Бурхан бодитой юу? Бурхан бодитой болохыг би яаж мэдэж чадах вэ?




Асуулт: Бурхан бодитой юу? Бурхан бодитой болохыг би яаж мэдэж чадах вэ?

Хариулт:
Бурхан Өөрийгөө бидэнд илэрхийлсэн учраас бид Бурханыг бодит гэж мэдэрдэг. Тэрээр Өөрийгөө гурван арга замаар илэрхийлсэн. Үүнд бүтээл, Түүний үг, Түүний Хүү Есүс Христ ордог.

Бурханы оршихуйн хамгийн үндсэн баталгаа нь Түүний юу хийсэн бэ гэдгээр илэрхийлэгдэнэ. “Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд(итгэгчдэд) шалтаг байхгүй”(Ром 1:20). “Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна”(Дуулал 19:1).

Хэрвээ би талбайн дундаас бугуйн цаг олсон тохиолдолд түүнийг зүгээр л юу ч байхгүй нөхцөл байдлаас “гараад ирсэн” ч юмуу эсвэл үргэлж оршсоор байсан гэж таамаглахгүй. Цагны дизайнд үндэслэн үүнийг зохион бүтээсэн бүтээгч байна гэж таамаглана. Гэвч бид эргэн тойрондоо байгаа орчлон ертөнцөөс гайхалтай агуу дизайн, нарийн тодорхой зохион байгуулалтыг олж хардаг. Бид зүгээр л бугуйн цаганд үндэслэн цаг хугацааны хэмжигдхүүнийг тооцдоггүй харин Бурханы гарын бүтээл болох дэлхийн эргэлтэнд үндэслэн тооцоолдог. Орчлон ертөнц гайхалтай дизайныг харуулснаараа илүү агуу Дизайнер байгаа гэх үнэнийг шаардаж байдаг.

Хэрвээ би кодлогдсон зурвас олох юм бол магадгүй түүний кодыг тайлахад туслалцаа үзүүлэх код тайлагчийг хайх болно. Түүнчлэн бас энэ кодыг бичсэн ухаалаг зурвас илгээгч байгаа гэдгийг мэдрэх нь мэдээжийн хэрэг. Бидний бие махбодийн эс болгонд агуулагдсан ДНХ “код” хичнээн бүрэн төгс вэ? ДНХ-н зорилго болон төгс байдал Оюун ухаантай кодын Бичээч байна гэдгийг хэлэхгүй байна гэж үү?

Бурхан төвөгтэй хэцүү бөгөөд сайхан хөгийг нь тааруулсан бодит материаллаг ертөнцийг бүтээгээд зогсохгүй хүн бүрийн зүрх сэтгэлд үүрд мөнхийн талаарх мэдрэмжийг суулгасан байна(Номлогчын үгс 3:11). Хүн төрөлхтөн нүдэнд харагдаж байгаа энэ амьдралаас илүү дээр, бас дэлхийн тойргоос илүү өндөр оршихуй байгаа гэсэн төрөлхийн ухамсар, ойлгоцтой байдаг. Бидний үүрд мөнхийн мэдрэмж маань дор хаяж хоёр арга замаар илрэн харагддаг. Үүнд хууль тогтоомж болон хүндэтгэл мөргөл орно.

Соёл иргэншил бүр л түүхийн туршид тодорхой ёс суртахууны хуулиудыг тогтоон, үнэ цэнэ өгч байсан бөгөөд гайхалтай нь эдгээр хуулиуд соёл бүрт төсөөтэй хэлбэртэй байдаг. Жишээ нь хайрын тухай санаа, ойлголтыг дэлхий даяараа хүндэтгэж үздэг, түүнчлэн худлаа хэлэх нь ч дэлхий даяар хориглогдсон байдаг. Иймэрхүү нийтлэг ёс суртахуун буюу буруу зөвийн талаарх нийтлэг ойлголтууд нь туйлын дээд эрх мэдэл бүхий Ёс Суртахуунтай Оршигч бидэнд эдгээрийг өгсөн гэсэн санаа руу чиглүүлж байдаг.

