Бүтээлийн онол эволюцийн эсрэг гэх үзлийн талаар Библи юу хэлдэг вэ?




Асуулт: Бүтээлийн онол эволюцийн эсрэг гэх үзлийн талаар Библи юу хэлдэг вэ?

Хариулт:
Үүнийг бичихдээ өнөөдөр бүтээлийн онол болон эволюцийн онолын хооронд явагдаж буй шинжлэх ухааны мэтгэлцээнд асуудал нэмэх зорилго тавьсангүй. Бүтээлийн онолын талаар, эсвэл эволюцийн эсрэг шинжлэх ухааны үндэслэлтэй нотолгоонуудын хувьд бол бид Эхлэлийн Хариултууд болон Бүтээлийн Судалгааны Институциас харж болно. Харин энэ нийтлэлийн зорилго бол яагаад, мөн Библийн дагуу, бүтээлийн онолын эсрэг эволюци гэсэн маргаан оршин байсаар байгааг тайлбарлана. Ром 1:25 ингэж тунхагласан. “Яагаад гэвэл, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүү бүтээлд нь мөргөн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мөн. Амен.”

Маргааны түлхүүр хүчин зүйл нь эволюцид итгэдэг дийлэнх эрдэмтэд бас атейст юмуу эсвэл агностик үзэлтэй байдаг. Үлдсэн хэсэг нь дейстик эволюцийн хэлбэрийг баримтлах юмуу зарим нь Бурханы талаарх дейстик үзэл баримтлалтай хүмүүс байдаг (Бурхан оршдог боловч дэлхийн үйл явдалд оролцдоггүй, бүх юм байгалийн явцынхаа дагуу явдаг гэх үзэл). Зарим тухайн нотолгооны материалыг жинхэнэ үнэн, шударга байдлаар үнэлж үзээд тухайн нотолгоонууд эволюцийн онолыг улам баталгаажуулж байна гэсэн дүгнэлтэд хүрдэг хүмүүс байна. Гэвч эдгээр хүмүүс эволюцийг өмгөөлж байгаа эрдэмтдийн хувьд маш өчүүхэн бага хувийг төлөөлдөг. Дийлэнх хувийг эзэлж байгаа эволюцийг дэмждэг эрдэмтдийн хувьд амь амьдрал ямар ч тэнгэрлэг хүч чадалтай нэгний оролцоогүй хувьсан бий болсон гэдэг үзлийг баримталдаг. Иймээс эволюци гэдэг бол тодорхойлтолтынхоо дагуу байгалийн шинж чанартай шинжлэх ухаан юм.

Атейзм үзлийг үнэн гэж үзэх юм бол тэнд Бүтээгчээс хамааралгүй өөрөөр орчлон дэлхий хэрхэн бүрдсэн, амь амьдрал яаж бий болсон тухай тайлбар байх ёстой болно. Хэдийгээр Чарльз Дарвинаас өмнө эволюцийн зарим нэг хэлбэрт итгэх итгэл байсан ч тэрээр анх удаа эволюцийн үйл явцын үнэмшилтэй загвар буюу байгалийн шалгаралыг бий болгож хөгжүүлсэн. Дарвин уг нь өөрийгөө Христэч гэж тодорхойлж байсан боловч амьдралд нь тохиолдсон зарим нэг гашуун явдлаас болж дараагаар нь тэр Христэч итгэл болон Бурханы оршин байгааг үгүйсгэсэн байдаг. Эволюцийн онол нь атейст хүний бүтээсэн зүйл. Дарвины зорилго нь Бурханы оршихуйг үгүйсгэх явдал бус харин энэ нь эволюцийн онолыг бий болгосны нэг эцсийн үр дагавар нь болж дууссан. Эволюцийн онол бол атейзмийг төрүүлэн бий болгогч. Хэдийгээр эволюцийн онолыг баримтлагч эрдэмтэд өөрсдийнх нь зорилго бол үүслийн талаар өөр нэг тайлбар өгөх явдал биш гэж үздэг ч ингэснээр атейзмийн онолд гол үндэс суурийг бий болгон өгдөг. Библийн дагуу харвал энэ нь эволюцийн онолын оршин байгаа утга учир болж байна.

Библи бидэнд ингэж хэлдэг. “Мунхаг хүн зүрхэндээ Бурхан байдаггүй гэдэг” (Дуулал 14:1; 53:1). Библид мөн Бүтээгч Бурханд итгээгүй хүмүүст ямар ч шалтаг байхгүй гэж тунхагласан. “Ертөнц бүтээгдсэнээс хойш Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мөнх хүч ба бурханлаг төрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжуулан ойлгогдон, илэрхий харагдаж байгаа. Иймээс тэдэнд шалтаг байхгүй” (Ром 1:20). Библийн дагуу харвал Бурханы оршихуйг үгүйсгэсэн хэн ч гэсэн мунхаг. Тэгвэл яагаад маш олон хүмүүс, бүр зарим Христэч хүмүүс шинжлэх ухааны өгөгдлийг гажуудуулан тайлбарлагч эволюцийн эрдэмтдийг хүлээн зөвшөөрдөг юм бэ? Библийн дагуу харвал тэд бүгд мунхаг! Мунхаг байдал гэдэг оюун ухааны доройтолтой гэсэн утгатай биш. Ихэнх эволюцийн эрдэмтэд оюун ухааны хувьд гайхалтай хүмүүс. Мунхаг байдал гэдэг бол мэдлэгээ зөвөөр хэрэгжүүлэх чадварын дутагдалтай байдал. Сургаалт үгс 1:7 ингэж хэлсэн. “Эзэнээс эмээхүй нь мэдлэгийн эхлэл мөн. Харин мунхгууд сургамж ба мэргэн ухааныг үл тоомсорлодог.”

