Бүрмөсөн устгагдах нь Библийн үзэл үү?




Асуулт: Бүрмөсөн устгагдах нь Библийн үзэл үү?

Хариулт:
Энэхүү бүрмөсөн устгагдах (annihilationism) гэдэг үзэл нь итгэгч биш хүмүүс тамд үүрд мөнхийн зовлон эдлэх бус харин оронд нь үхлийн дараа “устган алга болгох” болно гэсэн утгатай итгэл юм. Олон хүмүүсийн хувьд тамд мөнхөд шатаагдаж өнгөрүүлэх тухай санаа нь жигшүүртэй учраас энэ “бүрмөсөн устгагдах” үзэл олон хүмүүсийн анхаарлыг татдаг. Хэдийгээр зарим нэг библийн багц ишлэлүүд энэ “бүрмөсөн устгагдах” үзлийн тухай ярьж байгаа мэт харагдаж байгаа ч Библийн хэлж буй мэдээг бүхлээр нь харвал хорон муу хүмүүсийн хувь тавилан нь тамд үүрд мөнх байх шийтгэл болох нь баталгаатай харагдана. Энэ үзэл баримтлал нь дараах хэд хэдэн библийн зарчмуудыг буруу ойлгосноос үүдэн гарч байгаа юм. Үүнд: 1) гэм нүглийн үр дагавар, 2) Бурханы зөвт шударга байдал, 3) тамын мөн чанар.

Тамын мөн чанартай холбоотойгоор “бүрмөсөн устгагдах” үзэлтнүүд нь галт нуурын утга учрыг буруу ойлгодог. Мэдээж хэрэг хүн галаар шатаж буй галт уулын лавд шидэгдэх юм бол хормын төдийд л бүрэн шатаж дуусна. Хэдий тиймч галт нуур бол бодитой физикал болон сүнслэг мөн чанарыг хамтад нь агуулж байгаа. Энэ нь зүгээр л хүний бие галтай нууранд шидэгдэж хаягдах бус харин ч хүний бие, сүнс, зүрх сэтгэл хаягдах тухай юм. Сүнслэг мөн чанар физик шинжтэй галд шатаж устгагдаж чадахгүй. Энэ нь аврагдаагүй хүмүүст зориулж яг л аврагдсан хүмүүстэй адил үүрд мөнхөд зориулагдсан амилсан биеийг бэлтгэгдсэн мэт харагддаг (Илчлэлт 20:13; Үйлс 24:15). Эдгээр бие нь үүрд мөнхийн хувь тавиланд нь зориулж бэлтгэгдсэн гэсэн үг.

Үүрд мөнх гэдэг бол “бүрэн устгагдах” үзлийг баримталдаг хүмүүсийн сэтгэн ухаарч чадахгүй бас нэг төсөөлөл юм. Грек үг айонион нь ихэнхдээ “үүрд мөнх” гэж орчуулагдсан боловч бодитой “үүрд мөнх” гэсэн тодорхойлолтыг илэрхийлж чадахгүй гэж эдгээр хүмүүсийн үздэг нь үнэн. Ялангуяа энэ үг нь ихэвчлэн “цаг хугацаа” гэх “еон”-г илэрхийлдэг бөгөөд тодорхой хэсэг хугацааг илтгэдэг. Хэдий тийм ч Шинэ гэрээнд энэ айонион гэх үг заримдаа үүрд мөнх үргэлжлэх цаг хугацааг илтгэн хэрэглэгдсэн байдаг. Илчлэлт 20:10-д Сатан, араатан, хуурамч эш үзүүлэгчид нар галт нууранд хаягдаж, тэд “өдөр шөнөгүй үеийн үед” тарчилна гэсэн байдаг. Яагаад аврагдаагүй хүмүүс эдгээрийн хувь тавилангаас ялгаатай байна гэж (Илчлэлт 20:14-15)? Тамын үүрд мөнх үргэлжлэхтэй холбоотой хамгийн чухал нотолгоо Maтай 25:46-д “Тэд [аврагдаагүй хүмүүс] мөнх шийтгэлд, харин зөвт хүмүүс нь мөнх аминд орох юм гэж айлдлаа.” Энэ ишлэлд зөвт хүмүүс болон зөвт бус хүмүүсийн хувь тавиланг илэрхийлэхдээ өнөөх Грек үг хэрэглэгдсэн. Хэрэв зөвт бус хүмүүс “хэсэгхэн хугацаанд” л тарчлах юм бол зөвт хүмүүс нь мөн “хэсэгхэн хугацаанд” л тэнгэрийн улсын амьдралыг мэдрэх боломжтой болно. Хэрэв итгэгчид тэнгэрлэг улсад үүрд мөнх байх юм бол итгэгч бус хүмүүс тамд үүрд мөнх байна гэсэн үг.

