Гэр бүлийн гишүүд болон найз нөхдөө тэнгэрийн улсад харж, мэдэж чадах болов уу?




Асуулт: Гэр бүлийн гишүүд болон найз нөхдөө тэнгэрийн улсад харж, мэдэж чадах болов уу?

Хариулт:
Олон хүмүүс тэнгэрийн улсад очвол эхлээд өөрсдөөс нь өмнө очсон хайртай хүн, найз нөхөд болгоноо харах болно гэж хэлдэг. Мөнхийн хугацаанд өөрсдийн найзууд болон гэр бүлийн гишүүдтэйгээ хамт өнгөрүүлэх, уулзах, харах цаг хангалттай байх болно. Гэвч энэ нь бидний тэнгэрийн улсад байхдаа голчлон анхаарал тавих зүйл биш. Бид Бурханд мөргөн үйлчлэх, тэнгэрийн улсын гайхалтай сүр жавхланд сэтгэл хангалуун байх үйлдэлд илүү их татагдах болно. Хайртай хүмүүстэйгээ дахин уулзах явдал нь амьдралд байх Бурханы нигүүлсэл сүр жавхлан, Түүний гайхалтай хайр, Түүний хүчирхэг үйлсийг дахин ухаарах цагт тооцогдож болох юм. Бид илүү их баярлан хөөрөх шалтгаан маань бусад итгэгчидтэй хамт, ялангуяа дэлхийд бидний хайрлаж байсан хүмүүстэй хамт Бурханыг хүндэтгэн мөргөж, Түүнд үйлчлэх юм.

Тэгвэл нас барсныхаа дараа хүмүүстэй дахин уулзахад таних болов уу гэдэг талаар Библи юу гэж хэлдэг бол? Ендорын төлөгч эм үхэгсдийн орноос Самуелийг дуудан гаргахад Саул хаан түүнийг таньсан (1 Самуел 28:8-17). Давидын нялх хүү үхэх үед Давид “Тэр над руу эргэж ирэхгүй, харин би түүн рүү очих болно” гэж тунхагласан (2 Самуел 12:23). Хэдийгээр нялх хүүхдээрээ үхсэн боловч Давид тэнгэрийн улсад уулзахдаа таних болно гэж таамагласан байдаг. Лук 16:19-31 дээр Абрахам, Лазар, болон баян хүн бүгд нас барсаныхаа дараа таньж болохоор байсан. Уулан дээр өөрчлөгдөлтийн үед Мосе болон Елиша нар танигдахаар байсан (Maтай 17:3-4). Эдгээр жишээнүүдийг харвал Библи биднийг нас барсаныхаа дараа танигдахаар байж болно гэдгийг зааж байгаа мэт харагддаг.

Бид тэнгэрийн улсад очихдоо “бид Түүнийг [Есүс] яг байгаагаар харах төдийгүй бид Түүнтэй адилхан болно” (1 Иохан 3:2) гэж Библи хэлдэг. Бидний дэлхийлэг бие маань анхны хүн Адамтай яг адилхан байсан шиг бидний дахин амилсан бие Христийнхтэй яг л адил байх болно (1 Коринт 15:47). “Хөрсөн хүний дүрийг бид өмсдөг шиг тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно. Учир нь муудах нь үл муудахыг өмсөх ёстой бөгөөд энэ үхлийн бие нь үхэшгүйг өмсөх ёстой” (1 Коринт 15:49, 53). Олон хүмүүс Есүсийг амилсных нь дараа таньсан (Иохан 20:16, 20; 21:12; 1 Коринт 15:4-7). Хэрэв Есүс алдаршуулагдсан биетэй байхдаа танигдаж байсан бол бид ч алдаршуулагдсан биетэй байхдаа мөн танигдана. Хайртай хүмүүс дахин харна гэдэг бол тэнгэрийн улсын нэг гайхалтай чанар мөн боловч тэнгэрийн улсад илүү их бидний тухай байхаас илүү их Бурханы тухай байх болно. Хайртай хүмүүс дахин харж, тэдэнтэй хамт мөнхөд Бурханд мөргөн үйлчлэх болно гэдэг ямар гайхалтай баяр хөөр байх болоо!



Монгол хэл дээрх сайт руу буцах



Гэр бүлийн гишүүд болон найз нөхдөө тэнгэрийн улсад харж, мэдэж чадах болов уу?