settings icon
share icon
Асуулт

Би өөрийн итгэлийг Есүст өглөө ... одоо яах вэ?

Хариулт


Би өөрийн итгэлийг Есүст өглөө ... одоо яах вэ?

Танд баяр хүргэе! Та өөрийнхөө амьдралыг өөрчлөх шийдвэр гаргалаа. Магадгүй та “Одоо яах вэ? Мөнхийн Эзэнтэй хамт хийх аялалаа хэрхэн эхлэх вэ?” хэмээн бодож байж болох юм. Библи дээр үндэслэгдсэн доорх таван алхам таны чигийг заах болно. Хэрэв таны энэхүү аялалд асуух зүйл байх аваас https://www.gotquestions.org/Mongolian хуудас луу зочлоорой.

1. Авралыг бүрэн төгс ойлго.

1 Иохан 5:13, “Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт эдгээр зүйлийг бичсэн.” Бурхан бид бүхнийг авралын талаар ухаж ойлгохыг хүсч байдаг. Бид аврагдсан гэдэгтээ бат итгэлтэй байхыг Бурхан биднээс хүсдэг. Авралын хэдэн алхамаар товчхон алхацгаая:

(a) Бид бүгд нүгэл үйлдсэн. Бид бүгд Бурханы таалалд үл нийцэх зүйлүүдийг хийсэн. (Ром 3:23).

(b) Бид гэм нүглээсээ болж Бурханаас мөнхөд ангид байх шийтгэлийг хүртвэл зохистой. (Ром 6:23).

(c) Есүс бидний нүглийн төлөөсийг төлж, загалмай дээр нас барсан. (Ром 5:8; 2 Коринт 5:21). Есүс бидний өмнөөс үхэж, бидний авах ёстой шийтгэлийг үүрсэн. Түүний дахин амилалт нь бидний нүглийн төлөөсийг төлсөн гэдгийг баталсан.

(d) Есүст итгэлээ өгч, Түүний үхэл нь бидний нүглийн төлөөс болсон гэдэгт итгэж байгаа хүн бүрт Бурхан уучлал, авралыг өгнө гэж амалсан. (Иохан 3:16; Ром 5:1; Ром 8:1).

Энэ нь л авралын мэдээ билээ! Хэрэв та Есүс Христийг өөрийн Аврагч хэмээн итгэж байгаа бол та аврагдсан! Таны бүх гэм нүглүүд уучлагдсан бөгөөд Бурхан таныг хэзээ ч орхихгүй гэж амалсан (Ром 8:38-39; Матай 28:20). Таны аврал Есүс Христ дотор батламжлагдсан гэдгийг санаарай (Иохан 10:28-29). Хэрэв та гагцхүү Есүсийг Аврагч хэмээн итгэж байгаа бол та Бурхантай хамт Түүний хаанчлалд мөнхөд оршино гэдэгтээ итгэлтэй байж болно.

2. Библийг заадаг сайн сүм цуглаан ол.

Сүм цуглаан гэдэг нь зүгээр нэг байшин сав гэж бүү бодоорой. Сүм чуулган нь хүмүүс юм. Есүс Христэд итгэгч нар биентэйгээ нөхөрлөх нь маш чухал зүйл. Энэ нь сүм чуулганы гол зорилгуудын нэг юм. Та нэгэнт Есүс Христэд өөрийнхөө итгэлийг өгсөн тул та оршин суугаа газрынхаа ойролцоо байх Библид итгэдэг сүм цуглааныг олж очоод пастортай нь уулзаарай. Та тэгээд түүнд Есүс Христэд саяхан итгэснээ хэлээрэй.

Сүмийн хоёр дахь үүрэг нь Библийг заан тунхаглах явдал юм. Ингэснээр та Бурханы заавруудыг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлж болох талаар мэдэх боломжтой. Библийг ойлгож мэдэх нь Христэд итгэгчийн амжилттай болон хүчирхэг амьдралаар амьдрах чухал түлхүүр байдаг. 2 Тимот 3:16-17 дээр “Судар бүр Бурханы амьсгалснаар байгаа бөгөөд заахад, зэмлэхэд, залруулахад, зөвт байдал дотор чиглүүлэхэд тустай. Энэ нь Бурханы хүн аливаа сайн үйлд бүрэн бэлтгэгдсэн байхын тулд юм.” гэсэн байдаг.

Сүмийн гурав дахь үүрэг нь магтаал хүндэтгэл юм. Магтаал хүндэтгэл гэдэг нь Бурханд хийсэн бүх зүйлийнх нь төлөө талархалаа өргөх юм. Бурхан биднийг аварсан. Бурхан бидэнд хайртай. Бурхан биднийг бүх зүйлээр хангадаг. Бурхан биднийг удирдан чиглүүлдэг. Ийм байтал бид хэрхэн Түүнд талархахгүй байж чадах билээ? Бурхан бол ариун, шударга, хайртай, энэрэнгүй, өршөөнгүй болой. Илчлэлт 4:11 дээр “Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм” гэсэн бий.

3. Бурхантай өнгөрөөх цагийг өдөр бүр гарга.

