Гэрлэхээс өмнө хосууд хамтдаа амьдрах нь буруу юу?




Асуулт: Гэрлэхээс өмнө хосууд хамтдаа амьдрах нь буруу юу?

Хариулт:
Энэ асуултны хариулт нь “хамтдаа амьдрах” гэдэг үгийн утга учраас ихээхэн шалтгаална. Хэрвээ энэ ойлголтон дотор бэлгийн харилцаа орж байгаа бол буруу нь маш тодорхой болно. Гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцааг бусад сексийн ёс суртахуунгүй байдлын бүхий л хэлбэртэй адилтган Бичээст давтан давтан хориглосон байдаг (Үйлс 15:20; Ром 1:29; 1 Коринт 5:1; 6:13, 18; 7:2; 10:8; 2 Коринт 12:21; Галат 5:19; Eфес 5:3; Колоссай 3:5; 1 Tесалоник 4:3; Иуда 7). Библи гэрлэлтээс гадуур(мөн өмнө) бэлгийн харилцааг бүрэн цээрлэхийг урамшуулдаг. Гэрлэлтийн өмнөх бэлгийн харилцаа нь бусад сексийн ёс суртахуунгүй үйлдлийн хэлбэрүүдтэй яг л адилхан буруу. Яагаад гэвэл эдгээр нь бүгд ямар нэг байдлаар гэрлээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орж байна гэсэн үг.

Хэрэв “хамтдаа амьдрах” гэдэг нь зүгээр л нэгэн гэрт амьдрах гэдэг утгаар ярьж байгаа бол энэ нь өөр асуудал болж болох юм. Хэрэв ямар нэг ёс суртахуунгүй зүйл юу ч болохгүйгээр нэгэн гэрт эрэгтэй, эмэгтэй хүн хамт амьдарна гэдэгт ямар ч буруу байхгүй. Хэдий тийм боловч энэ нь ёс суртахуунгүй байдлын уруу татлага нь маш хүчтэй байж болох төдийгүй, завхралын хэмжээ тодорхой байдлаар үзэгдэж байгаа гэдэг асуудлыг тавьж болох юм (1 Tесалоник 5:22; Eфес 5:3). Библи биднийг ёс суртахуунгүй байдлаас зайлсхий, өөрсдийгөө энэхүү ёс суртахуунгүй байдлын уруу татлага дунд байнга байлгаж болохгүй (1 Коринт 6:18) гэдэг. Мөн бусдад харагдах байдлын асуудал бас гарч ирнэ. Хамтдаа амьдарч буй хосуудыг ихэвчлэн хамтдаа унтаж байгаа гэж хүмүүс таамагладаг. Энэ бол хүний төрөлхийн таамаг, байдаг зүйл. Хэдийгээр нэг гэрт амьдрах гэдэг өөрөө гэмтэй зүйл биш ч гэсэн тэнд гэм нүгэл үйлдэгдэж байгаа гэсэн таамаг төрүүлдэг. Библи биднийг хорон муугийн таамаг, үзэгдэх байдлаас ч зайлсхий (1 Tесалоник 5:22; Eфес 5:3), ёс суртахуунгүй байдлаас зугт, хэн нэгнийг энэ талаараа гэмд унагах, бүдрүүлэх, эсэргүүцэх байдалд битгий оруул гэж хэлсэн. Үүний үр дүнд эрэгтэй болон эмэгтэй хүн гэрлэлтээс гадуур хамтдаа амьдарна гэдэг бол Бурханыг хүндэтгэхгүй үйлдэл байна гэж үзэх юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Гэрлэхээс өмнө хосууд хамтдаа амьдрах нь буруу юу?