settings icon
share icon
Асуулт

Бичвэрийн канон гэж юу вэ?

Хариулт


Ямар нэг ном стандартад хүрч байгаа эсэх талаар тогтооход ашигладаг зарчмын хэрэгжилтээс "канон" гэдэг үг гарсан. Бичвэрийн олон янзын бичээс нь яг бичигдэх үедээ л канонд орсон байсан гэдгийг тэмдэглэн хэлэх нь чухал. Бичвэр нь тухайн цаасан материал дээр үзэг хүрсэн үед л Бичвэр болсон. Энэ нь яагаад маш чухал вэ гэвэл Христитгэл нь Бурхан эсвэл Есүс Христ, мөн аврал гэдгийн талаар тодорхойлолт өгснөөр эхэлдэггүй. Христитгэлийн үндэс суурь нь Бичвэрийн эрх мэдлээс олддог. Хэрэв бид Бичвэрийг юу болохыг нь таньж чадахгүй бол теологийн үнэнийг алдаанаас зөв ялгаж чадахгүй болно.

Аль ном Бичвэр гэж үзэгдэх болсныг тодорхойлоход хэрэглэгдэх стандарт, хэмжүүр нь юу байх вэ? Бичвэр өгөгдөх болсон үйл явц, зорилго мөн магадгүй цаг үеийн талаар ойлгоход түлхүүр болдог ишлэл нь Иуда 3 бөгөөд энэ нь "ариун хүмүүст тушаагдсан (даатгагдсан)" Христитгэгчдийн тулгуур итгэлийг хэлдэг. Нэгэнт бидний итгэл Бичвэрээр тогтоогддог учир, үнэндээ Иуда нь Бичвэрийг бүх Христитгэгчдэд үр ашигтай байхаар өгөгдсөн гэж хэлж байгаа. Ямар нэг алдагдсан эсвэл нууцлагдсан эртний бичвэр олж мэдэх шаардлагагүй, эсвэл цөөхөн хүмүүст л ойлгогдох нууцлаг ном байх хэрэггүй, гэгээрэлд хүрэхийн тулд Хималайн уулсаар авирахыг биднээс шаардаж, онцгой илчлэлт олохын тулд ер бусын хүмүүсийг дагах хэрэггүй гэвэл гайхалтай биш гэж үү? Бурхан биднийг ямар ч гэрчгүй орхиогүй гэдэгт бид итгэлтэй байж болно. Бурхан Өөрийн Үгийг бий болгохдоо хэрэглэсэн Бурханы ер бусын хүч нь мөн түүнийгээ хадгалан дамжуулах үед ч хэрэглэгдсээр байгаа.

Дуулал 119:160 нь Бурханы үгийн нийлбэр нь бүхэлдээ үнэн гэж дурддаг. Энэ нотолгоог үнэн гэж үзээд үүн дээр суурилан Бичвэрийн хүлээн авагдсан канонаас гадуурх бичээсүүдтэй харьцуулан үзэж, тэдгээр нь шалгалтанд нийцэх эсэхийг харъя. Жишээлэхэд, Библи нь Есүс Христийг Бурхан гэж баталдаг (Исаиа 9:6-7; Maтай 1:22-23; Иохан 1:1, 2, 14, 20:28; Үйлс 16:31, 34; Филиппой 2:5-6; Колоссай 2:9; Тит 2:13; Еврей 1:8; 2 Петр 1:1). Гэвч олон Библиэс гадуурх текстүүд хэдий өөрсдийгөө Бичвэр гэж баталж байгаа мөртлөө Есүс нь Бурхан биш гэж маргадаг. Тодорхой зөрчил харагдах үед хүлээн зөвшөөрөгдсөн Библид нь эхэлж итгэх хэрэгтэй бөгөөд бусдыг нь Бичвэрийн хүрээнээс гадна орхих болдог.

Чуулганы эхний хэдэн зуунд заримдаа Христэд итгэгчид Бичвэрийн хуулбарыг өөртөө хадгалж байснаасаа болоод цаазлуулахад хүрдэг байв. Энэ хавчлагаас болоод "ямар номын төлөө үхэх нь зөв бэ?" гэсэн асуулт гарч ирсэн. Зарим ном нь Есүсийн хэлсэн үгсийг бичсэн байж болох авч 2 Тимот 3:16 ишлэлд хэлсний дагуу онгод оруулагдсан нь үнэн үү? Чуулганы зөвлөлүүд нь Бичвэрийн каноныг олон нийтээр хүлээн зөвшөөрөхөд гол үүрэг гүйцэтгэсэн боловч ихэнхдээ хувь чуулган эсвэл чуулганы бүлэглэлүүд номуудыг бичигдсэн үеэс нь л онгод оруулагдсан гэж хүлээн зөвшөөрч байсан (Колоссай 4:16; 1 Tесалоник 5:27 г.м). Чуулганы анхны зуунуудад цөөхөн номууд дээр л маргаан өрнөж байсан бөгөөд МЭ 303 он гэхэд жагсаалт нь үндсэндээ шийдэгдсэн байв.

