Би өөрийн амьдралдаа Бурханы хүслийг яаж мэдэх вэ?




Асуулт: Би өөрийн амьдралдаа Бурханы хүслийг яаж мэдэх вэ?

Хариулт:
Тухайн нөхцөл байдалд Бурханы хүслийг мэдэх хоёр чухал түлхүүр байдаг. (1)Таны асуусан эсвэл хийхээр шийдсэн зүйл тань Библид хориглосон зүйл биш байна уу гэдгийг тодорхойл. (2) Таны асуусан эсвэл хийхээр шийдсэн зүйл Бурханыг алдаршуулж, таныг сүнсээр өсөхөд дэмжих зүйл байна уу гэдгийг тодорхойл. Хэрвээ энэ хоёр зүйл зөв байгаад Бурхан таны асуусан зүйлд хариулт өгөхгүй байсаар байх юм бол магадгүй энэ нь танд хандсан Бурхан хүсэл биш байж болох юм. Эсвэл та арай илүү удаан хүлээх хэрэгцээтэй байна гэсэн үг. Бурханы хүслийг олж мэднэ гэдэг заримдаа бэрхшээлтэй. Хүмүүс үндсэндээ Бурханаас хаана ажиллах, хаана амьдрах, хэнтэй гэрлэх гэх мэт зүйлсээ асууж мэдэхийг хүсдэг. Ром 12:2д "Энэ үеийн явдалд бүү нийцэгтүн. Харин зүрх сэтгэлээ шинэчилснээр өөрчлөгдөж Бурханы хүсэл юу болохыг, тухайлбал сайн, тааламжит, төгс төгөлдөр хүслийг батлагтун" гэсэн байна.

Бурхан хүмүүст шууд болон онцгой байдлаар мэдээлэл өгөх нь ховор. Бурхан өөрсдөд нь хамааралтай зүйлсэд биднийг сонголт хийхийг зөвшөөрдөг. Бурхан биднээс хүсдэггүй цорын ганц зүйл бол бид Түүний хүслийг эсэргүүцсэн юмуу гэм нүгэл хийх шийдвэр юм. Бурхан Өөрийнх нь хүсэлд тохирсон сонголтуудыг хийхийг хүсдэг. Тиймээс өөрт тань зориулсан Бурханы хүслийг хэрхэн мэдэж чадах вэ? Хэрвээ та Бурхантай ойрхон алхаж, Түүний таны амьдралд тавьсан хүслийг үнэхээр мэдэхийг хүсч байгаа бол Бурхан таны зүрх сэтгэлд Өөрийн хүслийг тавих болно. Гол түлхүүр нь өөрийн хүслийг бус Бурхан хүслийг эрж хайх юм. “ЭЗЭНд баярлагтун. Тэр чамд зүрхний чинь хүслийг өгнө”(Дуулал 37:4). Хэрвээ Библи үүний эсрэг ярихгүй байгаад энэ зүйл таны сүнслэг өсөлтөнд үр нөлөөтэй бол Библи таныг өөрийн зүрх сэтгэлийг даган энэ шийдвэрээ гаргах “зөвшөөрөл” өгч байна гэсэн үг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Би өөрийн амьдралдаа Бурханы хүслийг яаж мэдэх вэ?