Өдөр бүр тусгай цаг гарган Мөнхийн Эзэн дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх цаг тун чухал юм. Зарим хүмүүс үүнийг “чимээгүй цаг” хэмээн нэрлэдэг. Учир нь энэ л цагт бид Бурханд бүхнийг зориулан Түүнийг сонсох цаг билээ. Зарим хүмүүс өглөө эртлэн энэ цагийг гаргах дуртай бол зарим нь үдэш оройн цагаар хийх дуртай. Та энэ цагийг юу гэж нэрлэх, хэзээ хийх нь хамаагүй юм. Юу чухал хэмээвээс Бурхантай өнгөрөөж буй тэр л цаг юм. Тэгвэл Бурхантай өнгөрөөх цагт юу багтаж болох вэ?

(a) Залбирал. Залбирал гэдэг нь энгийнээр хэлэхэд Бурхантай ярих юм. Бурхантай өөрийн асуудал, тулгараад байгаа хэцүү зүйлсийн талаар ярихийг хэлж байна. Та Бурханаас мэргэн ухаан, зүг чигийг зааж өгөхийг гуйж, таны хэрэгцээг хангахийг хүсэх цаг юм. Түүнчлэн та Түүнд хэр их хайртай болохоо хэлж, таны төлөө хийсэн зүйлүүдэд нь талархалаа илэрхийлэх цаг юм. Залбирал гэдэг нь үүнийг л хэлж байгаа юм.

(б) Библи унших. Сүм цуглаан, Ням гаригийн сургууль, Библи судлалын хичээлүүд дээр Библээс суралцахаас гадна та Библийг өөрөө уншиж байх хэрэгтэй. Христэд итгэгчийн амжилттай амьдралаар амьдрахад мэдэх хэрэгтэй бүх л зүйл Библид агуулагдсан байдаг. Энэ нь зөв ухаалаг шийдвэр гаргах, Бурханы хүслийг мэдэх, бусдад хэрхэн үйлчлэх, сүнсээрээ хэрхэн өсөх зэрэг талаар заадаг. Библи нь Бурханы бидэнд өгсөн Үг юм. Библи нь бид хэрхэн Бурханы таалалд нийцсэн, мөн өөрсдийн сэтгэлд хүрсэн амьдралаар амьдрахад өгөгдсөн гарын авлага, заавар билээ.

4. Танд сүнслэг тусламж үзүүлж чадах хүмүүстэй харилцаа тогтоо.

1 Коринтын 15:33-р ишлэлд “Бүү мэхлэгдэгтүн. ‘Муу нөхөр сайн зуршлыг ч эвдэнэ.” гэсэн нь бий. Библи бидэнд “муу” хүмүүсийн учруулж болох нөлөөний талаар анхааруулсан. Гэмт амьдралаар амьдардаг хүмүүстэй нэгдэн нөхөрлөх нь биднийг тухайн зүйл рүү улам л өдөн уруу татдаг. Бидний эргэн тойронд байгаа хүмүүсийн зан чанар бидэнд нөлөөтэй. Тиймээс ч Их Эзэнд хайртай, Түүнд амьдралаа өргөсөн хүмүүсээр өөрийгөө тойрон хүрээлүүлэх нь ихэд чухал билээ.

Болвол хамрагддаг сүм цуглаанаасаа танд урам зориг өгч чадахуйц нэг юм уу хоёр найзыг олоорой (Еврей 3:13; 10:24). Тэдгээр найз нараасаа чимээгүй цаг, өдөр тутмын ажил үйлс болон Бурхантай алхах алхааг тань хянаж,сануулж байхыг асуух хэрэгтэй. Түүнчлэн та бас эргүүлээд тэр хүмүүстээ тийнхүү хандаж болох эсэхийг асуу. Энэ нь Их Эзэнийг өөрийн Аврагч болгож аваагүй бусад найз нөхдүүдээсээ харилцаагаа бүрмөсөн тасал гэсэн утга ч бас биш юм. Тэдэнтэй харилцаагаа хадгалан, тэднийг хайрласаар бай. Есүс таны амьдралыг өөрчилж байгааг тун энгийнээр ойлгуулж, урд нь хийдэг байсан зүйлүүдээ тэр болгон хийж чадахгүй болсон гэдгээ ил тод хэл. Тэдэнтэй Есүсийн тухай ярих боломж олгохыг Бурхан Эзэнээс гуй.

5. Баптизм хүрт.

Олон хүмүүс баптизмын талаар буруу ойлголттой байдаг. “Баптизм” гэдэг үг нь усанд булхуулах гэсэн утгатай. Библи дээр өгүүлсэн баптизм гэдэг нь Христ доторх шинэ итгэл болон Түүнийг дагахаар шийдсэн шийдвэрээ олон түмэн зарлан тунхаглаж байгаагийн илрэл юм. Усанд бүх биеэ булхан оруулах нь Христтэй хамт булшлагдсан гэсэн санааг илэрхийлнэ. Уснаас тийнхүү дахин өндийн гарах нь Христийн дахин амилсаныг гэрчилж буй хэрэг. Баптизм хүртэх гэдэг нь өөрийгөө Есүсийн үхэл, булшлалт болон дахин амилалттай холбоотой болсоныг гэрчилж буй юм. (Ром 6:3-4).

Баптизм таныг мэдээж аврахгүй. Баптизм таны гэм нүглүүдийг угааж чадахгүй. Баптизм хүртэнэ гэдэг нь дуулгавартай байдлын илрэл бөгөөд Христэд итгэснээ батлан, авралыг хүлээн авсанаа олон түмэнд тунхаглан зарлаж байгаа явдал юм. Хэрэв та баптизм хүртэхэд бэлэн хэмээн үзвэл өөрийнхөө пастортай уулзаарай.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Би өөрийн итгэлийг Есүст өглөө ... одоо яах вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries