Төрөлтийг хянах талаар Библи юу гэж хэлдэг вэ? Христэд итгэгчид төрөлтийг хязгаарлах зүйлс ашиглаж болох уу?




Асуулт: Төрөлтийг хянах талаар Библи юу гэж хэлдэг вэ? Христэд итгэгчид төрөлтийг хязгаарлах зүйлс ашиглаж болох уу?

Хариулт:
Хүн Бурханаас “өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болох” үүрэг авсан (Эхлэл 1:28). Гэрлэлт нь Бурханы санаачлан бий болгосон бөгөөд үр хүүхдээ төрүүлж, тэднийг өсөн торниход тохилог, тогтвортой орчиноор хангах явдал юм. Харамсалтай нь өнөө үед заримдаа хүүхдүүдийг ядаргаатай зүйл, хүнд ачаа мэт үзэх болжээ. Тэд хүмүүсийн санхүү болоод амжилттай явахад нь саад тотгор болж, нийгэмд сайн сайхан амьдрах хэв маягыг нь гутаадаг зүйл гэж үзэгдэх болжээ. Иймэрхүү төрлийн хувиа бодсон үзэл баримтлалын нэг хэлбэр нь байнга л жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэх шалтгаан болдог байна.

Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхийн ард нуугдаж байдаг хувиа бодсон үзэлтэй харьцуулахад Библи хүүхдүүдийг Бурханаас ирсэн бэлэг гэж танилцуулдаг (Эхлэл 4:1; Эхлэл 33:5). Хүүхдүүд бол Эзэнээс ирдэг шагнал (Дуулал 127:3-5). Хүүхдүүд бол Бурханаас ирэх ивээл (Лук 1:42). Хүүхдүүд бол өтгөс буурлын титэм (Сургаалт үгс 17:6). Бурхан хүүсэр эмэгтэйг хүүхдүүдээр ивээдэг (Дуулал 113:9; Эхлэл 21:1-3; 25:21-22; 30:1-2; 1 Самуел 1:6-8; Лук 1:7, 24-25). Бурхан эхийн хэвлийд хүүхдүүдийг хэлбэршүүлдэг (Дуулал 139:13-16). Бурхан хүүхдүүдийг төрөхөөс нь өмнө мэддэг (Иеремиа 1:5; Галат 1:15).

Бичээс төрөлтийг хязгаарлах явдлыг онцгойлон буруутгаж байгаа нь харагдах хамгийн ойр ишлэл бол Эхлэл 38 бүлэг дэх Иудагийн Ер болон Онан гэх хөвгүүдэд тохиолдсон явдал. Ер Тамар нэртэй бүсгүйтэй гэрлэсэн бөгөөд Эзэний мэлмийд бузар харагдсан учир үхэлд тушааж, Тамар нөхөргүй, бас хүүхдүүдгүй үлдэж хоцорсон байна. Дэд хууль 25:5-6 дурьдагдсан еврейн гэрлэлтийн хуулийн дагуу Ерийн дүү Онантай гэрлэх ёстой болсон. Онан ахынхаа үр удмыг залгуулж, өөрөө ямар ч удам залгамжлах хүүхэдгүй болохыг хүсээгүй учраас жирэмлэлтээс сэргийлэх хуучны арга хэрэглэж үрийн шингэнээ газар асгажээ. Эхлэл 38:10 ингэж хэлж байна. “Түүний хийсэн энэ үйл Эзэний мэлмийд бузар харагдсаны учир Тэр түүний амийг бас авав.” Онаны сэдэл нь хувиа бодсон үзэл байж, Тамарыг зөвхөн өөрийн хүсэл сонирхлоор ашиглан, үүрэг хариуцлагынхаа дагуу нас барсан ахынхаа удмыг үлдээхээс татгалзжээ. Энэ багц ишлэл нь байнга л Бурхан төрөлтийн хязгаарлалтыг хүлээн зөвшөөрөхгүй байгааг харуулах баталгаа болон ашиглагддаг. Гэвч үнэндээ Бурхан Онаныг жирэмслэлтээс сэргийлэх арга ашигласных нь төлөө үхэлд хүргээгүй болох нь тодорхой бөгөөд харин тэрхүү үйлдлийнх нь ард Онаны хувиа бодсон сэдэл нуугдаж байсан.

Хамгийн чухал ач холбогдолтой зүйл нь хүүхдүүдийг бид энэ дэлхийн бидэнд хэлж буй үзэл баримтлалаар харах бус Бурханы үзэж буйгаар харах юм. Энэ өнцгөөс нь харвал Библи жирэмслэлтээс сэргийлэлтийг хориглодоггүй. Жирэмслэхээс урьдчилан сэргийлэлт нь үгийн утгын хувьд ч жирэмслэлтийн эсрэг үг болж бараг чадахгүй. Жирэмслэлтээс урьдчилан сэргийлэлт нь үйлдлийн хувьд өөрөө зөв юмуу эсвэл буруу гэж тодорхойлогдохгүй. Онаны үйлдлээс бид суралцсантай адил жирэмслэлтээс сэргийлэх үйлдлийн ард байгаа сэдэл өөрөө буруу зөвөөр ялгагдана. Хэрэв гэрлэсэн хосууд илүү их өөрсдийгөө бодож жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэж байгаа бол буруу болж болох юм. Хэрэв хосууд илүү сүнслэг байдал, санхүүгийн байдлаас болоод илүү төлөвших хүртлээ түр хугацаанд жирэмслэлтээс сэргийлж байгаа тохиолдолд магадгүй тодорхой хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж болох юм. Дахин хэлэхэд энэ бүгд сэдлээс л шалтгаална.

Библи үргэлж л хүүхдүүдтэй байх нь сайхан гэж дүрсэлдэг. Библи эхнэр нөхрийг хүүхэдтэй болохыг “хүсэн хүлээж найддаг”. Хүүхэдтэй болох чадваргүй байдлыг Библид бас л муу зүйл гэж байнга дүрсэлсэн байдаг. Библи дээр хүүхдүүдтэй байхыг хүсэхгүй байгаа хэн нэгний тухай ер нь бичигдээгүй. Мөн үүний хажуугаар тодорхой хугацаанд жирэмслэлтээс сэргийлж болно гэдгийг илэрхий буруу гэсэн тодорхойлолтыг Библээс гаргаж ирж маргалдана гэдэг боломжгүй. Бүхий л гэрлэсэн хосууд хэзээ хүүхдүүдээ төрүүлэх гэж төлөвлөх болон хэдэн хүүхэдтэй байх талаараа Эзэний хүслийг эрж хайх хэрэгтэй.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Төрөлтийг хянах талаар Библи юу гэж хэлдэг вэ? Христэд итгэгчид төрөлтийг хязгаарлах зүйлс ашиглаж болох уу?