settings icon
share icon
Асуулт

Яаж Бурханы дуу хоолойг таньж чадах вэ?

Хариулт


Энэ асуултыг янз бүрийн насны тоо томшгүй олон хүмүүс асуудаг. Самуел Бурханы дуу хоолойг сонссон боловч Елигаас заавар авах хүртлээ хэн болохыг нь таниагүй (1 Самуел 3:1-10). Гидеон Бурханаас бодит материаллаг илчлэлт авсан боловч тэр нэг удаа биш гурван удаа асуусан тэмдэг нь биелж, сонссон боловч эргэлзсээр байсан (Шүүгчид 6:17-22, 36-40). Хэрэв бид Бурханы дуу хоолойг сонсож байгаа бол Тэр бидэнд ярьж байгаа гэдгийг яаж мэдэж чадах вэ? Юуны түрүүнд, Самуел болон Гидеонд байгаагүй зүйл бидэнд байгаа. Бидэнд уншиж, судлах, мөн тунгаан бясалгах онгод оруулагдсан Бурханы Үг, бүтэн Библи байгаа. “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм” (2 Тимот 3:16-17). Хэрэв бидэнд тодорхой сэдвийн талаар асуулт гарч ирэх юмуу амьдралдаа чухал шийдвэр гаргах хэрэгтэй бол Библи үүний талаар юу хэлж байгаа вэ гэдгийг харах хэрэгтэй. Бурхан Өөрийн Үгэн дээрээ амласан юмуу эсвэл заасан зүйлстэйгээ зөрчилдөх байдлаар биднийг удирдах юмуу дагуулна гэж ер байхгүй (Тит 1:2).

Хоёрдугаарт, Бурханы дуу хоолойг сонсохын тулд бид заавал таних ёстой. Есүс “Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм” (Иохан 10:27) гэж хэлсэн. Бурханы дуу хоолойг сонсдог хүмүүс бол Эзэн Есүст итгэх итгэлээр Түүний нигүүлслээр аврагдсан Түүнд хамааралтай хүмүүс байдаг. Эдгээр хүмүүс нь Түүний дуу хоолойг таньж мэдэн, сонсдог хоньд, яагаад гэвэл Түүнийг хоньчноо гэж мэдэн, Түүний дуу хоолойг мэддэг. Хэрвээ бид Бурханы дуу хоолойг таньж байгаа бол бид Түүнд хамааралтай байх ёстой.

Гуравдугаарт, бид залбирал, Библи судлал, Бурханы үгийг чимээгүй тунгаан бодох цаг гаргаснаар Түүний дуу хоолойг сонсдог. Бурхан болон Түүний үгтэй дотно байх цагийг илүү их гаргах тусам Түүний дуу хоолой болон бидний амьдралыг удирдаж байгаа Түүний удирдлагыг танихад амархан болдог. Банкны албан хаагчид жинхэнэ мөнгийг илүү нарийн судласнаар хуурамч мөнгийг амархан таньж, хууран мэхлэх үйлдлийг таслан зогсоохоор сургагдсан байдаг. Бурхан бидэнд хандан ярих юмуу эсвэл биднийг удирдахад энэ нь жинхэнэ Бурхан байна гэдгийг тодорхой мэдэхийн тулд бид Бурханы үгэнд илүү ойрхон байх хэрэгтэй болно. Бурхан бидэнд хандан ярьснаар л бид үнэнийг ойлгох боломжтой болно. Бурхан хүмүүст сонсогдохуйцаар ярьдаг боловч үндсэндээ Тэр Өөрийн үгээр бас заримдаа бидний ой тойнд Ариун Сүнсээр, нөхцөл байдлаар, бусад хүмүүсээр дамжуулан ярьдаг. Бичээсийн үнэнийг сонсож хэрэгжүүлснээр Түүний дуу хоолойг танин мэдэхэд бид суралцаж болно.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Яаж Бурханы дуу хоолойг таньж чадах вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries