Эхлэл номд хүмүүс яагаад тийм удаан амьдралтай байсан бол?




Асуулт: Эхлэл номд хүмүүс яагаад тийм удаан амьдралтай байсан бол?

Хариулт:
Эхлэл номын анхны бүлгүүдэд гардаг хүмүүс яагаад ийм удаан амьдралаар амьдарсан бэ гэдэг нь бас нэг төрлийн гайхалтай нууц байна. Библийн эрдэмтэд энэ талаар маш олон онолууд гарган тавьсан. Эхлэл 5р бүлэгт дурьдсан ургийн бичигт Адамын бурханлаг үр удмуудын залгамж халааг дурьдсан бөгөөд энэ нь эцэстээ Мессиад хүрсэн. Бурхан энэхүү үр удмыг тэдний бурханлаг байдал болон дуулгавартай зангаас нь болж онцгой урт амьдралаар ерөөсөн байж болох талтай. Хэдийгээр энэ нь нэг боломжит таамаг боловч Библийн хаана ч Эхлэл 5р бүлэгт дурьдсан хүмүүсийн урт удаан амьдралыг онцгойлон хязгаарласан тохиолдол байхгүй. Цаашилбал Енохоос гадна Эхлэл 5-д байгаа ямар ч хувь хүнийг онцгойлон бурханлаг байсан гэж тодорхойлоогүй. Энэ нь тухайн үед амьдарч байсан бүх хүн л хэдэн зуун жил амьдардаг байсан мэт харагдана. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөө үзүүлсэн байж болох юм.

Эхлэл 1:6-7 агаар мандлын дээгүүр ус байсан бөгөөд тэрхүү ус шилэн гуу мэт дэлхийг тойрон хүрээлж байсан гэж дурьддаг. Иймэрхүү ус нь ногоон хүлэмж мэт нөлөө бий болгож, одоо дэлхийд ирж байгаа нарны цацрагын ихэнх хэсгийг хаадаг байсан байж болно. Энэ нь гайхалтай амьдрах орчинг бий болгосон байна. Эхлэл 7:11 үерийн үед эдгээр ус дэлхий дээр асгарч тэрхүү гайхалтай амьдрах орчинг дуусгасан гэсэн. Үерийн өмнөх хүмүүсийн амьдарсан хугацааг (Эхлэл 5:1-32) үеийн дараах хүмүүсийнхтэй (Эхлэл 11:10-32) харьцуулж үз. Үерийн дараахан хүний нас гэнэт маш их буурсан.

Бас нэг үзэл нь бүтээлийн дараах эхний хэдэн үеийг өнгөрөөд хүний генийн кодонд тодорхой гажилт орсон гэдэг. Адам болон Ева төгс бүтээгдсэн. Тэд мэдээж өвчин, зовлонг эсэргүүцэх чадвар нь өндөр байсан нь тодорхой. Тэдний үр удмууд нь энэхүү давуу талыг нь залгамжилж, хугацаа өнгөрөх тусам багассаар байсан. Гэм нүглийн үр дүнд тодорхой хугацааны дараа хүний генийн кодын завхрал нь улам ихэсч, хүн төрөлхтөн өвчин болон үхэлд илүү их өртөмтгий болжээ. Энэ нь мөн хүний амьдрах хугацаа багасахад асар их нөлөө үзүүлсэн нь лавтай.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Эхлэл номд хүмүүс яагаад тийм удаан амьдралтай байсан бол?