Эволюцийн онолын эрдэмтэд бүтээлийн онол юмуу оюунлаг зохион бүтээлийн онолыг шинжлэх ухааны үндэслэлгүй, шинжлэх ухааны судалгааны ач холбогдолд ч хүрэхгүй гэж дооглодог. Ямар нэг юм “шинжлэх ухаан” гэж тооцогдохын тулд тухайн зүйлийг ажиглаж, шалган турших боломжтой “натуралистик” шинж чанартай байх ёстой гэж тэд маргадаг. Бүтээлийн онолын хувьд “натуралистик” бус “ер бусын” гэсэн тодорхойлолтонд орно. Бурхан болон ер бусын зүйл ажиглаж, шалган турших боломжгүй (тухайн нотолгоо явж байна), тийм болохоор бүтээлийн онол юмуу оюунлаг зохион бүтээлийн онол нь шинжлэх ухаан гэж тооцогдохгүй. Мэдээж хэрэг бас эволюцийн онол ч ажиглаж, шалган турших боломжгүй боловч тэр нь эволюцийн онолыг баримтлагчдын хувьд нэг их асуудал биш бололтой. Эцсийн үр дүнд нь тухайн судалгааны бүхий л өгөгдөл нь урьдаас боловсруулсан, урьдаас таамагласан, урьдаас хүлээн зөвшөөрсөн эволюцийн онол нь ямар нэг ялгаатай тайлбарыг хүлээн авч үздэггүй байна.

Гэвч орчлон ертөнцийн үүсэл, болон амь амьдралын үүслийг дахин ажиглаж, шалгаж үзэж чадахгүй. Эх үүслийн талаар бол бүтээлийн онол болон эволюцийн онол хоёул адилхан итгэлд үндэслэсэн тогтолцоо болж байдаг. Бас хоёул шалган турших боломжгүй. Яагаад гэвэл орчлон ертөнцийн болоод амь амьдралын үүслийг тогтоох гэж хэдэн тэр бум (эсвэл хэдэн мянган) жилийн өмнөх рүү бид эргэн буцаж чадахгүй. Эволюцийг баримтлагчид бүтээлийн онолыг логикийн үндэслэлийн үүднээс үгүйсгэн эсэргүүцдэг шалтгаан нь эх үүслийн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбараас татгалзах шаардлагатай болдог гэж үздэг. Гэтэл эволюци дор хаяж үүслийн онолын хувьд бүтээлийн онолоос ямар ч ялгаагүй бөгөөд “шинжлэх ухаан” гэх тодорхойлолтонд нь тохирохгүй болно. Эволюцийн онол бол таамагласан байдлаар шалгагдаж болох цорын ганц үүслийн талаарх таамаглал. Тийм болохоор энэ “шинжлэх ухааны үндэслэлтэй” гэж тооцогдох цорын ганц үүслийн талаарх онол гэдэг. Энэ бол мунхаг явдал! Эволюцийн онолыг өмгөөлж байгаа эрдэмтэд шударга, нухацтайгаар шинжлэн судлалгүй үүслийн талаарх үнэмшилтэй онолыг няцааж байгаа нь тэдний “шинжлэх ухаан” гэж тодорхойлсон логикгүй явцуу тодорхойлолттой бас тохирдоггүй.

Хэрэв бүтээлийн онол үнэн нь шалгагдвал бид зайлшгүй шүүгдэж, хариуцлага тооцох ёстой Бүтээгч Бурхан гарч ирнэ. Эволюци бол атейзмийг бий болгогч. Эволюци атейст хүмүүст Бүтээгч Бурханаас тусдаа байх амьдралынх нь үндэс, шалтгааныг бий болгож өгдөг. Эволюци Бурхан шаардлагатай гэх хэрэгцээг, Түүний орчлон ертөнц дэх оролцоог үгүйсгэдэг. Эволюци бол атейст гэх шашны “бүтээлийн онол” юм. Библийн дагуу харвал тэдний сонголт нь маш тодорхой. Бид өөрсдийн төгс хүчит, төгс ухаантай Бурханы Үгэнд итгэж чадна. Эсвэл бид мунхагуудын логикгүй, гуйвуулсан “шинжлэх ухааны үндэслэлтэй” тайлбарт нь итгэж болох юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Бүтээлийн онол эволюцийн эсрэг гэх үзлийн талаар Библи юу хэлдэг вэ?