Найзууд болон гэр бүлдээ тэднийг эсэргүүцэхгүй эсвэл бүр цааш нь түлхэхгүй байдлаар яаж сайн мэдээг хуваалцах вэ?




Асуулт: Найзууд болон гэр бүлдээ тэднийг эсэргүүцэхгүй эсвэл бүр цааш нь түлхэхгүй байдлаар яаж сайн мэдээг хуваалцах вэ?

Хариулт:
Ямар нэг байдлаар Христэд итгэгч хүн бүрт Христ итгэлтэй бус гэр бүлийн гишүүн, найз, хамтран ажиллагч, эсвэл танил байдаг. Бусадтай сайн мэдээ хуваалцана гэдэг бэрхшээлтэй байж болно, тэр байтугай илүү дотно харилцаанд байдаг хүмүүсийн хувьд бол бүр ч хэцүү болно. Библид зарим хүмүүс сайн мэдээг эсэргүүцэх болно гэсэн байдаг (Лук 12:51-53). Гэсэн хэдий ч бид сайн мэдээг хуваалцах тушаал авсан болохоор үүнийгээ хийхгүй байх ямар нэг шалтгаан байхгүй болно (Maтай 28:19-20; Үйлс 1:8; 1 Петр 3:15).

Тэгвэл бид гэр бүлийн гишүүн, найз нөхөд, хамтран ажиллагсад, танил хүмүүстээ яаж сайн мэдээг хуваалцах вэ? Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол тэдний төлөөх залбирал. Бурхан тэдэнд сайн мэдээний үнэнийг харуулж зүрх сэтгэлийг нь өөрчлөн, нүдийг нь нээхийн төлөө залбир (2 Коринт 4:4). Мөн Бурханаас Өөрийн хайраараа тэдэнд Есүс Христээр ирэх аврал хэрэгтэй (Иохан 3:16) гэдгийг ятгаж ойлгуулахыг гуй. Тэдэнд хэрхэн үйлчилж, сургах вэ гэдгийг мэдэх мэргэн ухааныг (Иаков 1:5) Түүнээс асуу. Залбирал дээр нэмээд бид тэдний өмнө бурханлаг Христэч амьдралтай байх ёстой. Ингэснээр тэд өөрсдөө бидний амьдралыг өөрчилсөн Бурханыг олж харах болно (1 Петр 3:1-2). Ассисийн Францис гэдэг ариун хүн “сайн мэдээг бүхий л цагт хуваалцаж бай, хэрэгтэй үед нь үг яриагаа ашигла” гэж хэлсэн байдаг.

Эцэст нь хэлэхэд сайн мэдээг хуваалцахдаа бид зоригтой бас үргэлж бэлэн хуваалцах боломж эрж хайсан байдалтай байх ёстой. Есүс Христээр ирэх авралын мэдээг найзууд болон гэр бүлийнхэндээ тунхагла (Ром 10:9-10). Өөрийн итгэлийг хуваалцан ярих талаар үргэлж бэлтгэлтэй бай (1 Петр 3:15), ингэхдээ хүндэтгэлтэй бас дөлгөөн байдлаар ханд. Хамгийн чухал нь өөрсдийн хайртай хүмүүсийн авралын хувьд бид үүнийг Бурханд бүхлээр нь даатгах ёстой. Бурханы хүч чадал, ивээл нигүүлсэл нь хүмүүсийг авардаг болохоос бидний хичээл зүтгэл биш. Хамгийн шилдэг, хамгийн сайн зүйл бол бид тэдний төлөө залбирч, тэдэнд гэрчилж, тэдний өмнө Христэч амьдралаар амьдрах юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Найзууд болон гэр бүлдээ тэднийг эсэргүүцэхгүй эсвэл бүр цааш нь түлхэхгүй байдлаар яаж сайн мэдээг хуваалцах вэ?