Нэг зүйлийн төлөө давтан залбирах нь хүлээн зөвшөөрөгддөг үү? Ямар нэг зүйлийн төлөө нэг л удаа залбирах хэрэгтэй юу?




Асуулт: Нэг зүйлийн төлөө давтан залбирах нь хүлээн зөвшөөрөгддөг үү? Ямар нэг зүйлийн төлөө нэг л удаа залбирах хэрэгтэй юу?

Хариулт:
Лук 18:1-7 ишлэлд Есүс залбиралд тэвчээртэй байхын ач холбогдлыг үзүүлсэн сургаалт зүйрлэлийг ашигласан. Тэр өөрийнх нь заргалдагчын эсрэг шударга байдлыг хүсэн, шударга бус шүүгч дээр ирсэн бэлэвсэн эмэгтэйн түүхийг өгүүлсэн. Түүний шаргуу гуйлтаас болж шүүгч зөөлөн хандсан. Есүсийн өгүүлсэн гол зүйл нь шударга бус шүүгч хүртэл шударга байдлын төлөө шаргуу, шантрахгүйгээр хүссэн нэгний гуйлтыг сонсож биелүүлдэг бол “Өөрийн сонгосон хүмүүс” (7 иш.) болох хайрладаг хүүхдүүд нь үргэлжлүүлэн залбирсаар байхад Бурхан харин ч илүү хурдан хариулах бус уу? Хэрэв бид ямар нэг зүйлийг давтан давтан асуусаар байх юм бол Бурхан заавал өгөх ёстой гэсэн буруу бодлыг энэхүү сургаалт зүйрлэл бидэнд заагаагүй. Харин ч Бурхан хүмүүсийнхээ төлөө Өөрөө өшөөг авч, цагаатган, буруу байдлыг зөв болгож, шударга байдлаар үйлдүүлэн, заргалдагчаас нь авран чөлөөлөх болно гэж амладаг. Тэр Өөрийн шударга, ариун байдал, гэм нүглийг үзэн ядах зэргээс болж үүнийг үйлдэн, залбиралд хариулж, амлалтуудаа сахиснаар хүч чадлаа харуулдаг.

Есүс Лук 11:5-12 дээр залбиралын бас нэг жишээг өгсөн. Шударга бус шүүгчийн сургаалт зүйрлэлтэй адил энэхүү багц ишлэл дэх Есүсийн мэдээ бол хэдийгээр хүн өөрийн ядуу найздаа туслах зүйлдээ төвөгшөөн ханддаг ч Бурханд ямар ч төвөгшөөх хүсэлт байдаггүйгээс хойш Тэрээр бидний хэрэгцээг харин ч илүү сайн хангах болно. Энд дахиад л хэрвээ бид асуусаар байх юм бол юу ч байсан хүлээн авах болно гэсэн амлалт биш болох нь харагдана. Бурханы Өөрийн хүүхдүүддээ амладаг зүйл бол бидний хүссэн зүйлийг бус бидэнд хэрэгтэй зүйлийг өгнө гэсэн амлалт. Тэр бидний хэрэгцээг биднээс хамаагүй илүү мэддэг. Яг л адил амлалт Матай 7:7-11 болон Лук 11:13 дээр дахин давтагдсан бөгөөд энэхүү “илүү сайн” нь Ариун Сүнс гэж тайлбарлагдсан байдаг.

Эдгээр ишлэлүүд бүгд л бидний залбирч, бас үргэлжлүүлэн залбирсаар байхыг урамшуулдаг. Яг л адилхан зүйлсийг давтан асуусаар байх нь муу зүйл биш. Таны залбирч байгаа зүйл Бурханы хүсэл дотор байх л юм бол (1 Иохан 5:14-15) Бурхан таны хүсэлтэнд хариулах юмуу эсвэл зүрхнээс чинь хүслийг тань арилгах хүртэл залбирсаар л бай. Заримдаа Бурхан бидэнд залбирлын хариултыг өгөхгүй хүчээр хүлээлгэдэг нь бидэнд тэвчээр болон тэсвэртэй байдлыг заахын тулд байдаг. Заримдаа бид бас Бурханы бидний амьдралд зөвшөөрөх Түүний цаг хараахан болоогүй байхад зарим зүйлсийг асуусан байдаг. Мөн зарим тохиолдолд бидэнд тавьсан Бурханы хүсэл биш зүйлсийг Түүнээс асуух юм бол Тэр “үгүй” гэж хариулдаг. Залбирал гэдэг бол бидний өөрсдийн хүслээ Бурханд танилцуулж буй зүйл бус Бурхан Өөрийн хүслээ бидний зүрх сэтгэлд танилцуулж буй зүйл. Бурхан таны хүсэлтэнд хариулах юмуу эсвэл таны хүсэлт Түүний таньд тавьсан хүсэл биш гэдгийг ойлгуулах хүртэл үргэлжлүүлэн асууж, үргэлжлүүлэн тогшиж, үргэлжлүүлэн эрж хай.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Нэг зүйлийн төлөө давтан залбирах нь хүлээн зөвшөөрөгддөг үү? Ямар нэг зүйлийн төлөө нэг л удаа залбирах хэрэгтэй юу?