Миний сүнслэг бэлэг юу болохыг яаж мэдэх вэ?




Асуулт: Миний сүнслэг бэлэг юу болохыг яаж мэдэх вэ?

Хариулт:
Бидний сүнслэг бэлэг яг юу болохыг маш тодорхой хэлж өгөх ид шидтэй томъёо юмуу тодорхойлох тест гэж байхгүй. Ариун Сүнс Өөрийн хүслийн дагуу бэлгүүдээ хуваариладаг (1 Коринт 12:7-11). Христэд итгэгчдэд байдаг нэг нийтлэг асуудал бол сүнслэг бэлэг гэсэн асуудалд хэтэрхий баригддаг уруу татлага юм. Яагаад гэвэл бид өөрсдийн бэлэг авъяастай гэж мэдэрсэн талбартаа л зөвхөн Бурханд үйлчлэх боломжыг эрж хайж байдагтай холбоотой. Гэхдээ энэ бол сүнслэг бэлэг авъяасын ажилладаг арга барил биш. Бурхан биднийг бүх зүйлс дээр Түүнд дуулгавартай үйлчлэхийг уриалан дууддаг. Биднийг хийхээр дуудсан тэр үүргийг гүйцэтгэхэд бидэнд хэрэгцээтэй бэлэг эсвэл бэлгүүдээр Тэр биднийг хангах болно.

Сүнслэг бэлгийг олж таних нь янз бүрийн арга замаар хэрэгжиж болно. Сүнслэг бэлгийн тестүүд болон бусад эх сурвалжууд хэдийгээр бүрэн найдлагаа тавих зүйл биш боловч бидний бэлэг авъяастай талбар юу байж болох вэ гэдгийг таньж ялгахад хэрэгтэй тусламж болж чадна. Бусдаас сонсох нь ч бидний сүнслэг бэлгээ олж таних боломж өгдөг. Бидний Эзэнд үйлчлэхийг харж байдаг бусад хүмүүс бидний мэдсэн юмуу мэдээгүй байгаа хэрэглэж буй сүнслэг бэлэг авъяасыг олж харчихсан байдаг. Залбирал ч бас их ач холбогдолтой. Бидэнд ямар бэлэг авъяас өгөгдсөн байгаа яг тодорхой мэддэг нэг хүн бол бэлгийг өгөгч Ариун Сүнс Өөрөө юм. Түүний алдрын төлөө сүнслэг бэлгүүдээ илүү сайн хэрэглэхийн тулд ямар бэлэг авъяастайг маань надад мэдүүлж өгөөч гэж бид Бурханаас асуух боломжтой.

Тиймээ Бурхан зарим хүмүүсийг багш байхаар дуудаж багшлах бэлэг авъяасыг өгдөг. Зарим хүмүүсийг үйлчлэгч байхаар дуудаж тэднийг туслах бэлэг авъяасаар ивээсэн байдаг. Гэвч өөрсдийн бэлэг авъяасаа тодорхой мэднэ гэдэг бидний бэлэг авъяасаас гадуурх талбарт Бурханд үйлчлэхээс зайлсхийх шалтаг болж болохгүй. Бурханы бидэнд өгсөн сүнслэг бэлгүүдийг таньж мэдэх нь ач холбогдолтой юу? Мэдээж тийм. Бурханд үйлчлэх бусад боломжуудыг алдаж, өөрсдийн сүнслэг бэлгүүд дээрээ илүү их анхаарал тавих нь буруу юу? Тийм. Хэрвээ бид Бурханаар ашиглагдахаар өөрсдийгөө зориулсан бол Тэр бидний хэрэгцээтэй сүнслэг бэлгүүдээр биднийг зэвсэглэх болно.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Миний сүнслэг бэлэг юу болохыг яаж мэдэх вэ?