Үүнтэй адилаар ямар ч соёлд хамрагдаж байсан дэлхий дээрх бүхий л хүмүүс өөрсдөө хүндэтгэл, мөргөлийн системүүдийг боловсруулж ашигласан байдаг. Хүндэтгэл мөргөлийг авч байгаа обьект нь янз бүр байж болох ч өөрөөс нь илүү “дээр орших хүч”-ний талаарх мэдрэмжээ хангахын тулд өргөж байгаа гэдгийг хүмүүс няцаахгүй бизээ. Бидний мөргөн, хүндэтгэх дур хүсэл маань Бурхан биднийг “Өөрийн дүр төрх”-н дагуу бүтээсэн гэсэн хүчин зүйлтэй нийцдэг(Эхлэл 1:27).

Мөн Бурхан Өөрийгөө бидэнд Өөрийн үг болох Библиэр илчлэн илэрхийлсэн. Бичээсээс харвал Бурхан оршин байгаагаа тодорхой, зайлшгүй гэсэн баримтуудаар хандсан байдаг(Эхлэл 1:1; Египетээс гарсан нь 3:14). Бенжамин Франклин өөрийн намтар түүхээ бичихдээ өөрөө энэ дэлхий дээр амьдарч байсан гэдгээ батлах гэж хичээх шаардлагагүй. Үүнтэй адилаар Бурхан Өөрийн номдоо Өөрийн оршихуйн талаар батлах гэж цаг үрэх хэрэггүй байсан. Библийн амьдралын өөрчилдөг шинж чанар, түүний шударга баримтлал, өөрийн бичээс доторх зүйлсээ гайхамшиг тэмдгүүдтэй хамтатган баталсан нь Түүнийг ойроос харж болно гэдгийг бүрэн баталдаг.

Бурхан Өөрийгөө илчилсэн гурав дахь арга зам нь Түүний Хүү Есүс Христ байв(Иохан 14:6-11). “Эхэнд Үг байсан, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан. ...Үг нь махан бие болж бидний дунд оршин, бид Түүний алдрыг харцгаасан”(Иохан 1:1, 14). Есүс Христ “дотор Бурханы төгс дүүрэн нь бүхлээрээ биетээр оршдог”(Колоссай 2:9).

Есүс Өөрийн гайхалтай амьдралаар Хуучин гэрээний бүхий л хуулийг бүрэн төгс сахиж, Мессаиагийн талаарх эш үзүүллэгүүд Түүнд биелсэн юм(Матай 5:17). Тэр Өөрийн бурханлаг чанараа гэрчилж, Өөрийн үгийн эрх мэдлээ харуулахын тулд олон нийтийн дунд гайхамшиг үйлдэж, энэрэл нигүүлслийн үйлс тоо томшгүй их үйлдсэн(Иохан 21:24-25). Тэгээд Тэрбээр цовдлогдоод гурав хоног өнгөрсний дараа үхлээс амилсан бөгөөд энэ баримтыг хэдэн зуун нүдэн гэрч батлан өгүүлдэг(1Коринт 15:6). Түүхэнд Есүс хэн байсан талаарх “баталгаа” бичлэгүүд маш элбэг байдаг. Элч Паулын хэлснээр “Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй” гэдэг нь тодорхой(Үйлс 26:26).

Бурханы талаарх өөрсдийн санаа бодолдоо эргэлзэгч хүмүүс үргэлж байх бөгөөд тэд ч энэ баримтуудыг унших нь зайлшгүй гэж бид ойлгодог. Түүнчлэн бас зарим хүмүүст нь эдгээр баталгаанууд хангалттай нотолгоо ч болж чадахгүй байж болно(Дуулал 14:1). Учир нь дээрх бүх зүйлс итгэлээр л ойлгогддог юм(Еврей 11:6).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Бурхан бодитой юу? Бурхан бодитой болохыг би яаж мэдэж чадах вэ?