settings icon
share icon
Асуулт

Үр хөндөлтийн талаар Библи юу гэж заадаг бол?

Хариулт


Библид үр хөндөлтөнд шууд хандсан сургаал байхгүй. Гэвч үр хөндөлтийн талаарх Бурханы хүслийг тодорхой харж болох сургамжууд Бичээст их олон байдаг. Иеремиа 1:5-р ишлэлд Бурхан биднийг эхийн хэвлийд хэлбэршихээс өмнө мэдсэн байдаг тухай хэлсэн. Египетээс гарсан нь 21:22-25 ишлэлд эхийн хэвлий дэх хүүхдийг үхэлд хүргэсэн хүнийг бодитойгоор хүн алсан нэгэнтэй адил хэмжээний шийтгэл оноож хороох хэрэгтэй гэж хэлсэн байна. Иймээс Бурхан хэвлийдээ байгаа нялх үрийг яг л насанд хүрсэн хүнтэй адил тооцдог болохыг тодорхой зааж байна. Христэд итгэгчдийн хувьд үр хөндөлт гэдэг бол эмэгтэй хүний өөрөө сонгох эсэх тухай эрхийн асуудал биш гэж үздэг. Энэ нь Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн хүний амьдрах, эсвэл үхэхтэй холбоотой ноцтой асуудал гэж үздэг (Эхлэл 1:26-27; 9:6).

Абортын талаарх Христэч дээрх байр суурийн эсрэг тавигддаг эхний эсэргүүцэл бол тухайн жирэмсэн хүн “хүчиндүүлсэн эсвэл гэр бүлийн доторх цус холилдсон тохиолдолд яах вэ?” гэдэг. Хүчирхийлүүлсэн, гэр бүлийн цус холилдсон аймшигтай асуудлаас болж жирэмсэн болсон явдлыг нялх үрийг нь устгаснаар бүрэн шийднэ гэж үү? Бурууг буруугаар шийдсэнээр асуудлыг зөв болгохгүй. Хүчирхийлүүлсэн, гэр бүлийн цус холилдсоны үр дүнд жирэмсэн болсон хүүхдийг хүүхэдтэй болох боломжгүй байгаа сайхан гэр бүлд үрчлүүлэх юмуу эсвэл эх нь өөрөө өсгөх боломжтой. Нэмж хэлэхэд нялх хүүхдэд ямар ч буруу байхгүй. Бас хорон муухай эцгийнхээ үйлдлийн төлөө шийтгэл хүртэх ёсгүй.

Үр хөндөлтийн талаарх Христэч байр суурийн эсрэг гаргаж тавьдаг хоёр дахь эсэргүүцэл нь “Эхийн амь эрсдэлд орсон тохиолдолд яах вэ?” гэдэг. Үнэнийг хэлэхэд энэ асуудал бол үр хөндөлтийн асуудлын хамгийн хариулахад бэрхшээлтэй тохиолдол. Гэхдээ бид юуны түрүүнд өнөөдөр дэлхий дахинд хийгдэж байгаа үр хөндөлтийн нэг хувийн аравны нэгтэй тэнцэхээс ч бага хэмжээ нь энэ шалтгааны улмаас болж байгааг санаж байх хэрэгтэй. Өөрийн амийг аврахаас өөр аргагүй байдалд орж үр хөндүүлж байгаа эмэгтэйчүүдээс илүү тав тухтай байдлынхаа төлөө нялх үрээ устгаж байгаа эхчүүд харьцангуй дийлэнх нь байна. Хоёрдугаарт, бидний Бурхан бол гайхамшиг үйлдэгч Бурхан гэдгийг санацгаая. Тэрээр эхийн эрүүл мэндийн нөхцөл байдал бүхэлдээ үнэхээр хүнд нөхцөлд орсон байсан ч эх болон хүүхдийн амийг аврах чадалтай. Гэвч үүний шийдвэр нь зөвхөн нөхөр эхнэрийн болон Бурханы хооронд л байж шийдэгдэх нь мэдээж. Ийм туйлын хэцүү, бэрхшээлтэй нөхцөл байдалд орсон ямар ч гэр бүл Бурханаас мэргэн ухааныг гуйж, Түүний тэднээс юу хийхийг хүсч байгааг мэдэхийн төлөө залбирах хэрэгтэй (Иаков 1:5).

Өнөөдөр үйлдэгдэж буй үр хөндөлтийн ойролцоогоор 95 хувь нь эмэгтэй хүн зүгээр хүүхдээ хүсэхгүй байна гэсэн шалтгаанаас болж байна. 5 дооших хувь нь хүчирхийлэл, гэр бүлийн доторх цус холилдолт, эсвэл эхийн амь нас эрсдэлд учирсан шалтгаанаас болдог. Энэ шийдвэрлэхэд бэрхшээлтэй 5 хувийн үр хөндөлт хийх шийдвэрт ч гэсэн аборт нь нэн тэргүүнд тавих сонголт байж хэзээ ч болохгүй. Эхийн хэвлийд амьдарч буй хүний амьдрал үнэ цэнэтэй учраас хүүхдээ төрүүлэхийн тулд хичээж зүтгэх нь чухал.

Үр хөндөлт хийлгэсэн хүмүүсийн хувьд үр хөндөлт гэдэг ямар ч гэм нүглээс илүү уучлагдашгүй явдал гэдгийг санах хэрэгтэй. Гэвч Христэд итгэх итгэлээр бүх гэм нүгэл уучлагдах боломжтой (Иохан 3:16; Ром 8:1; Колоссай 1:14). Үр хөндөлтөнд орсон эмэгтэй, үр хөндөлт хийхэд хүргэсэн эрэгтэй, үр хөндөлтийг гүйцэтгэсэн эмч хүртэл Есүс Христэд итгэх итгэлээр уучлагдах боломжтой.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Үр хөндөлтийн талаар Библи юу гэж заадаг бол?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries