Христэд итгэгч хүн Христэч биш хүнтэй гэрлэх эсвэл болзох нь зөв үү?




Асуулт: Христэд итгэгч хүн Христэч биш хүнтэй гэрлэх эсвэл болзох нь зөв үү?

Хариулт:
Христэч хүний хувьд Христэч биш хүнтэй болзох гэдэг ухаалаг хэрэг бус бөгөөд Христэч бус хүнтэй гэрлэнэ гэдэг сонголт ч байж болохгүй. 2 Коринт 6:14 дээр итгэгч бус хүнтэй “нэг буулга дор” битгий ор гэж хэлсэн байдаг. Зураглал нь хоёр тохирохгүй үхэр нэг буулган дор орно гэсэн дүрслэл. Хамтдаа ажиллаж ачаагаа чирэн явахын оронд бие биенийхээ эсрэг ажилласаар байх болно. Тухайн багц ишлэл гэрлэлтийг дурьдаж байгаа нь яг тодорхой харагдахгүй ч энэ нь зайлшгүй гэрлэлтэнд хэрэгжих ёстой тушаал. Багц ишлэл цаашдаа үргэлжлүүлэн өгүүлж Христ болон Белиал(Сатан)-ын хооронд ямар ч зохицол байхгүй гэсэн. Тэгэхлээр Христэд итгэгч хүн итгэгч бус хүн хоёрын хоорондын гэрлэлтэнд ямар ч сүнслэг зохицол байж чадахгүй. Паул цааш нь үргэлжлүүлэн итгэгчдийг аврал авах үед тэдний зүрх сэтгэлд Ариун Сүнс амьдрах болсноор Ариун Сүнсний орших газар болсон гэдгийг сануулсан (2 Коринт 6:15-17). Түүнээс шалтгаалан тэд дэлхийд амьдарч байгаагаас бус тэд дэлхийнх биш бөгөөд амьдралын хамгийн дотно харилцаа болох гэрлэлтэндээ ч гэсэн дэлхийгээс тусгаар байх ёстой гэдгийг ойлгох шаардлагатай.

Библи мөн “Бүү мэхлэгд. Муу нөхөр сайн зуршлуудыг эвддэг” (1 Коринт 15:33) гэж хэлдэг. Итгэгч биш хүнтэй ямар нэг дотно харилцаатай байх нь таны Христтэй хамт алхах явдалд маш хурдан саад болох аюултай. Бид алдагдсан хүмүүсийг сайн мэдээнд урихаар дуудагдсан болохоос, тэдэнтэй дотно харилцаатай байхаар дуудагдаагүй. Хэдийгээр итгэгчидтэй сайн сайхан харилцаатай байх нь буруу биш боловч тийм гүнзгий харилцаанд заавал орох шаардлагагүй. Итгэгч биш хүнтэй та болзож байгаа бол таны нэн тэргүүнд тавих зүйл чинь шударгаар хэлэхэд юу вэ? Хайр дурлалын сайхан явдал уу, эсвэл Христэд алдагдсан нэгнийг авчирах уу? Хэрвээ та итгэгч биш хүнтэй гэрлэсэн бол гэрлэлтийн харилцаандаа та хоёр яаж сүнслэг дотно байдлыг бүрдүүлж чадах вэ? Энэ дэлхийн хамгийн ноцтой асуудал болох Эзэн Есүс Христтэй холбоотой асуудал дээр зөвшилцөхгүй байж хэрхэн чанартай сайхан гэрлэлтийн амьдралыг байгуулан авч явж чадах вэ?



Монгол хэл дээрх сайт руу буцах



Христэд итгэгч хүн Христэч биш хүнтэй гэрлэх эсвэл болзох нь зөв үү?