Ариун Сүнсний эсрэг доромжлол гэж юу вэ?




Асуулт: Ариун Сүнсний эсрэг доромжлол гэж юу вэ?

Хариулт:
“Сүнсний эсрэг доромжлол” гэх үзэл баримтлал Марк 3:22-30 болон Матай 12:22-32 зэрэг ишлэлд дурьдагдсан. Доромжлол гэх нэр томъёо “ойшоохгүй эсэргүүцсэн” гэсэн утгаар ерөнхийд нь тодорхойлж болно. Энэ нэр томъёо нь Бурханыг доромжилж хараах юмуу Бурхантай хамааралтай зүйлсийг санаатай доош нь хийх гэм нүглүүд гэсэн байдлаар хэрэгжүүлж болно. Үүнд мөн зарим нэг хорон муу зүйлсийг Бурхан хийсэн болгож, эсвэл Түүний хийсэн зарим нэг сайн зүйлсийг үгүйсгэх зэрэг орно. Харин дээр дурьдсан доромжлол нь онцлог зүйл бөгөөд үүнийг “Ариун Сүнсний эсрэг доромжлол” гэж Матай 12:31д хэлсэн. Матай 12:31-32д Фарисайчууд Есүсийн Ариун Сүнсний хүч чадлаар үйлдэж буй гайхамшгийг үгүйсгэх арга баталгааг харсан ч Түүнийг Эзэн гэж тунхаглахын оронд “Беелзебул” диаволд эзлэгдсэн болохоор хийсэн зүйл гэж хэлсэн байдаг (Матай 12:24). Харин Марк 3:30д тэд “Ариун Сүнсний эсрэг доромжлол” үйлдсэн гэж тэднийг Есүс маш тодорхой заан хэлсэн байдаг.

Энэ доромжлол нь Есүс Христийг Сүнсээр дүүрсэн гэхийн оронд чөтгөрт эзэмдүүлсэн гэж хэлж буй хүмүүст хамааралтай. Үр дүнд нь энэ Ариун Сүнсний эсрэг доромжлол гэж хэлж буй онцгой тохиолдол өнөөдөр дахин давтагдах боломжгүй. Есүс Христ энэ дэлхий дээр байхгүй бөгөөд Тэрээр Бурханы баруун гарт заларсан. Есүс Христийн гайхамшиг үйлдэж байгааг харж тэрхүү хүч чадлыг нь Сүнснийх бус Сатаны хүч чадал гэж хэлж чадах хүн өнөөдөр байхгүй. Өнөөдрийн хамгийн ойрхон жишээ нь аврагдсан хүний өөрчлөгдсөн амьдралын гайхамшгийг хараад Ариун Сүнс түүний дотор оршисноос үүдэлтэй өөрчлөлт гэхээс илүү Сатаны хүч чадлаар хийгдсэн зүйл гэж үзэх юм.

Өнөөдөр Сүнсний доромжлол нь уучлагдахгүй гэм нүгэлтэй адил бөгөөд энэ нь үргэлжлүүлэн итгэхгүй байх нөхцөл юм. Итгэлгүй байдалтайгаа үхсэн хүнд ямар ч уучлал байхгүй. Есүс Христэд итгэдэг хүмүүсийг тамгалдаг Ариун Сүнсний ажлыг үргэлжлүүлэн эсэргүүцэх нь Түүний эсрэг уучлагдахгүй доромжлол мөн. Иохан 3:16д дурьдагдсан зүйлсийг санах хэрэгтэй: “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм.” Цаашлаад уг бүлэг дээр мөн “Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг” (Иохан 3:36) гэсэн байдаг. Уучлал байхгүй нөхцөл байдалд байх цор ганц болзол нь тухайн хүн “Түүнд итгэгч хэн ч” гэсэн ангилалд орохгүй байх юмуу “Хүүд итгэдэггүй” байх юм.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Ариун Сүнсний эсрэг доромжлол гэж юу вэ?