settings icon
share icon
Асуулт

Библи арьсны үзэл, алагчлал, ялгаварлалын талаар юу гэдэг вэ?

Хариулт


Энэхүү асуулттай холбоотой хамгийн нэн тэргүүнд чухалчлан үзэх ёстой үзэл бол бид зөвхөн нэг л арьстан, хүмүүн төрөлхтөн (only one race—the human race) гэх зүйл. Кавказууд, Африкчууд, Ази, Энэтхэг, Араб, Еврей хүмүүс нь өөр өөр арьстан, хүмүүс биш. Харин ч эдгээр нь нэг хүмүүн төрөлхтөний ялгаатай үндэстэн, ястнууд гэсэн үг. Бүх хүн төрөлхтөн адил мах биеийн онцлог шинжүүдтэй (мэдээж, цөөн ялгаатай зүйл бий). Хамгийн чухал нь бүх хүн төрөлхтөн Бурханы дүр төрхөөр, Түүнтэй адилхан бүтээгдсэн (Эхлэл 1:26-27). Бурхан энэ ертөнцийг үнэхээр хайрласан учраас Есүсийг энэ дэлхийд илгээж, бидний оронд Түүний амийг тавьсан (Иохан 3:16). “Ертөнц” гэх үг бүх үндэстэн ястнуудыг хэлж байгаа нь тодорхой.

Бурхан ялгаварлал, ялган хандах байдлыг харуулдаггүй (Дэд хууль 10:17; Үйлс 10:34; Ром 2:11; Eфес 6:9), мөн бид ч тэгэх ёсгүй. Иаков 2:4д алагчлал үзүүлж байгаа хүмүүсийг “бузар бодол санаатай шүүгчид” гэж дүрсэлсэн. Харин үүний оронд бид хөршийгөө өөрийн адил хайрлахаар дуудагдсан (Иаков 2:8). Хуучин Гэрээнд Бурхан хүн төрөлхтөнийг хоёр “үндэстний” бүлэглэлд хуваасан. Еврейчүүд болон Харь хүмүүс. Еврейчүүдийг тахилч нарын хаант улс байж, Харь үндэстэн хүмүүст үйлчлүүлэх гэсэн хандлага Бурханд байв. Харин тэгтэл ихэнх тохиолдолд Еврейчүүд өөрсдийн байр сууриасаа болж бардамнан Харь үндэстнүүдийг дорд үзсэн. Есүс Христ үүнд эцэс тавьж дайсагналын хуваагдсан ханыг устгасан (Eфес 2:14). Арьсны үзэл, алагчлал, ялгаварлалын бүх хэлбэрүүд Христийн загалмай дээр хийсэн ажлыг эсэргүүцсэн, доромжилсон байдалтай болдог.

Есүс Түүний биднийг хайрласан шиг бие биенээ хайрлахыг тушаадаг (Иохан 13:34). Хэрвээ Бурхан ямар ч ялгаварлал байхгүй, тэгш байдлаар биднийг хайрладаг бол бид ч бас бусдыг ийм өндөр стандартын дагуу хайрлах хэрэгтэй. Есүс Матай 25-д ах дүүсийн хамгийн өчүүхэн нэгэнд юу ч хийсэн тэр нь Түүнд хийж байгаа хэрэг гэж заасан. Хэрэв бид хүнийг үл тоомсорлон хандаж байгаа бол бид Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүнд буруу хандаад зогсохгүй, Бурханы хайрлаж, Есүсийн түүний төлөө үхсэн хүнийг шархлуулж байна гэсэн үг.

Арьс өнгөний үзэл нь янз бүрийн хэлбэрээр, мөн янз бүрийн зэрэг хувьтайгаар мянга мянган жилийн турш хүн төрөлхтөний тахал байсаар ирсэн. Бүхий л үндэстэн ястны ах дүүс, эгч дүүс ээ ийм зүйл байх ёсгүй! Арьс өнгө, алагчлал, ялгаварлах үзлийн хохирогчид ч уучлах хэрэгтэй. Ефес 4:32 “Бурхан та нарыг Христ дотор уучилсны адил бие биеэ уучлан, нэг нэгнээ энэрэн уян зөөлөн сэтгэлээр ханд” гэж тунхагласан. Арьс өнгөний үзэлтнүүд таны уучлалыг авах ёстой хүмүүс биш байж болно, гэвч бид Бурханы уучлалыг дэндүү их хүртсэн. Харин арьсны үзэл, алагчлал, ялгаварлах үзэлтэй хүмүүс гэмших хэрэгтэй. “Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргө. Харин Бурханд өөрсдийгөө үхэгсдээс амьд болгогсод мэт, мөн биеийнхээ эрхтнүүдийг зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргө” (Ром 6:13). Галат 3:28-г бүрэн ойлгох ёстой болно. Үүнд: “Иудей ч гэж байхгүй, грек ч гэж байхгүй, боол ч гэж байхгүй, чөлөөт хүн ч гэж байхгүй, эр ч гэж байхгүй, эм ч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болой” гэсэн.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Библи арьсны үзэл, алагчлал, ялгаварлалын талаар юу гэдэг вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries