Есүс Бурханы Хүү гэдэг нь юу гэсэн үг вэ?




Асуулт: Есүс Бурханы Хүү гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хариулт:
Есүс хүний эцэг хүүгийн харилцаа шиг байдалтай Бурханы Хүү биш юм. Бурхан хурим найр хийгээд эхнэр авч дараа нь хүү төрүүлсэн юм биш. Бурхан Мариатай болзож, тэгээд түүнтэй хамт байн хүү төрүүлсэн гэсэн үг биш. Бурхан Түүнийг хүний биет байдлаар хэлбэршүүлж, бүтээсэн талаас нь Есүс Бурханы Хүү гэж хэлдэг (Иохан 1:1, 14). Есүс мөн Мариагийн биед Ариун Сүнсээр бүрэлдсэн гэдэг талаас нь Бурханы Хүү гэдэг. Лук 1:35 “тэнгэр элч Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно” хэмээсэн гэж тунхагладаг.

Еврей удирдагч нарын өмнө аваагчигдсан шүүлтийн үеэр Ахлах тахилч Есүсээс “Чамайг амьд Бурханаар тангараглуулъя. Чи Бурханы Хүү, Христ мөн юм уу? Бидэнд хэлээч” (Матай 26:63) гэж шаардсан. “Тийм” таны хэлсэн мөн гэж Есүс хариулсан. Түүнчлэн “харин Би та нарт хэлье. Та нар үүнээс хойш Хүчит Нэгэний баруун талд залрах Хүний Хүүг тэнгэрийн үүлэн дээр залран ирэхийг харах болно гэж айлдав” (Матай 26:64). Еврейн удирдагчид энэ үгээр нь Есүсийг Бурханыг доромжилсон гэж буруутгасан юм (Матай 26:65-66). Дараа нь Понти Пилатын өмнө “Иудейчүүд түүнд хандан “Бидэнд хууль бий. Уг хуулийн дагуу бол Тэр үхэх ёстой. Яагаад гэвэл Тэр Өөрийгөө Бурханы Хүү болгосон юм” гэцгээж байлаа” (Иохан 19:7). Яагаад Бурханы Хүү гэж тунхаглах нь Бурханыг доромжилсон хэрэг болж үхэх ял авах ёстой байсан юм бол? Еврейн удирдагчид Есүсийн хэлсэн “Бурханы Хүү” гэдгийг яг л бичигдсэн энэ хэвээр нь ойлгож байсан. Бурханы Хүү байна гэдэг яг л Бурхантай адил мөн чанартай байна гэсэн үг. Бурханы Хүү бол “Бурханых”. Бурхантай адил мөн чанартай гэж тунхаглах нь үнэндээ Бурхан гэсэн үг. Энэ нь Еврейн удирдагчдын хувьд урвалт, Бурханыг доромжилсон зүйл байв. Тийм болохоор тэд Есүсийг үхүүлэх нь Левит 24:15-г биелүүлнэ гэж үзсэн. Еврей 1:3 үүнийг маш тодорхой илэрхийлдэг. Үүнд: “Хүү нь Түүний алдрын туяа, Түүний мөн чанарын бодит илэрхийлэл” гэсэн байдаг.

Өөр нэг жишээ нь Иохан 17:12-с олдож болох бөгөөд энэ хэсэгт Иудаг “мөхлийн хүү” гэж дүрсэлсэн байдаг. Иохан 6:71 бидэнд Иуда бол Симоны хүү гэдгийг мэдүүлдэг. Иохан 17:12-т Иудаг “мөхлийн хүү” гэж дүрсэлсэн нь юуг илэрхийлж байгаа вэ? Мөхөл гэдэг үг нь “сүйрэл, уналт, дуусалт” гэсэн утгатай. Махчилбал Иуда “сүйрэл, уналт, дуусалтын” хүү гэсэн үг бус харин Иудагийн амьдралыг тодорхойлсон зүйлс болж байна. Иуда мөхлийн дүрслэл болсон. Үүнтэй яг л адил замаар Есүс Бурханы Хүү болж байна. Бурханы Хүү бол Бурхан. Есүс бол Бурханы гаргаж ирсэн дүрслэл мөн (Иохан 1:1, 14).



Монгол хэл дээрх сайт руу буцах



Есүс Бурханы Хүү гэдэг нь юу гэсэн үг вэ?