Хуучин гэрээний тухайд бол гурван чухал баримтыг авч үзсэн: 1) Шинэ гэрээ нь Хуучин гэрээний хоёр номоос бусад бүх номыг шууд буюу дам байдлаар иш татдаг байна. 2) Есүс Еврей каноныг шууд хүлээн зөвшөөрч байгаа нь Матай 23:35 ишлэлд харагдах бөгөөд тэрээр Өөрийнх нь үеийн Бичвэрт хамгийн эхэнд дурдагдсан өгүүлэмж болоод хамгийн сүүлд дурдсан өгүүлэмжийг иш татан ярьж байгаагаас нь харагдана. 3) Еврейчүүд Хуучин гэрээний Бичвэрийг хадгалахдаа чамбай ханддаг байсан төдийгүй бичээсийн ямар хэсэг үүнд орох болон орохгүй талаар маш цөөхөн зөрчилтэй байсан. Ромын Католикийн Апокрифа номууд стандартад нь хүрэхгүй, Бичвэрийн тодорхойлолтоос гадуур байдаг байсан бөгөөд Еврейчүүд ерөөсөө хүлээн аваагүй байсан.

Ямар номууд Библид хамаарах вэ гэдгийг ихэнх асуултууд нь Христийн цаг үе болон түүнээс хойших бичээсүүдтэй холбоотой байдаг. Ямар нэг ном Шинэ гэрээний нэг хэсэг гэж үзэхийн тулд анхны чуулган маш онцгой шалгуур тавьсан. Үүнд: Уг номыг Есүс Христийг нүдээр харсан гэрчийн нэг нь бичсэн үү? Уг ном "үнэнийг тест"-г давсан уу? (аль хэдийн зөвшөөрөгдсөн Бичвэртэй нийцэж байна уу? г.м). Тэр үед хүлээн зөвшөөрөгдсөн Шинэ гэрээний номууд цаг хугацааны шалгуурыг даван гарсан бөгөөд Христэч уламжлалууд үүнийг ямар ч эсэргүүцэлгүйгээр зуун зууны туршид хүлээн авсан юм.

Зарим тодорхой номуудын хүлээн авагдсан байдалд итгэх боломж нь анхны зууны хүлээн авагчдын үед хүрэх бөгөөд тэд бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн бодит түүхэн гэрчлэл хийсэн байдаг. Цаашлаад Илчлэл номны эцсийн цаг үеийн талаарх сэдэв болон Илчлэл 22:18 ишлэл дээр гарч буй номны үгсэд нэмж болохгүй гэсэн цээр нь канон анх бичигдсэн үедээ аль хэдийн хаагдсан гэдгийн хүчтэй нотолгоо болдог (МЭ 95 он орчим).

Энд хэлэхгүй байж болохгүй теологийн нэг чухал үнэн байна. Бурхан хүн төрөлхтөнд Өөрийгөө илчилж, мэдэгдүүлэх гэсэн нэг үндсэн зорилгоор Өөрийн Үгийг мянга мянган жилийн турш ашигласаар ирсэн. Тэгэхлээр эцсийн дүнд чуулганы зөвлөлүүдээр Бичвэрт ямар нэг ном орох нь шийдэгдсэн бус, Бурхан бичүүлэхээр хүмүүн зохиогчийг сонгох үед л аль хэдийн шийдэгдсэн гэсэн үг. Өөрийн үгийг зуун зууны туршид хадгалах гэх мэт эцсийн үр дүнд хүрэхийн тулд Бурхан анхны чуулганы зөвлөлүүдийг газарчилж каноныг хүлээн зөвшөөрүүлэхэд хүргэсэн.

Бурханы жинхэнэ мөн чанар, ертөнц болон амьдралын эх үүсэл, амьдралын зорилго ба утга учир, авралын гайхамшгууд болон ирээдүйн үйл явдлууд (хүн төрөлхтний эцсийн тавилан) зэргийн талаарх мэдлэгийг олж авна гэдэг нь хүн төрөлхтөний байгалийн ажиглал, шинжлэл болон шинжлэх ухааны цар хүрээнээс хамаагүй давна. Зуун зууны туршид Христитгэгчдээр хувьчлан хэрэгжүүлэгдэж, үнэлэгдэж, аль хэдийн өгөгдсөн Бурханы Үг нь Христийг мэдэхэд бидэнд хэрэгтэй бүх зүйлсийг бидэнд хангалттай тайлбарладаг (Иохан 5:18; Үйлс 18:28; Галат 3:22; 2 Тимот 3:15) бөгөөд биднийг бүхий л зөвт байдалд зааж, зэмлэж, залруулдаг (2 Тимот 3:16).

English


Монгол хэл дээрх сайт руу буцах
Бичвэрийн канон гэж юу вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries