Христэч хүмүүс хүүхдүүдээ хэрхэн сахилгажуулах хэрэгтэй вэ? Библи юу хэлдэг вэ?




Асуулт: Христэч хүмүүс хүүхдүүдээ хэрхэн сахилгажуулах хэрэгтэй вэ? Библи юу хэлдэг вэ?

Хариулт:
Хүүхдүүдээ хэрхэн хамгийн сайн сахилгажуулах вэ гэдэг дээр суралцахад бэрхшээлтэй хэцүү үүрэг байдаг боловч онцгой ач холбогдолтой. Зарим хүмүүс саваадах гэх мэт биеийн сахилгажуулалт (зодож шийтгэх) нь Библийн дэмждэг цор ганц арга барил гэж үзэх нь бий. Бусад нь “чимээгүй буланд зогсоох” гэх мэт биед нь хүрэхгүй шийтгэх бусад шийтгэлүүд илүү их үр дүнтэй гэж тооцдог. Библи юу гэж хэлдэг бол? Библи биед нь хүрч шийтгэх сахилгажуулалт нь тохиромжтой, үр дүнтэй, шаардлагатай гэж заадаг.

Битгий буруу ойлгоорой, үүгээрээ бид хүүхдийг хүчирхийлэх явдлыг өөгшүүлээгүй шүү. Хүүхдийн биед шарх сорви учруулах хэмжээнд хүртэл биеийн шийтгэл сахилгажуулалт хэзээ ч үзүүлж болохгүй. Гэвч Библийн дагуу харвал тодорхой хэмжээний, тохирсон биеийн шийтгэл нь сайн зүйл бөгөөд хүүхдийн зөв шударга байдал, сайн сайханд хэрэгтэй оролцоо гэдэг.

Олон ишлэлүүд биеийн сахилгажуулалтыг урамшуулсан байдалтай байдаг. “Хүүхдээсээ сахилга батыг холдуулж болохгүй, Чи түүнийг саваагаар жанчлаа гээд хүүхэд чинь үхчихгүй” (Сургаалт үгс 23:13-14; мөн 13:24; 22:15; 20:30). Библи сахилгажуулалтын ач холбогдлыг хүчтэй илэрхийлдэг бөгөөд энэ нь гайхалтай үр бүтээлтэй хүн болохын тулд бид бүгдэд байх ёстой зүйл төдийгүй залуу бага байх үед илүү амархан суралцах боломжтой байдаг. Сахилгажуулалт амсаагүй хүүхдүүд өсөхдөө илүү их тэрслэмтгий, эрх мэдлийг хүндэлдэггүй, эцсийн үр дүнд сайн дураар Бурханыг дагах, дуулгавартай байх нь бэрхшээлтэй байх болно. Бурхан Өөрөө биднийг засаж залруулан, зөв замаар дагуулахын тулд сахилгажуулалт хэрэглэж, буруу үйлдлээсээ гэмшихэд урамшуулдаг (Дуулал 94:12; Сургаалт үгс 1:7; 6:23; 12:1; 13:1; 15:5; Исаиа 38:16; Еврей 12:9).

Сахилагжуулалтыг библийн зарчмуудын дагуу зөвөөр гүйцэтгэхийн тулд эцэг эх сахилгажуулалтын талаарх бичээсийн зөвлөмжийг тодорхой мэддэг байх ёстой. Сургаалт үгс ном “саваа, зэмлэл хоёулаа мэргэн ухааныг өгнө. Харин дур зоргоороо аашлагч хүүхэд эхийгээ ичгүүрт оруулна” гэх мэт хүүхдүүдийн хүмүүжилтэй холбоотой мэргэн ухааныг хангалттай заадаг (Сургаалт үгс 29:15). Өмнөх ишлэл нь хүүхдээ сахилгажуулаагүйн үр дагавар болох эцэг эх нь ичгүүрт орох явдлыг нь харуулж байна. Мэдээж хэрэг сахилгажуулалт нь хүүхдүүдийн сайн сайхны төлөө зорилготойгоор явагдах ёстой болохоос хүүхдүүдэд буруу хандсан, хүчирхийлсэн явдлаа зөвтгөх хэрэгсэл биш. Гэнэтийн уур хилэн, эсвэл цөхрөлөө илэрхийлэхэд сахилгажуулалтыг ашиглаж ер болохгүй.

