settings icon
share icon
Асуулт

Яагаад Онгон Төрөлт нь тийм чухал байдаг юм бэ?

Хариулт


Онгон төрөлтийн талаарх үзэл баримтлал нь шийдвэрлэх ач холбогдолтой (Исаиа 7:14; Матай 1:23; Лук 1:27, 34). Юуны түрүүнд Бичээс тухайн үйл явдлыг юу гэж дүрсэлснийг харъя. Мариагийн “яаж бүтэх билээ?” (Лук 1:34) гэсэн асуултын хариулт болгож, Габриел “Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ” (Лук 1:35) гэсэн байдаг. Тэнгэр элч Иосефийг Мариатай гэрлэхдээ битгий ай гэж урамшуулах үедээ ч “Учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм” (Матай 1:20) гэсэн үгсийг хэлсэн байдаг. Матай мөн онгон эмэгтэй “хэвлийдээ Ариун Сүнсээр хүүхэдтэй болсон байлаа” гэж дурьдсан (Матай 1:18). Галат 4:4 мөн Онгон Төрөлтийн талаар “...Бурхан эмэгтэй хүнээс ... төрөх Өөрийн Хүүгээ илгээсэн” гэж заадаг.

Эдгээр ишлэлүүдээс Есүсийн төрөлт нь Мариагийн биед Ариун Сүнс ажилласны үр дүн гэдэг нь тодорхой харагдаж байна. Материаллаг бус (Сүнс) болон материал (Мариагийн хэвлий) зэрэг нь хамт оролцсон. Мариагийн хувьд мэдээж хэрэг өөрөө жирэмсэн болж чадахгүй учраас энэ нөхцөлд тэр “сав” болж хэрэглэгдсэн байна. Зөвхөн Бурхан л “Биежилт” (Хүний биеийг ололт/орч/) гэдэг гайхамшгийг бүтээж чадна.

Гэвч Мариа болон Есүсийн хоорондох бие махбодийн холбоог үгүйсгэх нь Есүсийн жинхэнэ хүн байсан гэдгийг үгүйсгэхэд хүргэнэ. Бичээс өөрөө Есүс бол яг л бидний бие махбодитой адил болсон жинхэнэ хүн байсан гэж заадаг. Үүнийг Тэр Мариагаас хүлээж авсан. Мөн нөгөө талаар Есүс үүрд мөнхийн, гэмгүй мөн чанартай жинхэнэ Бурхан болдог (Иохан 1:14; 1 Тимот 3:16; Еврей 2:14-17).

Есүс гэм нүгэлтэй төрөөгүй, тиймээс Түүнд ямар ч гэмт чанар байхгүй (Еврей 7:26). Мөн гэмт чанарын тухайд бол эцгээс дараагийн үед дамжин явсаар ирсэн мэт харагддаг (Ром 5:12, 17, 19). Онгон Төрөлт нь мөнхийн Бурхан төгс хүн болохыг зөвшөөрч, гэм нүгэлт шинжийн дамжих чанарыг зогсоосон үйлдэл юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Яагаад Онгон Төрөлт нь тийм чухал байдаг юм бэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries