Мэргэ төлөгчдийн талаарх Христэч үзэл баримтлал нь юу вэ?




Асуулт: Мэргэ төлөгчдийн талаарх Христэч үзэл баримтлал нь юу вэ?

Хариулт:
Библи бөө, сүнс дуудагч, хараалч, сүнс зуучлагч, хар домч байхыг хатуу хориглодог (Левит 20:27; Дэд хууль 18:10-13). Зурхайч, мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин зэрэг нь энэ ангилалд бас багтана. Эдгээрийн үйлдэл нь бурхад, сүнснүүд, эсвэл үхсэн хайртай хүмүүс нь зөвлөгөө, удирдамж өгч чадна гэсэн үзэл баримтлалд суурилдаг. Эдгээр “бурхад” эсвэл “сүнснүүд” гэдэг нь муу сүнс, чөтгөрүүд (2 Коринт 11:14-15). Биднийг үхсэн хайртай хүмүүстэйгээ холбоо тогтоож болох талаар итгэж болох ямар ч шалтгааныг Библи өгөөгүй. Хэрвээ тэд итгэгчид байсан бол тэнгэрийн улсад хайрын Бурхантай төсөөлж болох хамгийн гайхамшигтай нөхөрлөл дотор сэтгэл хангалуун байгаа. Хэрвээ тэд итгэгчид биш бол тамд буй бөгөөд Бурханы хайрыг үл тоомсорлож, Түүний эсрэг зогссоныхоо төлөө дуусашгүй шаналгаан дунд зовж байгаа.

Бидний нас барсан хайртай хүмүүс бидэнтэй холбоо тогтоож чадахгүй бол сүнс зуучлагч, дуудагч, болон хар домч хүмүүс яаж тийм тодорхой мэдээллийг авч чадаж байна? Хууран мэхэлдэг мэргэ төлгийн янз бүрийн зүйлсүүд илчлэгдсээр байдаг. Мэргэ төлөгч хэн нэгний талаар энгийн аргаар маш их хэмжээний мэдээлэл олж авах боломжтой гэдгийг батлан харуулсан. Заримдаа зүгээр л утасны дугаар мэдэхэд л дуудагчын тухай мэдээллийг авч, интернетийн хайлтаар нэр, хаяг, төрсөн өдөр, гэрлэсэн өдөр, гэр бүлийн гишүүд гэх зэргийг мэдэх бололцоотой. Гэвч заримдаа эдгээр хүмүүс мэдэх ямар ч бололцоогүй байх ёстой зүйлсийг мэдсэн байдгыг үгүйсгэж чадахгүй. Тэд хаанаас мэдээлэл авч байна? Хариулт нь Сатанаас юмуу түүний зарц нар болох муу сүнснээс гэж хэлдэг. “Сатан ч өөрийгөө гэрлийн тэнгэр элч болгон хувиргадаг учраас гайхах юм алга. Тиймээс хэрэв түүний зарц нар бас өөрсдийгөө зөвт байдлын зарц нар болгон хувиргах аваас энэ нь гайхмаар юм биш аж. Тэдний төгсгөл үйлсийнх нь дагуу байх болно” (2 Коринт 11:14-15). Үйлс 16:16-18 дээр элч Паул муу сүнсийг нь гарахыг тушаах хүртэл ирээдүйн тухай эш үзүүлэх чадвартай байсан мэргэ төлөгчийн тухай дүрсэлсэн.

Сатан өөрийгөө сайхан сэтгэлтэй, байнга тусалдаг гэж хуурамчаар харуулдаг. Тэрээр сайн болж харагдахыг хичээдэг. Сатан болон түүний диаволууд хүмүүсийг сүнслэгжих үзэлд уруу татан, Бурханы хориглосон юмсыг үйлдүүлэхийн тулд хүмүүсийн тухай мэдээллээр мэргэ төлөгчдийг хангадаг байна. Эхэндээ гэм зэмгүй мэт харагддаг ч сүүлдээ хүмүүс мэргэ төлөгчид татагдаж, Сатанд өөрсдийнхөө амьдралыг хянуулж, устгуулахаар өөрийн эрхгүй зөвшөөрснөө олж хардаг. Петр ингэж сургасан. “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг” (1 Петр 5:8). Зарим тохиолдолд мэргэ төлөгч нар өөрөө хууртагдсан байх бөгөөд мэдээллээ хаанаас хүлээн аваад байгаагаа ухаардаггүй. Ямар ч тохиолдолд байж, хаанаас ч эх сурвалжтай байсан гэсэн сүнс дуудагч, зуучлагч, хар домч, зурхайч зэрэгтэй ер холбогдоогүй бол зүгээр л бурханлаг арга замаар мэдээлэл олж авч байгаа л хэрэг. Өөрсдийн амьдралдаа удирдамж заавар авч, Бурханы хүслийг мэдье гэвэл юу хийх вэ? Бурханы төлөвлөгөө бол маш энгийн боловч хүчирхэг, үр дүнтэй байдаг. Энэ нь Библи судлах (2 Тимот 3:16-17) ба мэргэн ухааны төлөө залбирах (Иаков 1:5) юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Мэргэ төлөгчдийн талаарх Христэч үзэл баримтлал нь юу вэ?