Сахилгажуулалт нь хүмүүсийг зөв замаар явахад сургаж, залруулахад хэрэглэгддэг. “Бүх сахилгажуулалт нь тухайн үедээ баяр хөөртэй бус, харин уй гашуутай мэт санагдавч дараа нь энэ нь түүгээр сургагдсан хүмүүст зөвт байдлын амар амгалан бүхий үр жимсийг төрүүлж өгдөг” (Еврей 12:11). Бурханы сахилгажуулалт нь хайр дотор, тиймээс эцэг, хүүхдийн хоорондын харилцаа ч ийм байх хэрэгтэй болдог. Биеийн сахилгажуулалт нь хэзээ ч үргэлжилсэн биеийн шарх, сорив, зовиур үүсгэх ёсгүй. Биеийн сахилгажуулалтын дараа тэр даруй хүүхдээ хайрыг мэдрүүлэх үйлдэл дагалдаж байх хэрэгтэй. Эдгээр хором мөчүүд нь хүүхдүүддээ Бурханы тухай, Тэр бидэнд хайртай учраас биднийг дасгалжуулдаг тухай заах төгс цаг бөгөөд бид ч хүүхдүүддээ ийм байдлаар хандах хэрэгтэй.

Сахилгажуулалтын “буланд зогсоолт” гэх мэт өөр арга хэлбэрүүдийг биеийн сахилгажуулалтын оронд хэрэглэх боломжтой юу? Зарим эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүд нь биеийн сахилгажуулалтанд сайн хариу үйлдэл үзүүлэхгүй байна гэж үздэг. Тиймээс зарим нь “буланд зогсоолт”, өрөөнд оруулах, эсвэл хүүхдээс ямар нэг юмыг нь хурааж авах зэрэг нь илүү үр дүнтэйгээр зан хандлагыг нь өөрчилж байна гэж үздэг. Хэдийгээр Библи няцаашгүйгээр биеийн сахилгажуулалтыг урамшуулж байгаа ч гэсэн Библи бурханлаг зан чанарыг барьж байгуулах зорилго тавьж, тухайн зорилгодоо хүрэх ямар нэг тодорхой арга барил хэрэглэхээс илүү чухалд тооцдог.

Энэхүү нөхцөл байдлыг улам бэрхшээлтэй болгож байгаа нэг явдал нь засгийн газар биеийн сахилгажуулалтын бүх хэлбэрийг хүүхдийн хүчирхийлэл гэж тооцож байна. Олон эцэг эхчүүд хүүхдээ алгадвал засгийн газарт мэдэгдэж, тэд хүүхдийг нь аваад явчихна гэдгээс эмээж байна. Хүүхдийн биеийн сахилгажуулалтыг хууль бус гэж үзэж байгаа тохиолдолд тэднийг яаж дасгалжуулах вэ? Ром 13:1-7-г харвал эцэг эхчүүд засгийн газарт дуулгавартай захирагдах хэрэгтэй. Засгийн газар Бурханы үгтэй зөрчилдөхгүй байх ёстой бөгөөд библийн дагуу бол биеийн сахилгажуулалт нь хүүхдүүдийн сайн сайхны төлөө явдал мөн. Гэвч хүүхдээ засгийн газрын “халамж”-нд алдахаас хүүхдээ гэртээ байлгаад тэдэнд хамгийн бага сахилгажуулалтын арга хэмжээг үзүүлэх нь хамаагүй дээр.

Ефес 6:4-д эцгүүд хүүхдүүдээ бүү уурлуул гэж хэлсэн байдаг. Харин оронд нь тэднийг Бурханы арга замууд руу авчирахыг тушаасан. Хүүхдүүдээ “Бурханы заавар, сургамжын дагуу” өсгөхөд хязгаарлалт, залруулалт мөн хайраар үйлдэгдэх биеийн сахилгажуулалт мөн ордог.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Христэч хүмүүс хүүхдүүдээ хэрхэн сахилгажуулах хэрэгтэй вэ? Библи юу хэлдэг вэ?