settings icon
share icon
Асуулт

Есүс үнэхээр байсан юмуу? Есүс Христийн талаар ямар нэг түүхэн баримт байдаг уу?

Хариулт


Энэ асуулт нь ерөнхийдөө “Библийн гаднах эх сурвалж”-с хариултаа олж авах шаардлагатай болдог. Есүс бодитой байсныг батлан өгүүлэх эх сурвалж нь Библи байж чадахгүй гэдэг санааг бид үгүйсгэх шаардлагатай. Шинэ Гэрээ Есүс Христийн талаарх мэдээллийг хэдэн зуугаар нь агуулж байдаг. Сайн мэдээний бичээсүүдийг МЭ-ний хоёрдугаар зуун буюу Есүсийг үхсэний дараа 100 жил өнгөрсөн хойно бичсэн гэж үздэг хүмүүс байдаг. Хэдийгээр үүнийг үнэн зөв гэж үзсэн ч(энэ тал дээр маш их маргаантай байдаг) эртний олдворын зарчмын дагуу тухайн үйл явдал тохиолдсоны дараа 200 жилийн дотор бичигдсэн байх юм бол маш найдвартай баталгаанд хамруулдаг. Цаашилбал, маш олон тооны эрдэмтэд (Христэд итгэгч болон итгэдэггүй) Паулын бичсэн захидлуудыг(дор хаяж тэдний заримыг нь) МЭ-ний нэгдүгээр зууны дунд үед Паулын өөрийнх нь гараар бичигдсэн болохыг зөвшөөрдөг. Энэ нь Есүс үхсэний дараа хамгийн ихээр бодоход 40 жил өнгөрсөн үе. Эртний олдворын баримт судлалын дагуу бол энэ нь МЭ-ний нэгдүгээр зуунд Израильд Есүс гэдэг нэртэй хүн байсан талаарх маш хүчтэй, үнэн бодит нотолгоо мөн.

Мөн МЭ 70 онд Ромчууд Иерусалимыг бүслэн дайрч, устгаад оршин суугчид болох Израильчуудын ихэнхийг хороосон гэдгийг бодож үзэх нь чухал. Хот бүхэлдээ бүрэн шатаж, газартай тэгшлэгдсэн. Есүсийн бодитой байсан талаарх ихэнх баримтууд устгагдсан гэхэд нэг их гайхаад байх явдалгүй. Есүсийн харсан олон нүдэн гэрчлэгчид алагдсан нь мэдээж. Эдгээр баримтууд Есүсийг нүдээр харж гэрчилсэн хүмүүсийн амьд үлдэх тоог нь хязгаарлаж байгаа юм.

Хэдийгээр Есүсийн үйлчлэл Ромын эзэнт гүрний жижигхэн, нэг их ач холбогдолтой бус талбарт явагдаж, хязгаарлагдмал байсан мэт харагдаж байгаа ч Есүсийн талаарх гайхалтай их мэдээлэл түүхэн баримт, олдвор дотор агуулагдан үлдсэн байдаг. Есүсийн бодитой байсан талаарх түүхийн маш чухал баримтуудын заримыг энд дурьдаж байна.

Эртний дэлхий дахины түүхийг үнэн зөвөөр тэмдэглэгчдийн нэг гэж тооцогддог нэгдүгээр зууны Ромын иргэн Таситус “Тиберийн хаанчлалын үед Понти Пилатын дор зовлон эдэлж байсан мухар сүсгийн шахуу Христус (Латинаар Христ гэдэг үг) гэж хүн байдаг” гэж дурьдсан. Эзэн хаан Хадрианы хамгаалалтын албаны даамал Сютониус “нэгдүгээр зууны үед амьдарч байсан Хрестус (эсвэл Христ) гэдэг нэртэй хүн байсан” гэж бичсэн (Анналс 15.44).

Флавюс Иосефус бол хамгийн алдартай Еврей түүхч. Тэрээр өөрийн Антикютис гэдэг номондоо Иаковын талаар дурьдахдаа “Христ гэж нэрлэгддэг байсан Есүсийн дүү” хэмээн дурьджээ. Мөн түүний нэг сонирхолтой маргаан үүсгэм хэсэг (18:3) байдаг. Үүнд “Энэ үед нэгэн ухаалаг мэргэн хүн Есүс гэж байсан, хэрвээ түүнийг хүн гэж дуудах нь зөв бол. Тэр гайхалтай үйл явдлын гол шалтаг нь болсон байдаг...Тэр Христ байсан... тэр гурван өдрийн дараа тэнгэрлэг эш үзүүлэгчид урьдчилан хэлсний дагуу тэдний дунд дахин амьд үзэгдсэн бөгөөд түүнтэй холбоотой хэдэн арван мянган гайхамшигт зүйлс байдаг” гэсэн. Өөр нэг номын хувилбар дээр нь “Энэ үед Есүс гэж нэрлэгдсэн мэргэн хүн байсан. Түүний зан үйлдэл нь сайн бөгөөд тэрээр гэгээнтэн гэдгээрээ алдаршжээ. Еврейчүүд болон бусад үндэстний олон хүмүүс түүний дагалдагсад болсон. Пилат түүнийг яллаж цовдлон үхүүлсэн. Харин түүнийг дагаж байсан хүмүүс тэрхүү замаа хаяхыг хүсээгүй. Тэд өөрсдөө тэрхүү хүн нь цовдлогдоод гурван өдрийн дараа тэдэнд дахин үзэгдсэн, амьд байсан гэж хэлцгээсэн байна. Мөн эш үзүүлэгчдийн гайхалтай бичээсийн дагуу бол тэр магадгүй Мессиа байсан юм шиг байна.” гэжээ.