Тамын үүрд мөнхийн талаарх тэдний эсэргүүцлээ үзүүлдэг бас нэг чухал байр суурь нь тэд Бурхан гэмийн хязгаарлагдмал хэмжээний төлөө үүрд мөнх тамд байх хязгааргүй шийтгэлийг өгнө гэдэг шударга бус хэрэг гэж үздэг байна. 70 жилийн хугацаатай амьдралдаа гэм нүгэлтэй амьдарсан хүнд үүрд мөнхийн бүхий л хугацаагаар шийтгэл өгөх нь Бурханы хувьд шулуун шударга хэрэг байж чадах уу? Хариулт нь энгийн. Бидний гэм нүгэл үүрд мөнхийн үр дагаврыг авчирдаг. Яагаад гэвэл энэ нь үүрд мөнхийн Бурханы эсрэг үйлдсэн хэрэг юм. Давид хаан завхайрал болон аллагын хэрэг үйлдсэнийхээ дараа тэрбээр “Таны эсрэг, зөвхөн Таны эсрэг би нүгэл үйлдэж, Таны мэлмийд бузар мууг хийлээ…” (Дуулал 51:4) гэсэн. Давид Батшеба мөн Уриагийн эсрэг гэм үйлдсэн болохоос яахаараа зөвхөн Бурханы эсрэг үйлдчихсэн болж таарах вэ? Давид бүх гэм нүгэл тэр чигээрээ Бурханы эсрэг гэдгийг ойлгосон байсан. Бурхан бол үүрд мөнхийн, хязгааргүй Оршигч. Үүний үр дүнд бүх гэм нүгэл Түүний эсрэг болохоор үүрд мөнхийн шийтгэл нь зохистой болдог. Энэ нь бидний гэм нүгэл үйлдсэн хугацаатай хамааралтай асуудал бус, харин Бурханы зан чанарын эсрэг байхтай холбоотой.

Бүрмөсөн устгагдах энэ үзлийн хувь хүнтэй холбоотой нэг байр суурь бол хэрвээ бидний хайртай хүмүүс тамд мөнхийн тарчлалын зовлон эдэлж байгааг мэдвэл тэнгэрийн улсад бид баяр хөөртэй байх боломжгүй гэх баримтлал юм. Гэвч бид тэнгэрийн улсад очвол гомдоллох, эсвэл гунигтай болох ямар нэг зүйл ер байхгүй байна. Илчлэлт 21:4 ингэж хэлдэг. “Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй болно. Тэнд цаашид гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Анхны юмс өнгөрөн одлоо.” Хэрэв бидний хайртай нэгэн тэнгэрийн улсад байхгүй бол тэд тэнд хамааралгүй бөгөөд тэд өөрсдөө Есүс Христийг Аврагчаа болгон хүлээн авахаас татгалзсанаараа буруутгагдсан гэдгийг бид зуун хувь хүлээн зөвшөөрөх болно (Иохан 3:16; 14:6). Үүнийг ойлгоход үнэхээр хэцүү боловч тэдний байхгүйд бид гуниглах явдалгүй гэсэн үг. Бидний фокус нь бидний хайртай хүмүүс тэнд байхгүй байхад бид яаж сэтгэл хангалуун байж чадах вэ гэдэгт бус харин хайртай хүмүүсээ Христэд итгэх итгэл рүү хэрхэн дагуулж, тэгснээр тэднийг тэнгэрийн улсад аваачих вэ гэдэгт байх ёстой.

Там бол Бурханы Есүс Христийг бидний гэм нүглийн төлөөх төлөөсийн төлүүлэхээр илгээсэн үндсэн шалтгаан байж болох юм. Үхлийн дараа “бүрэн устгагдах” гэдэг аймшигтай хувь тавилан биш ч тамд үүрд байх нь маш тодорхой байдаг. Есүсийн үхэл нь бидний гэм нүглийн хязгааргүй өрийг төлснөөрөө хязгааргүй үхэл байсан бөгөөд ингэснээр үүрд мөнхийн тамын шийтгэлийг бид амсахгүй болсон (2 Коринт 5:21). Бид өөрсдийн итгэлээ Түүнд тавих үед бид аврагдсан, уучлагдсан, цэвэршсэн бөгөөд тэнгэрийн улсад үүрд мөнхийн гэр хүлээн авах амлалттай болдог. Гэвч бид Бурханы үүрд мөнхийн амьдралын бэлгээс татгалзвал энэ шийдвэрийнхээ үүрд мөнхийн үр дагавартай нүүр тулгарах болно.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Бүрмөсөн устгагдах нь Библийн үзэл үү?