Гар хангалга Библийн дагуу харвал гэм нүгэл үү?




Асуулт: Гар хангалга Библийн дагуу харвал гэм нүгэл үү?

Хариулт:
Гар хангалгын талаар, мөн түүнчлэн гар хангалга бол гэм нүгэл гэсэн талаар Библи ер дурьдаагүй. Гэвч гар хангалга руу хөтөлж байгаа үйлдэл, сэдэл нь гэм нүгэл гэдгийг асуух шаардлагагүй. Гар хангалга гэдэг бол тачаангуй бодол, сексийн өдөлт болох порнограф зураг зэргээс үүссэн үйлдлийн үр дүн юм. Энэ бол дараах бидний тулгаран шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудтай холбоотой. Хэрвээ порнограф болон дур тачаалын гэм нүглүүд даван туулахад амархан, бүрмөсөн хаях боломжтой байсан бол гар хангалгын асуудал нэг их ноцтой зүйл биш болох байсан.

Библи сексийн ёс суртахуунгүй байдлын аливаа ямар нэг хэлбэрээс зайлсхийх ёстой гэдэг(Ефес 5:3). Өөрийгөө хангах асуудал энгийн тестийг давж чадах эсэхийг би хармаар байна. Заримдаа тухайн үйлдэл гэм нүгэл үү үгүй юу гэдгийг хардаг сайн тест нь хийсэн зүйлсээ бусдад бахархан ярьж чадах эсэхээс шалтгаалдаг. Хэрвээ хэн нэгэн энэ талаар олж мэдэхэд хэцүү болж, айдастай тулгарах юм шиг санагдаж байгаа бол энэ нь гэм нүгэл байж болох талтай. Бас нэг сайн тест бол Бурханаас зөв хандлагаар энэхүү хийж байгаа үйлдлээ Өөрийн сайн зорилгын дагуу ашиглаж, ерөөж өгөх талаар илэн далангүй залбиран гуйх үед илэрдэг. Гар хангалга гэдэг бид хэн нэгэнд “бахархангуй” хэлж чадах зүйл, эсвэл Бурханд талархаад хийгээд байх үйлдэл гэж би хэлж чадахгүй.

"Иймээс та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурханы алдрын төлөө бүхнийг хий"(1Коринт 10:31) гэж Библи бидэнд заадаг. Хэрвээ ямар нэгэн үйлдэл Бурханд тааламжгүй байдаг гэсэн эргэлзээнд хүргэх юм бол түүнээс татгалзсан нь дээр. Тэгэхлээр гар хангалгатай холбогсдон асуудлын хувьд Бурхан тааламжтай бус гэдэг нь эргэлзээгүй. "Итгэлээр биш алив бүхэн нь нүгэл юм"(Ром 14:23). Библийн дагуу бол гар хангалга Бурханы алдаршуулсан зүйл болж чадна гэж ердөө ч харагдахгүй. Цаашилбал бидний бие, сэтгэл сүнс бүгдийг Бурхан золин авсан, Бурханд хамааралтай зүйл гэдгийг бид санах хэрэгтэй. "Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу? Учир нь та нарыг үнээр худалдан авсан юм. Тиймээс биеэрээ Бурханыг алдаршуулагтун" (1Коринт 6:19-20). Энэ агуу үнэн биднийг өөрсдийн биеэ ямар зорилгоор, юуны тулд хэрэглэх хэрэгтэй вэ гэдгийг тодорхой мэдүүлж байна. Тиймээс эдгээр зарчмуудын дагуу гар хангалга гэдэг бол Библийн үүднээс гэм нүгэл гэж би эргэлзээгүй хэлнэ. Гар хангалга ёс суртахуунгүй байдлын үр дүнгээс зайлсхийлгэх, бидний биеийн эзэн болох Бурханы шалгалтанд тэнцэх Бурхан тааламжтай зүйл гэж миний хувьд ер итгэж чадахгүй.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Гар хангалга Библийн дагуу харвал гэм нүгэл үү?