Яагаад амиа хорлож болохгүй вэ?




Асуулт: Яагаад амиа хорлож болохгүй вэ?

Хариулт:
Өөрсдийн амьдралаа өөрөө төгсгөн амиа хорлож байгаа хүмүүсийг харахаар миний зүрх маш их шаналдаг. Хэрвээ та яг одоо ийм бодолтой байгаа бол зүрх сэтгэлд чинь шаналал зовиур, цөхрөл найдваргүй байдал үгээр илэрхийлэшгүй байгаа байх. Магадгүй та хамгийн гүн харанхуйд байгаа мэт сэтгэгдэл төрж, найдварын ямар ч туяа байхгүй, нөхцөл байдал дахиад хэзээ ч сайжрахгүй гэж бодож байж болох юм. Та юу хийж байгаа, ямар байгааг хэн ч анхаарч, ойлгохгүй байх шиг. Амьдрал ийм ямар ч үнэ цэнэгүй гэж үү?

Заримдаа эсвэл тодорхой тогтсон нэг үед сэтгэлийн гүн дарамтыг мэдэрдэг. Сэтгэлийн гүн харанхуй нүхэнд унасан үед оюун санаанд маань иймэрхүү бодол төрөх нь бий. "Энэ намайг бүтээсэн Бурханы хүсэл үнэхээр мөн үү?" "Бурхан надад тусалж чадахааргүй хүчгүй нэгэн үү?" "Миний асуудал Түүнд хэтэрхий том байна гэж үү?"

Хэрвээ та хэсэгхэн хугацаанд Бурханыг өөрийнхөө амьдралдаа Бурхан хэвээр нь хүлээн авах юм бол Тэр Өөрийн хичнээн аугаа болохоо чамд батлан харуулах болно гэдгийг би баяртайгаар хэлмээр байна. "Учир нь Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй" (Лук 1:37). Магадгүй өнгөрсөн хугацааны сэтгэлийн шарх, сорви биднийг дааж давшгүй гологдол, бусдын хүлээн зөвшөөрөхгүй байдалд хүргэсэн байж болно. Тэдгээр зүйлс таныг хувиа бодолт, уур хилэн, өшөө хорслын янз бүрийн бодол, эрүүл бус айдаст хүргэсэн байж болно. Таны хамгийн чухал гэж үзсэн харилцаанд эвдрэлцэл, хүнд байдлыг авчирсан байж болно. Гэвч амиа хорлолт гэдэг таны хэзээ ч өвтгөхийг хүсээгүй хайрладаг хүмүүст чинь уй гашуу авчирч, тэд ирээдүйнхээ бүхий л амьдралдаа зүрх сэтгэлийн гүн шархтай амьдрах болно.

Яагаад амиа хорлох хэрэггүй вэ? Найз минь, таны амьдралд хичнээн муу муухай байсан ч гэсэн хайрын Бурхан таныг цөхрөлийн коридор дундуур хөтлөн гаргаж, Өөрийн гайхамшигтай гэрэл рүү авчрахын тулд Өөрөөр нь удирдуулахаар хүсэлт гаргахыг тэвчээртэй хүлээж байдаг. Тэр бол таны найдлагыг даах чадвартай. Түүний нэр Есүс.

Бурханы Хүү гэм нүгэлгүй энэ Есүс таны доромжлол, үл тоомсорлол хүртэн гологдсон цаг үеүүдэд тань хамт байж мэдэрсэн. Эш үзүүлэгч Исаиа Түүний тухай "Учир нь Тэр Түүний өмнө нялх нахиа мэт, хуурай газраас гарсан үндэс мэт ургасан. Түүнд хэлбэр дүрс, цог жавхлан байхгүй. Бид Түүнийг харъя гэсэн ч бидний анхаарлыг татахуйц дүр төрх алга. Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов. Тэр уй гашууны хүн бөгөөд өвчин зовлонг мэдсэн. Бид нүүрээ Түүнээс нуусан. Тэр үзэн ядагдаж, бид Түүнийг хүндэтгээгүй. Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. Харин бид Түүнийг Бурханд яллагдаж, цохигдож, зовсон гэж бодов. Гэвч Тэр бидний нүглийн төлөө хатгагдан, бидний гэмийн төлөө бяцарчээ. Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн. Бид бүгдээрээ хонь мэт төөрч, хүн бүр өөрийн замаар явав. Харин ЭЗЭН бидний гэмийг бүгдийг нь Түүнд тохов"(Исаиа 53:2-6) гэж бичсэн.

