Яагаад Христитгэгчид Амралтын өдрийг сахих хэрэгтэй вэ? Бямба, Нямын аль нь Амралтын өдөр вэ?




Асуулт: Яагаад Христитгэгчид Амралтын өдрийг сахих хэрэгтэй вэ? Бямба, Нямын аль нь Амралтын өдөр вэ?

Хариулт:
Ер нь Амралтын өдөр болон бүтээлийн хоорондын хамаарлын тухай Египетээс гарсан нь 20:11д өгүүлснээс шалтгаалан үргэлж л “Бурхан Еденд Амралтын өдрийг тогтоосон” гэж тунхагладаг. Хэдийгээр Бурхан долоо дахь өдөр амарсан нь (Эхлэл 2:3) ирээдүйн Амралтын өдрийн зураглал болсон ч Израилийн үр удам Египетийн газар нутгаас гарснаас өмнө Амралтын өдрийн тухай ямар нэг библийн бичлэг байдаггүй. Адамаас Мосе хүртэл Амралтын өдрийн сахих ямар нэг үйл ажиллагаа байсан талаар Бичээс дээр юу ч байдаггүй.

Бурханы Үгэнд Амралтын Өдрийг сахих нь Бурхан болон Израиль хоёрын онцгой тэмдэг болно гэж маш тодорхой хэлсэн байдаг. “Тиймээс Израилийн хөвгүүд амралтын өдрийг үеийн үед мөнхийн гэрээ болгон тэмдэглэхийн тулд амралтын өдрийг сахигтун. Энэ бол Би болон Израилийн хөвгүүдийн хоорондох мөнхөд байх тэмдэг юм. Юу гэвэл зургаан өдрийн дотор ЭЗЭН тэнгэр газрыг бүтээж, харин долоо дахь өдөрт ажлаа зогсоон, сэргэсэн билээ гэв” (Египетээс гарсан нь 31:16–17).

Дэд хууль 5р бүлэгт Мосе Израилийн дараагийн үеийнхэнд Арван Хуулийг дахин тунхагласан. Энд Амралтын өдрийг сахихыг 12-14р ишлэлд тушаасныхаа дараа Мосе Амралтын өдрийг Израиль үндэстэнд сахихаар өгсөн учир шалтгааныг нь хэлж байна. “Чи Египетийн нутагт боол байснаа болон ЭЗЭН Бурхан чинь хүчит гар, сунгасан мутраараа чамайг тэндээс гаргаж авчирсныг сана. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь амралтын өдрийг сахихыг чамд тушаасан билээ” (Дэд хууль 5:15).

Бурханы Амралтын өдрийг Израильчуудад өгсөн шалтгаан нь тэд бүтээлийн үеийг санах бус харин Египетийн боолчлолд байсан тэднийг чөлөөлсөн Эзэний чөлөөлөлтийг санах хэрэгтэй гэсэн. Амралтын өдрийг сахих шаардлагуудыг нь сайн ажиглаарай. Үүнд: Амралтын өдрийн хуулийн дор байгаа хүн Амралтын өдөр гэрээ орхих боломжгүй (Египетээс гарсан нь 16:29), тэр гал асааж болохгүй (Eгипетээс гарсан нь 35:3), хэнийг ч ажилд дайчилж, хийлгэж болохгүй (Дэд хууль 5:14). Амралтын өдрийн хуулийг үл сахих хүн нь цаазлагдах ёстой байв (Египетээс гарсан нь 31:15; Тооллого 15:32–35).

Шинэ Гэрээний багц ишлэлийг судлах нь бидэнд дөрвөн чухал зарчмыг харуулдаг. 1) Христийн амилсан биетэйгээ үзэгдсэн өдрийг тэмдэглэхдээ байнга долоо хоногийн эхний өдөр гэж дурьдсан байдаг (Матай 28:1, 9, 10; Марк 16:9; Лук 24:1, 13, 15; Иохан 20:19, 26). 2) Үйлс номноос Илчлэлт ном хүртэл Амралтын өдөр гэж шалтгаан болгон нь Еврейчүүдэд сайн мэдээ хүргэх зорилготой юмуу синагогтой холбоотой үйл ажиллагааны тухайд бичигдсэн байна (Үйлс 13–18 бүлэг). Паул “Иудейчүүдийг талдаа оруулахын тулд би иудейчүүдэд Иудей хүн адил” (1 Коринт 9:20) гэж бичсэн. Паул синагог явахдаа тэрхүү ариун хүмүүсийг залруулах юмуу тэдэнтэй нөхөрлөх зорилгоор бус харин алдагдсан хүмүүст авралын сайн мэдээг тунхаглан, ятгахаар явж байсан. 3) Паул “Үүнээс хойш би харь үндэстнүүд уруу очно” (Үйлс 18:6) гэж зарласнаас хойш Амралтын өдрийн тухай дахин дурьдагдаагүй. 4) Амралтын өдрийг баримтлан сахихыг зөвлөхийн оронд Шинэ Гэрээний үлдсэн хэсгүүд нь эсрэгээр ярьдаг байна (3-р зарчим дээр гарсан жишээнээс бусад тохиолдол, үүнийг Колоссай 2:16-с харж болно).

