Библи чөтгөрүүдийн тухай юу гэдэг вэ?




Асуулт: Библи чөтгөрүүдийн тухай юу гэдэг вэ?

Хариулт:
Илчлэлт 12:9 бол чөтгөрүүдийн тухай өгүүлсэн библийн маш тодорхой хэсэг юм. Үүнд: “Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийг мэхлэгч диавол ба Сатан гэгддэг эртний могой доош хаягдав. Тэр дэлхий уруу хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдав.” Сатаны тэнгэрээс унасан уналт нь Исаиа 14:12-15 болон Езекиел 28:12-15 гэсэн хэсгүүдэд бэлэгдэл маягаар дүрслэгдсэн. Илчлэлт 12:4 харвал Сатан гэм нүгэл үйлдэхдээ өөртэйгээ бүх тэнгэр элчүүдийн гуравны нэгийг авсан болохыг зааж байгаа мэт харагддаг. Иуда 6-д гэм нүгэл үйлдсэн тэнгэр элчүүдийг дурьдсан байдаг. Тэгэхээр Библи чөтгөрүүдийг Сатантай хамт Бурханы эсрэг тэрслэн завхарсан тэнгэрэлчүүд гэж үздэг байна.

Сатан болон түүний чөтгөрүүд одоо Бурханд мөргөж, Түүнийг дагадаг бүхнийг хууран, устгах гэж оролддог (1 Петр 5:8; 2 Коринт 11:14-15). Чөтгөрүүдийг хорон муу сүнснүүд (Матай 10:1), бохир сүнснүүд (Марк 1:27) болон Сатаны тэнгэрэлчүүд (Илчлэлт 12:9) гэж дүрсэлсэн байна. Сатан болон түүний чөтгөрүүд ертөнцийг хууран (2 Коринт 4:4), Христитгэгчид рүү довтолж (2 Коринт 12:7; 1 Петр 5:8), ариун тэнгэр элчүүдтэй байлддаг (Илчлэлт 12:4-9). Чөтгөрүүд сүнслэг оршигч боловч бодит бие махбодийн хэлбэрээр үзэгдэж чадна (2 Коринт 11:14-15). Чөтгөрүүд буюу завхарсан тэнгэрэлчүүд Бурханы дайсан боловч үнэндээ ялагдчихсан дайсан мөн. Бидний дотор байгаа Тэр энэ дэлхийд байгч хүмүүсийн дотор байдгаас илүү агуу юм (1 Иохан 4:4).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Библи чөтгөрүүдийн тухай юу гэдэг вэ?