Агностик үзэл гэж юу вэ?




Асуулт: Агностик үзэл гэж юу вэ?

Хариулт:
Агностик үзэл гэж Бурханы оршин буйг танин мэдэх юмуу батлах боломжгүй гэдэг үзэл юм. “Агностик” гэдэг үг нь ер нь “мэдлэггүй” гэсэн утгатай. Агностик үзэл нь атейст буюу бурхан байхгүй гэдэг үзлийн нэлээд оюунлаг бөгөөд илүү шударга хэлбэр нь болдог. Атейст үзэлтнүүд Бурхан оршин байхгүй гэж тунхагладаг бөгөөд баталж чадахгүй байр суурьтай. Агностик үзэл нь Бурханы орших эсэх бол батлагдах юмуу батлагдахгүй байх ямар ч боломжгүй, тиймээс Бурхан байгаа эсэхийг баталж чадахгүй гэж маргадаг. Энэ өнцгөөс дүгнэхэд агностист үзэл илүү шударга мэт харагдана. Бурханы орших эсэх нь хүний туршлагын мэдлэгээр батлагдах юмуу батлагдахгүй байх боломжгүй.

Бид Бурхан оршин байгаа гэдгийг итгэлээр хүлээн авах ёстой гэж Библи хэлдэг. Еврей 11:6-д итгэлгүйгээр “Бурханд таалагдах боломжгүй бөгөөд Бурхан руу ирж байгаа хүн Тэр байдаг гэдэгт болон Өөрийг нь хайгч хүмүүст Тэр Шагнагч нь болдог гэдэгт итгэх ёстой” гэсэн. Бурхан бол сүнс (Иохан 4:24), тиймээс Түүнийг харж юмуу Түүнд хүрч чадахгүй. Бурхан Өөрийгөө илэрхийлэхээр шийдээгүй тохиолдолд Тэрээр бидний бүхий л мэдрэмжинд үл үзэгдэгч хэвээр байна (Ром 1:20). Мөн Библи Бурханы оршин байгаа нь дэлхий ертөнцөөс маш тодорхой харагдаж (Дуулал 19:1-4), бидний мөн чанарт мэдрэгдэн (Ром 1:18-22), зүрх сэтгэлээр маань баталгаажих боломжтой (Номлогчын үгс 3:11) гэж тунхагладаг.

Агностик үзэлтнүүд Бурханы оршихуйн эсрэг юмуу эсвэл оршин байгаа талаар ямар нэг шийдвэр гаргах хүсэл байдаггүй. Энэ бол жинхэнэ “төвийг сахисан” байр суурь. Тейст үзэлтэй хүмүүс Бурхан оршин байдаг гэж итгэдэг. Атейст үзэлтнүүд Бурхан орших байхгүй гэж итгэдэг. Агностик үзэлтнүүд болохоор нэгэнт л Бурхан байгаа эсэхийг мэдэх боломжгүй учраас Бурханы оршин байгаад итгэх юмуу итгэхгүй байх байр суурьтай байж хэрэггүй гэж үздэг.

Энэхүү маргааны төлөө Бурханы оршин байгааг батлах гэсэн тодорхой, үгүйсгэхгүй нотолгоог гаргаж тавих гэж оролдьё. Хэрвээ бид тейзм болон агностик үзэл хоёрыг яг нэг байр сууринд тавиад харьцуулж үзэх юм бол аль үзэл нь үхлийн дараа амьдрал байх боломжын талаар “үнэмшилтэй” мэдрэмжийг төрүүлэх бол? Хэрвээ Бурхан гэж байхгүй бол тейст болон агностикууд яг л адил үхсэний дараа юу ч үгүй болно. Хэрэв Бурхан байвал тейст болон агностик үзэлтэй хүний аль аль нь хэрхэн амьдарсан талаараа Бурханы шударга шүүлтийн өмнө зогсох болно. Энэ өнцгөөс нь харвал агностик үзлээс илүү тейст үзэлтэй хүн байх нь “дээр” гэдэг нь тодорхой. Хэдийгээр тухайн байр суурь батлагдах юмуу батлагдахгүй байсан ч өөрт байгаа бүхнээ дайчлан нарийвчлан шинжлэн шалгаж, дуусахгүй үүрд мөнхөд амьдрах тохиолдолд сайн үр дүнг урьдчилан тодорхойлсон байр суурьтай байх нь ухаалаг хэрэг болно.

Ер нь эргэлзээтэй байна гэдэг хэвийн үзэгдэл. Энэ дэлхийд бидний ойлгохгүй маш олон зүйлсүүд байгаа. Хүмүүсийн ихэнхдээ Бурханы оршин байгаад эргэлздэг шалтгаан нь Бурханы хэлж буй, хийж байгаа зүйлс санаанд нь нийцэхгүй байх, эсвэл түүнийг нь ойлгохгүй байх явдал. Гэвч үнэндээ хязгаарлагдмал оршигч хүний хувьд бүрэн төгс Бурханыг тун тодорхой ойлгож чадна гэж найдахыг хэрэг байхгүй. Ром 11:33-34 ингэж тунхагладаг. “Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ? Учир нь хэн Эзэний ухааныг мэдсэн бэ? Хэн Түүний зөвлөгч болсон бэ?” Бид Бурханд итгэх ёстой бөгөөд Түүний арга замуудад итгэлээ тавих ёстой. Бурхан Өөрт нь итгэж байгаа хүмүүст Өөрийгөө гайхамшигтай арга замаар илэрхийлхийг хүсдэг, бас бэлэн байдаг. Дэд хууль 4:29 “Харин тэндээс чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ эрвэл олно” гэсэн байдаг.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Агностик үзэл гэж юу вэ?