Жулиус Африканус өөрийн Христийг цовдолсны дараа үүссэн харанхуйн бүрхэлтийн талаарх маргаандаа түүхч Таллусаас иш татсан байдаг (Дэлгэрүүлсэн Бичээсүүд, 18).

Залуу Плини өөрийн Захидлууд 10:96-д Есүсийг Бурхан гэж мөргөдөг Христитгэлийн эртний мөргөлийн дэг жаягийн талаар, тэд маш их ёс суртахуунтай байсан талаар, түүнчлэн Эзэний зоог болон хайрын зоог зэргийг тайлбарласнаа оруулан бичсэн байна.

Вавилоны Талмуд (Санхедрин 43a) Дээгүүр өнгөрөх баярын үеэрх Есүсийн цовдлолтыг баталсан бөгөөд Христийг илбэ шид хэрэглэсэн гэж буруутган Иудейчүүдийн эсэргүүцлийг дэмжсэн байдаг.

Самосатын Лусиан бол хоёрдугаар зууны Грек бичигч байсан бөгөөд Есүс бол Христитгэгчдийн мөргөдөг Бурхан, тэрээр шинэ сургаал танилцуулсан, бас Түүнийг цовдолсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэрээр мөн Есүсийн сургаал нь итгэгчдийн ах дүүс мэт нийгэм, итгэлээ хүлээн зөвшөөрөхийн ач холбогдол, бусад бурхдыг үгүйсгэхийн чухал байдлыг агуулсан гэж бичжээ. Христитгэгчид Есүсийн хуулиудын дагуу өөрсдийг үхэхгүй гэж итгэн, үхлийг ч үл тоомсорлон, өөрийгөө сайн дураар бүрэн зориулж, эд хөрөнгөнөөс татгалзан амьдарч байсан гэжээ.

Мар Бар-Серапионы хувьд Есүс мэргэн, сайн хүн гэж хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд олон хүмүүс түүнийг Израилийн хаан болно гэж үзсэн боловч Еврейчүүдэд алагдан, Өөрийн дагалдагсдын сургаал дунд амьдарсан гэсэн.

Түүнчлэн бидэнд бас Гностик бичээсүүд тэр чигтээ байдаг бөгөөд тэд (Үнэний Сайн мэдээ, Иоханы Апокрифон, Томасын Сайн мэдээ, Амилалтан дахь шастир, гм.) бүгд Есүсийг дурьдсан.

Үнэндээ бид анхны зууны Христэч биш эх сурвалжуудаас сайн мэдээг бараг л бүхэлд нь харж болно. Есүс Христ гэж дуудагдсан (Иосефус), “ид шид” үзүүлж Израильчуудыг шинэ сургаал руу удирдсан бөгөөд тэднээр Дээгүүр өнгөрөх баярын үед цовдлогдсон (Вавилоны Талмуд) Иудейд болсон (Таситус), харин Бурхан гэж өргөмжлөгдсөн бөгөөд эргэн ирнэ гэсэн (Елиезар), түүний дагалдагчид нь Түүнийг Бурхан гэж мөргөж, итгэсэн (Залуу Плини).

Библийн түүх болон жирийн энгийн түүхийн хоёуланд нь Есүс Христийн бодитой оршиж байсан талаар хангалттай их баримт байна. Магадгүй Есүсийн оршин байсан талаарх хамгийн агуу баримт бол МЭ-ний нэгдүгээр зууны үед арван хоёр дагалдагчаас авахуулаад Есүс Христийн төлөө амиа зориулж үхэхээс ч буцахгүй байсан хэдэн сая Христэд итгэдэг хүмүүс байсан байж болох юм. Хүмүүс өөрсдийн зөв гэж итгэж байгаа зүйлийн төлөө үхэхээс буцахгүй. Харин өөрийн худал гэж итгэдэг зүйлийн төлөө үхэх хүн ер байхгүй нь мэдээж.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Есүс үнэхээр байсан юмуу? Есүс Христийн талаар ямар нэг түүхэн баримт байдаг уу?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries