Эзэний зоог / Хайрын зоогын ач холбогдол нь юу вэ?




Асуулт: Эзэний зоог / Хайрын зоогын ач холбогдол нь юу вэ?

Хариулт:
Эзэний зоогын судалгаа нь түүний агуулж буй утга учрын гүн гүнзгийгээс болоод асар их ач холбогдолтой. Энэ нь Дээгүүр Өнгөрөх гэдэг нэртэй хуучны тэмдэглэлт баярын үеэр Өөрийн үхлийн өмнөхөн Есүс өнөөдрийн бидний хүртдэг шинэ нөхөрлөлийн ач холбогдолтой идээ хоолыг санаачлан тогтоосон. Энэ бол Христэч мөргөлийн дотоод хэсэг юм. Энэ нь биднийг өөрсдийн Эзэний үхэл болон амилалт, түүнчлэн ирээдүйд ирэх сүр жавхлантай дахин ирэлтийг нь санахад хүргэдэг.

Дээгүүр өнгөрөх баяр нь Еврейн шашны холбогдолтой жилийн хамгийн ариун тэмдэглэлт баяр байв. Энэ нь Египетэд тохиолдсон хамгийн сүүлчийн тахалын үед Египетийн ууган болгон үхэж, Израильчуудын хувьд өөрсдийн хаалганы тотгон дээр түрхсэн хурганы цуснаас болоод аврагдсаныг дурсан тэмдэглэдэг байна. Хургыг тэгээд шарж, исгээгүй талхтай хамт иддэг байсан. Ирэх бүх үеийнхэнд энэхүү баярыг тэмдэглэхийг Бурхан тушаасан. Энэ түүх Египетээс гарсан нь номны 12 бүлэгт бичигдсэн байдаг.

Дээгүүр Өнгөрөх Баярын тэмдэглэлт Сүүлчийн зоогын үеэр Есүс талхны хэсгийг авч Бурханд талархал өргөсөн. Тэгээд түүнийгээ хувааж Өөрийн дагалдагчиддаа өгөөд Тэр “Тэр талх авч, талархал өргөөд, тэдэнд хуваан өгөхдөө —Энэ бол та нарын төлөө өгөх Миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийн идэцгээсний дараа Тэр мөн аяга авч, —Энэ нь та нарын төлөө асгагдах Миний цусаар тогтоох шинэ гэрээ юм” (Лук 22:19-21) гэсэн. Тэр баяр тэмдэглэхдээ магтуу дуу дуулж дуусгаад (Матай 26:30), тэрхүү шөнөдөө Чидун уул руу явсан байдаг. Тэнд урьдаас зөгнөсөн байсны дагуу Иуда Есүсээс урваж баривчлуулсан бөгөөд дараагийн өдөрт нь Тэр цовдлогдсон.

Эзэний зоогийн талаарх бичлэгүүд Сайн мэдээний номнуудад бүгдэнд нь байдаг (Матай 26:26-29; Марк 14:17-25; Лук 22:7-22; ба Иохан 13:21-30). Элч Паул мөн Эзэний зоогийн талаар 1 Коринт 11:23-29 хэсэгт бичсэн. Паул Сайн мэдээний номнуудад байхгүй ийм тунхаглалыг ч оруулсан байдаг. “Тиймд хэн нэгэн хүн зохисгүйгээр Эзэний талхыг идэж, аяганаас уух аваас Эзэний бие ба цусны буруутан болно. Харин хүн өөрийгөө шалгаж байгаад талхыг идэг, аяганаас ууг. Учир нь идэж буй хүн хэрэв биеийг зөв шүүлгүй идэж, уувал өөртөө шийтгэл авчирна” (1 Коринт 11:27-29). Тэгэхлээр бидэнд “биеийг зөв шүүлгүй” талхыг идэж, аяганаас ууна гэдэг нь юу гэсэн утгатай вэ гэсэн асуулт төрж болох юм. Энэ нь бидний авралын төлөө Аврагчын төлсөн гайхамшигтай үнэ цэнэ болон талх, аяганы жинхэнэ утга учрыг үл тоомсорлох байдал орж болно. Эсвэл энэ баярыг ямар ч амьгүй, хэв маяг төдий ёс жаяг болгоод Эзэний зоогонд гэмшээгүй нүгэлтэйгээ оролцох байж ч болно. Паулын сургаал зааврыг сахин бид өөрсдийгөө талхнаас идэж, аяганаас уухаас өмнө шалгаж байх хэрэгтэй.

Мөн сайн мэдээний бичээсүүдэд байхгүй Паулын хэлсэн бас нэг тунхаг нь “Учир нь энэ талхыг идэж, энэ аяганаас уух бүрдээ та нар Түүнийг ирэх хүртэл Эзэний үхлийг тунхагладаг” (1 Коринт 11:26) гэсэн нь бий. Энэ нь уг баяр цаг хугацааны хувьд хязгаартай бөгөөд Эзэнийг ирэх хүртэл болохыг харж болно. Эдгээр товч бичлэгүүдээс бидний сурч болох зүйл нь Есүс хэрхэн хоёр чухал бус элементийг ашиглан Өөрийн үхлийг санан дурсах дурсгал, Түүний бие болон цусны бэлэгдэл болгосныг харж болно. Энэ нь сийлсэн гантиг юмуу цутгасан гуулин хөшөө бус зүгээр л талх, дарс юм.

Тэрээр талх нь Түүний хугарах биеийг нь өгүүлнэ гэж тунхагласан. Түүний яс нь хугарахгүй боловч Түүний бие аймшигтай тамлагдан, бараг танигдахгүй болсон байсан (Дуулал 22:12-17; Исаиа 53:4-7). Дарс нь Түүний цусыг өгүүлэх бөгөөд удахгүй Түүний амсах аймшигтай үхлийг заасан байдаг. Бурханы төгс Хүү болох Тэр Хуучин гэрээний Золигчийн талаар өгүүлсэн тоолшгүй олон эш үзүүллэгүүдийн биелэл болсон (Эхлэл 3:15; Дуулал 22; Исаиа 53). Тэр “Намайг дурсан үүнийг үйлд” гэснээрээ ирээдүйд үргэлжлэн хийгдэх ёстой тэмдэглэлт үйл явдал байхыг заасан. Энэ нь бас Дээгүүр Өнгөрөх баярын тухай заадаг бөгөөд хурганы үхэл хэрэгтэй байсан нь ирээдүйд дэлхийн бүх гэм нүглийг зайлуулах Бурханы Хурга ирэхийг урьдчилан харуулж байснаар Эзэний зоогонд биеллээ олсон байна. Христ буюу Дээгүүр өнгөрөх баярын Хурга (1 Коринт 5:7) тахил болсноор (Еврей 8:8-13) Хуучин Гэрээ нь Шинэ гэрээгээр солигдсон байна. Тахилчлалын систем цаашид хэрэгцээгүй болсон (Еврей 9:25-28). Эзэний зоог/Хайрын зоог Христ бидний төлөө хийсэн зүйл болон Түүний тахил болсоны үр дүнд биднийг хүлээн авсан зүйлсийн дурсан санах ёслол болдог.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Эзэний зоог / Хайрын зоогын ач холбогдол нь юу вэ?