Найз минь, эдгээр бүхий л зүйлийг Есүс тэвчиж, үүрсэн шалтгаан нь чиний бүхий л үйлдсэн буруу зүйл, гэм нүглийг чинь уучлахын тулд байсан юм! Хичнээн хүнд, их гэм нүглийг та үүрч явсан ч хэрвээ та өөрөө л даруу төлөвөөр Түүн рүү эргэн гэмшвэл Тэр уучлах болно. "Зовлон зүдгүүрийн өдөр Намайг дууд. Би чамайг аврах бөгөөд Чи Намайг хүндэтгэх болно"(Дуулал 50:15). Таны хийсэн ямар ч зүйлс байсан гэсэн Есүсийг уучлахад дэндүү хэцүү байна гэж байхгүй. Библи дээр түүний сонгосон үйлчлэгч, зарц нарын дундаас зарим нь аллага(Мосе), завхайрал(Давид), биеийн болон сэтгэлийн хүчирхийлэл(Элч Паул) зэрэг нүгэл үйлдэж байсан. Гэвч тэд Эзэний нэрээр уучлагдаж, бялхсан амьдралтай болсон. "Гэм буруугаас минь намайг гүйцэд угааж, нүглээс минь намайг цэвэрлээч"(Дуулал 51:2). "Тиймээс хэрэв хэн нэгэн хүн Христ дотор байвал тэр хүн шинэ бүтээл мөн. Хуучин юмс нь өнгөрчээ. Харагтун, шинэ болсон байна"(2Коринт 5:17).

Яагаад амиа хорлох хэрэггүй вэ? Найз минь Эзэн таны “сүйрсэн...” гэж бодож байгаа тухайлбал яг одоогийн тань амьдрал, амиа хорлолтоор дуусгах гэж байгаа энэ амьдралыг тань Бурхан засаж залруулахад бэлэн байна. Эш үзүүлэгч Исаиа "Эзэн БУРХАНы Сүнс миний дээр байна. Учир нь ЭЗЭН намайг зовогсдод сайн мэдээг дэлгэрүүлэхийн тулд томилсон юм. Тэр намайг шаналсан зүрхтэй хүмүүсийг эдгээн, олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж, хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд, мөн ЭЗЭНий тааламжит жил, бидний Бурханы өшөө авах өдрийг тунхаглан, бүх гашуудагчийг тайвшруулан, Сионд гашуудагсдад үнсний оронд цэцгийн хэлхээг өгч, гашуудлын оронд баяр хөөрийн тос, гаслант сүнсний оронд магтаалын хувцас соёрхохын тулд илгээсэн юм. Иймээс Түүнийг алдаршуулахын тулд тэднийг үнэн зөвийн царснууд, ЭЗЭНий суулгац гэж нэрлэх болно" (Исаиа 61:1-3).

Есүс рүү ирээрэй. Түүнд итгэж Түүгээр өөрийн амьдралын баяр хөөр, сайн сайхан байдлыг сэргээлгэн, шинэ ажил үйлсээ эхлээрэй. "Авралынхаа баясгаланг надад сэргээж өгч, хүслэнт сүнсээр намайг тэтгээч. ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд миний уруулыг нээгээч... Учир нь Та тахилд баярладаггүй. Тийм бишсэн бол би түүнийг өргөх байсан. Та шатаалт тахилыг таалдаггүй. Бурханд өргөх тахил бол эмтэрсэн сүнс юм. Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй" (Дуулал 51:12, 15-17).

Та Эзэнийг өөрийн Аврагч болон Хоньчин болгож хүлээж авах уу? Тэр нэгэн цагт таны бодол санаа, алхам бүрийг Өөрийг үг болох Библиэрээ удирдах болно. "Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө"(Дуулал 32:8). "Тэр чиний цаг хугацааны бат суурь бөгөөд мэргэн ухаан, мэдлэг ба авралын баялаг мөн" (Исаиа 33:6). Христ дотор та мөн л тэмцэл дунд байх боловч харин танд шинэ НАЙДВАР бий болно. Тэр бол "ах дүүгээс чинь ч дотно байж чадах анд нөхөр"(Сургаалт үгс 18:24) юм. Эзэн Есүсийн хайр ивээл таньтай, таны шийдвэр бүртэй хамт байх болтугай.

Хэрвээ та Есүс Христийг өөрийн Аврагч болгон итгэхийг хүсвэл эдгээр үгсийг өөрийн зүрх сэтгэлээсээ Бурханд хэлээрэй. "Бурхан минь, та одоо миний амьдралд хэрэгтэй байна. Миний хийж байсан бүхий л зүйлийг уучлаарай. Би өөрийн итгэлийг Есүс Христэд тавьж, Тэр бол миний Аврагч хэмээн итгэж байна. Намайг угааж, намайг эдгээн, миний амьдралд баяр хөөрийг сэргээгээч. Есүсийн үхлээр намайг хайрласан Таны хайранд баярлалаа!"

Энд бичигдсэн зүйлсийг уншаад Христийг хүлээж авах шийдвэр гаргасан уу? Тэгвэл “Би өнөөдөр Христийг хүлээн авлаа” гэх товчыг дараарай.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Яагаад амиа хорлож болохгүй вэ?