхан, Мөнхийн Эцэг, Энхийн Жонон гэж дуудна” гэж гэрчилсэн.

Тиймээс С.Левис Есүсийг зүгээл нэг сайн багш байсан гэж хэлэх боломжгүй гэдгийг дурьдсан. Есүс Өөрийгөө Бурхан гэдгийг тодорхой, няцаагдашгүйгээр тунхагласан. Хэрвээ Тэр Бурхан биш бол Тэр худалч. Тийм болохоор тэр эш үзүүлэгч, сайн багш, эсвэл бурханлаг хүн байж чадахгүй. Есүсийн үгсийг тайлбарлах оролдлого хийж байгаа сүүлийн үеийн “эрдэмтэд” “жинхэнэ түүхэн Есүс” Библи дээр Түүний талаар хэлж байгаа зүйлсийг ер нь хэлээгүй гэсэн байна. Бид яаж Бурханы үгийн талаар эргэлзэж, үүнийг Есүс хэлсэн, хэлээгүй гэж үзэх эрхтэй байж чадах вэ? “Эрдэмтэд” хэрхэн хоёр мянган жилийн өмнө Есүстэй хамт амьдарч, хамтдаа үйлчилж, Түүнээс өөрөөс нь заалгаж байсан хүмүүсээс илүүгээр Есүс үүнийг хэлээгүй, хэлсэн гэж тодорхойлж чадах вэ(Иохан 14:26)?

Яагаад Есүсийн жинхэнэ байр суурийн талаарх асуудлыг чухалд авч үзэх хэрэгтэй вэ? Яагаад Есүс Бурхан биш, мөн гэсэн асуудлыг авч үзэх нь чухал вэ? Есүсийг Бурхан байсан гэж үзэх хамгийн чухал шалтгаан нь хэрвээ Тэр Бурхан биш бол Түүний үхэл бүхий л дэлхийн гэм нүглийг төлөх хангалттай төлөөс болж чадахгүй гэсэн үг(1Иохан 2:2). Зөвхөн Бурхан л ийм төгс шийтгэлийг төлж чадна(Ром 5:8; 2Коринт 5:21). Есүс Бурхан байх ёстой. Тийм ч учраас Тэр бидний өрийг төлж чадсан. Есүс мөн хүн байх ёстой. Тийм ч учраас Тэр үхсэн юм. Аврал зөвхөн Есүс Христэд л итгэх итгэлээр боломжтой болдог! Тэр авралын цорын ганц зам учраас Есүс Бурхан. Тэр “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй”(Иохан 14:6) гэж тунхагласан учраас Тэр бол Бурхан.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүс Христ гэж хэн бэ?