Дээрх зарчмуудаас 4-рхийг илүү нарийвчлан судлах юм бол Шинэ Гэрээний итгэгчид Амралтын өдрийг сахих ямар ч тушаал байхгүй бөгөөд Ням гарагыг “Христэч Амралтын өдөр” гэж нэрлэх санаа нь ч библийн бус болох нь харагдана. Дээр дурьдсан шиг Паул Харь үндэстэнд илүү анхаарал тавих болно гэж хэлснээс хойш Амралтын өдрийн талаар ганцхан удаа дурьдагдсан бөгөөд энэ нь “та нар унд, хоол, эсвэл баяр, шинэ сар гарахтай хамаатай асуудлаар, эсвэл амралтын өдрүүдээс болж хэнээр ч бүү шүүгд. Эдгээр нь ирж буй юмсын сүүдэр нь юм.” (Колоссай 2:16–17). Еврейн Амралтын өдөр Христийн “бидний эсрэг зарлигуудаас бүрдсэн, бидэнд дайсагнаж байсан өрийн дансыг хүчингүй болгосон” (Колоссай 2:14) загалмай дээр бас хүчингүй болсон юм.

Энэ санаа нь Шинэ гэрээн дээр нэгээс ч илүү удаа дурьдагдсан. “Нэг хүн нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, өөр нэг хүн өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг. Өдрийг сахигч хүн Эзэний төлөө үүнийг сахидаг” (Ром 14:5–6a). “Харин одоо та нар Бурханыг таньж, тэр ч байтугай Бурхан та нарыг танисан атал та нар чинь юунд дорой буурай, зохисгүй үндсэн юмс уруугаа дахин буцаж очин, бүр дахин боолчлогдохыг хүснэ вэ?” (Галат 4:9–10).

Харин зарим хүмүүс Константины МЭ 321 онд гаргасан тушаалаар Амралтын өдөр нь Бямба гарагаас Ням гарагт “шилжсэн” гэдэг. Ямар өдөр анхны чуулганыхан уулзаж мөргөл өргөдөг байсан бол? Бичээст итгэгчид нөхөрлөх юмуу мөргөл өргөхөөр цугларсан ямар нэг Амралтын өдрийн (Бямба) тухай ер дурьдаагүй. Гэвч долоо хоногийн эхний өдөр гэж дурьдагдсан багц ишлэл тодорхой гардаг. Жишээлбэл Үйлс 20:7 “Долоо хоногийн эхний өдөр талх хуваахаар хамтдаа цуглах үед...” гэж дурьдсан. 1 Коринт 16:2д Паул Коринтын итгэгчдэд “Намайг очиход цуглуулахгүйн тулд долоо хоног бүрийн эхний өдөр хүн болгон бололцоогоороо цааш нь хийж хадгал” гэсэн байдаг. Нэгэнтээ Паул энэ өргөлийг “үйлчлэл” хэмээн 2Коринт 9:12д тайлбарласан бол энэ цуглуулга нь Христэч чуулганы Ням гарагын мөргөлийн үйлчлэлтэй тодорхой хэмжээгээр холбоотой байж таарна. Түүхийн хувьд Бямба гараг бус Ням гараг нь Христитгэгчдийн чуулгандаа цугларах энгийн өдөр байсан бөгөөд түүхийг мөшгөвөл нэгдүгээр зуун хүрдэг байна.

Амралтын өдөр бол Израильд өгөгдсөн болохоос чуулганд биш. Амралтын өдөр одоог хүртэл өөрчлөгдөлгүй Бямба гараг байсаар байна. Мөн Амралтын өдөр бол Хуучин Гэрээний Хуулиудын нэг хэсэг бөгөөд Христитгэгчид Хуулийн хяналтаас чөлөөлөгдсөн (Галат 4:1-26; Ром 6:14). Бямба гараг байна уу Ням гараг байна уу хамаагүйгээр Амралтын өдөр нь Христитгэгчдэд шаардах сахих ёстой зүйл биш. Долоо хоногийн эхний өдөр, Ням гараг буюу Эзэний өдөр (Илчлэлт 1:10) нь бидний амилсан Тэргүүн болох Христтэй хамт Шинэ Бүтээлийг тэмдэглэдэг. Бид Мосегийн Амралтын өдөр амрахыг сахих ёстой бус харин амилсан Христийг дагах чөлөөтэй болж үйлчилдэг. Элч Паул хэлэхдээ Христэч хүн нэг Амралтын өдрийг сахих эсэхээ шийдэх хэрэгтэй гэсэн бөгөөд “Нэг хүн нэг өдрийг нөгөөгөөс нь онцгойлон үздэг байхад, өөр нэг хүн өдөр бүрийг адилхан гэж үздэг. Хүн бүр өөрийн бодолдоо бат итгэлтэй байг” (Ром 14:5) гэсэн. Бид зөвхөн Бямба, Ням гарагт бус өдөр бүр Бурханд мөргөж, үйлчлэхээр дуудагдсан.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Яагаад Христитгэгчид Амралтын өдрийг сахих хэрэгтэй вэ? Бямба, Нямын аль нь Амралтын өдөр вэ?