Эцсийн үеийн талаарх претерист үзэл баримтлал гэж юу вэ?




Асуулт: Эцсийн үеийн талаарх претерист үзэл баримтлал гэж юу вэ?

Хариулт:
Бичээсийн претерист тайлбар нь Илчлэлт номыг анхны чуулганы үеийн зөрчил тэмцлийг бэлэгдэл маягаар зураглан дүрсэлсэн болохоос эцсийн өдрүүдэд юу болох талаарх тодорхой тайлбар биш гэж үздэг. Претеризм Илчлэлт номны ирээдүйн тухай эш үзүүлэгийн ихэнхийг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл претеризм нь Илчлэлт номд ирээдүйн онцгой үйл явдлуудыг бичигдээгүй учраас аллегорик болон бэлэгдлийн утгаар тайлбарлан дүгнэж харуулах хэрэгтэй гэж үздэг. Претерист хөдөлгөөн нь Шинэ гэрээний эцсийн үеийн талаарх бүх эш үзүүллэг МЭ 70 онд Ромчууд Иерусалим болон Израилийг байлдан дагуулж, устгах үед бүрэн биелэгдсэн гэж онцгойлон заадаг.

Илчлэлт 2 болон 3 бүлэг дээр гарч буй чуулгануудад бичсэн захиа нь нэгдүгээр зууны бодитой оршин тогтнож байсан чуулгануудад хаяглагдсан бөгөөд өнөөдрийн чуулганд ч практик хэрэгжүүлэлт өгдөг. Харин 6-22 бүлгийг хэрвээ Библийн бусад эш үзүүллэгийг тайлбарладагтай адил арга замаар харах юм бол энэ нь ирээдүйд хараахан биелэгдээгүй үйл явдлуудын тухай бичигдсэн болох нь мэдэгдэнэ. Илчлэлтийн эш үзүүллэгүүдийг аллегорик маягаар тайлбарлах ямар ч шалтгаан байхгүй. Яагаад гэвэл өмнө нь биелэгдсэн эш үзүүллэгүүд нь яг л хадмал утгаараа биелэгдсэн. Жишээлбэл Христийн анхны ирэлтийн тухай урьдчилан таамагласан Хуучин гэрээний бүх ишлэлүүд хадмал буюу бичигдмэл утгаараа Есүст биелсэн. Христ ирэхээр таамаглагдсан байсан хугацаандаа ирсэн (Даниел 9:25-26). Христ онгон эмэгтэйгээс төрсөн (Исаиа 7:14). Тэр бидний гэм нүглийн төлөө зовсон бөгөөд үхсэн (Исаиа 53:5-9). Эдгээр нь Бурханы эш үзүүлэгчдэд өгсөн бөгөөд бичигдмэл утгаараа биелэгдсэн Хуучин гэрээний зуу зуун жишээнүүдийн цөөхөн хэсэг нь юм. Харин биелэгдээгүй эш үзүүллэгийг аллегорик байдлаар тайлбарлах гэх юмуу биелэгдээгүй эш үзүүллэгийг энгийн унших байдлаас өөр арга замаар ойлгох гэдэг нь үнэн гэж үзэхэд ямар ч үндэслэлгүй болгож байгаа юм.

Цаашилбал претеризм Илчлэлт номыг тайлбарлахдаа ном бүхлээрээ хоорондоо ямар ч уялдаагүй, нийцэхгүй байгаа мэт тайлбарладаг. Эцсийн өдрийн талаарх претерист үзэл баримтлалыг харвал Илчлэлт номны 6-18 бүлгүүд нь бодитой болсон үйл явдлуудыг дүрсэлж байгаа хэрэг бус бэлэгдэл болон аллегорик утгатай гэсэн. Хэдий тийм ч 19 бүлэг нь бичигдсэн хадмал утгаараа ойлгогдох ёстой гэж тэд үздэг аж. Есүс Христийн ирэлт нь бичигдсэн хадмал утгаараа буюу бодитой байна. Тэгээд түүний дараа 20 бүлэг дахин аллегорик байдлаар тайлбарлагдах боловч 21-22 бүлэг нь бичигдсэн хадмал утгаараа ойлгогдох ёстой гэж үздэг. Яагаад гэвэл ирээдүйд бий болох шинэ тэнгэр, шинэ газар нь үнэхээр бодитой орших учраас дор хаяж зарим хэсэг нь бичигдмэл утгаар байна гэсэн үг. Мэдээж, Илчлэлт ном гайхалтай утга учир агуулж байгаа, заримдаа энэ нь төөрөгдөлд хүргэдэг гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Бас зарим зүйлсийг Илчлэлт ном бэлэгдэл маягаар дүрсэлдэг гэдгийг хэн ч үгүйсгэхгүй. Гэвч Илчлэлт номны сонгомол хэсгүүдийн хадмал бичигдсэн шинж чанарыг нь дур зоргоороо үгүйсгэх явдал нь Библийн ямар ч номны хадмал тайлбарын үндэслэлийг устгах аюултай. Хэрэв тамганууд, бүрээнүүд, аяганууд, гэрч нар, 144000, араатан, хуурамч эш үзүүллэг, мянган жилийн хаанчлал зэрэг нь аллегорик юмуу бэлэгдэл утгатай бол ямар үндэслэлээр Христийн хоёр дахь ирэлтийг бичигдмэл буюу хадмал утгаараа гэж тунхаглах болж байна? Энэ нь претеризмийн алдаа болдог. Илчлэлт номны тайлбарыг тайлбарлагчын санаа бодлоос хамааралтай болгодог гэсэн үг. Үүний оронд бид яг л бодитой байгаагаар нь уншиж, итгэж, дуулгавартай дагах хэрэгтэй.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Эцсийн үеийн талаарх претерист үзэл баримтлал гэж юу вэ?