settings icon
share icon
Асуулт

Зольсон цагаатгал гэж юу вэ?

Хариулт


Зольсон цагаатгал гэж Есүс Христ гэмтнүүдийн оронд золиос болон үхсэнийг тодорхойлдог. Бүх хүмүүс гэм нүгэлтнүүд гэж Бичээс заадаг (Ром 3:9-18, 23). Бидний гэм нүгэлт байдлын шийтгэл бол үхэл. Ром 6:23 “Учир нь нүглийн хөлс бол үхэл, харин Бурханы бэлэг бол бидний Эзэн Христ Есүс доторх мөнх амь мөн” гэдэг.

Энэ ишлэл бидэнд хэд хэдэн зүйлсийг заадаг. Христгүйгээр бид үхэж тамд мөнхөд өөрсдийн гэм нүглийн шийтгэлийг авна. Бичээст үхэл гэдгийг “тусгаарлалт” гэж тодорхойлсон. Хүн болгон үхнэ. Гэхдээ зарим нь Эзэнтэй хамт үүрд мөнхөд тэнгэрийн улсад амьдарч, бусад нь тамд үүрд мөнх байна. Дээрх ишлэлд хэлэгдсэн үхэл гэдэг бол там дахь амьдралын тухай ярьж байна. Гэвч энэ ишлэлийн хэлэх хоёр дахь зүйл нь Есүс Христээр дамжин мөнхийн амь бидэнд боломжтой болсон тухай зааж байна. Энэ бол Түүний зольсон цагаатгал юм.

Есүс Христ загалмай дээр цовдлогдох үедээ бидний оронд үхсэн. Уг нь бол бид загалмай дээр үхэх ёстой нэгэн байсан. Яагаад гэвэл гэмтэй амьдралаар амьдарсан нь бид нар шүү дээ. Харин Христ тэрхүү шийтгэлийг бидний оронд Өөртөө авсан. Тэр Өөрийгөө бидний төлөө зольж бидний авах ёстой байсан шийтгэлийг авсан. “Тэр нүглийг үл мэдэгч Түүнийг бидний төлөө нүгэл болгосон юм. Тэгснээр бид Түүний дотор Бурханы хүртээх зөвт байдал болох юм” (2 Коринт 5:21).

“Биднийг нүгэлд үхүүлж, зөвт байдалд амьдруулахын тулд Тэр Өөрөө бидний нүглийг модон дээр биедээ үүрсэн. Учир нь та нар Түүний шархаар эдгээгдсэн билээ” (1 Петр 2:24). Эндээс дахиад л бидний үйлдсэн гэм нүглийг Христ авсан бөгөөд бидний төлөө төлөөсийг төлсөн тухай харж болно. Үүнээс хэдхэн ишлэлийн дараа “Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав” (1 Петр 3:18) гэснийг харж болно. Энэ ишлэлүүдэд Христийн бидний төлөө хийсэн золилтын ажлын тухай заагаад зогсохгүй бас гэм нүгэлтэй хүмүүсийн төлөөх төлөөсийг хангалттай төлсөн Түүний цагаатгалын талаар ч зааж байна.

Зольсон цагаатгалын талаар өгүүлдэг бас нэг багц ишлэл бол Исаиа 53:5 юм. Энэ ишлэлд бидний гэм нүглийн төлөө загалмай дээр үхэхээр ирэх Христийн тухай дурьддаг. Эш үзүүллэг маш нарийвчилсан байх төдийгүй яг л урьдчилан хэлсэн шиг цовдлогдсон юм. “Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн.” Эндээс золилтыг анхааран ажиглаарай. Энд дахиад л Христ бидний төлөө төлсөн болохыг нь харж болно!

Бид зөвхөн өөрсдийн үйлдсэн гэм нүглийнхээ төлөөсийг төлж тамд үүрд мөнхөд хаягдах байсан. Харин Бурханы Хүү Есүс Христ дэлхийд ирсэн бөгөөд бидний гэм нүглийн төлөөсийг төлсөн. Түүний бидний төлөө хийсэн зүйлээс шалтгаалан бид одоо өөрсдийн гэм нүглийн уучлалыг авах боломжтой болоод зогсохгүй Түүнтэй хамт үүрд мөнхөд байх болсон. Ингэхийн тулд бид загалмай дээрх Христийн ажилд өөрсдийн итгэл, найдварыг тавих ёстой. Бид өөрсдийгөө аварч чадахгүй, харин бидэнд бидний оронд золилтыг гүйцэтгэх нэгэн хэрэгтэй. Есүс Христийн үхэл бол зольсон цагаатгал юм.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Зольсон цагаатгал гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries