Өөрийн үхэл болон дахин амилалтын хоорондох гурван өдөр Есүс хаана байсан бэ?




Асуулт: Өөрийн үхэл болон дахин амилалтын хоорондох гурван өдөр Есүс хаана байсан бэ?

Хариулт:
1Петр 3:18-19-д "Учир нь Христ ч нэг удаа нүглийн төлөө үхэж, зөвт нь зөвт бусыг орлосон. Энэ нь биднийг Бурханд аваачихын тулд болой. Ингэхдээ махан бие дотор үхэж, сүнс дотор амилуулагдав. Тэрхүү сүнсээр Христ явж, шоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ" гэсэн.

“Сүнсээр .... явж” гэсэн хэллэг нь 18р ишлэлийн “махан бие дотор” гэсэн хэллэгтэй яг адилхан бүтэцтэй байдаг. Тэгэхлээр “сүнсээр” гэдэг үг нь “махан бие” гэсэн үгийн талбар хүрээтэй адил харагдаж байна. Энэ махан бие болон сүнс нь Христийн махан бие болон сүнс юм. Мөн “сүнс дотор амилуулагдав” гэсэн үг нь Христийн гэм нүгэл үүрэлт болон үхэл нь Түүний хүний биеийг өмссөн сүнс нь Бурхан Эцэгээс салгагдахад хүргэгдсэн гэдгийг зааж байдаг(Матай 27:46). Махан бие болон сүнсний хоорондох харьцуулалт нь Матай 27:46 болон Ром 1:3-4 зэргийг харвал Христийн бие болон Ариун Сүнсний хоорондын асуудал биш юм. Христийн гэм нүглийн цагаатгал бүрэн гүйцэхэд Түүний сүнс эвдэрсэн харилцаагаа дахин сэргээсэн байдаг.

1Петр 3:18-22 Христийн зовлон(18 ишлэл) болон Түүний алдаршуулалт(22 ишлэл) хоорондын холбоосыг нарийн тайлбарласан. Зөвхөн Петр л энэ хоёр үйл явдлын хооронд юу болсон талаар онцгой мэдээлэл өгсөн байна. 19р ишлэлд буй “тунхаглах” гэдэг нь Шинэ гэрээнд сайн мэдээг тунхаглах гэж хэрэглэгдсэн энгийн үгнээс ялгаатай байдаг. Энэ нь Монгол хэлэнд шууд буух юм бол мэдээг зарлан тунхаглах гэсэн утгатай. Есүс загалмай дээр зовлон эдэлж нас барсан. Түүний бие үхэлд тушаагдан, Тэрбээр гэм нүгэлтэйд тооцогдон үхсэн байна. Гэвч Түүний сүнс амилуулагдсан бөгөөд Тэр Эцэгт үүнийгээ даатгасан байдаг. Петрийн бичсэний дагуу харвал Есүс Өөрийн үхэл болон дахин амилалтынхаа хоорондох хэсэг хугацаанд “шоронд байгаа сүнснүүдэд” онцгой тунхаглал хийсэн байна.

Петр хүмүүсийг тодотгохдоо “сүнс(spirits)” гэж хэлээгүй “сүнс(souls)” гэж илэрхийлсэн гэдгийг эхлээд сайн ойлгох хэрэгтэй(3:20). Шинэ гэрээнд сүнс(spirits) гэдэг үгээр тэнгэр элчүүд, муу ёрын сүнснүүд гэх мэт зүйлсийг илэрхийлдэг болохоос хүмүүн биетэй зүйлсийг илэрхийлээгүй нь харагддаг. 22р ишлэлийг харвал энэ утгыг нь агуулсан харагдана. Мөн Библийн ямар ч хэсэгт Есүс тамд очсон тухай бичээгүй. Үйлс 2:31-г харвал Тэр “Үхэгсдийн орон”-д очсон тухай гарч байна. Гэвч “Үхэгсдийн орон” гэдгийг “там” гэж хэлж чадахгүй. "Үхэгсдийн орон" гэдэг үг нь үхлийн талаарх ойлголтын тухай илэрхийлж байгаа бөгөөд дахин амилалтыг хүлээх хэсэг түр хугацааны газрыг илэрхийлдэг. Илчлэлт 20:11-15 ишлэлд энэ хоёр ойлголтын ялгаатай талыг маш тодорхой тайлбарласан байдаг. Там гэдэг бол итгээгүй хүмүүст байнгын үргэлжлэх эцсийн шийтгэлийн газар байдаг. Үхэгсдийн орон бол түр зуурын газар юм.

Бидний Эзэн Өөрийн сүнсийг Бурханд даатгаад, нас баран, үхэл болон дахин амилалтын хоорондох хэсэг хугацаанд үхлийн талбар бүхий түр зуурын газарт байж сүнслэг оршигчдод(Иуда 6-г харах юм бол магадгүй унасан тэнгэр элч байж болно) тунхаглал хийсэн байдаг. Мөн энэ нь Ноагийн үерийн өмнөх үетэй зарим талаараа холбоотой байж болох юм. 20р ишлэл үүнийг бас тодорхой болгож өгч байна. Тэр шоронд байх сүнснүүдэд яг юу тунхагласан талаар Петр бид нарт хэлж өгөөгүй боловч нэгэнтээ тэнгэр элч нар аврагдаж чадахгүй болохоор цагаатгалын мэдээ ямар ч гэсэн биш нь харагддаг(Еврей 2:16). Магадгүй энэ нь Сатан болон түүний дагалдагсдыг ялсан ялалтын тунхаглал байж болох юм(1Петр 3:22; Колоссай 2:15). Ефес 4:8-10 ч гэсэн Христ “диваажин” руу явсан(Лук 16:20; 23:43) бөгөөд Түүнийг үхэхээс өмнө түүнд итгэсэн байсан хүмүүсийг тэнгэрийн улсад аваачих зорилготой байсан мэт харагддаг. Гэвч тухайн багц ишлэл яг юу тохиолдсон тухай тайлбарласан хэсэг байдаггүй. Харин ихэнх Библийн эрдэмтэд үүнийг “хоригдол олзлох тухай” гэсэн утгатай болохыг хүлээн зөвшөөрдөг байна.

Тэгэхээр хамгийн сүүлд дүгнэн хэлэхэд Христ нас барж, дахин амилахын хоорондох гурван өдрийн хугацаанд яг юу хийсэн талаар Библи тодорхой тайлбарладаггүй гэсэн үг. Харин Тэр унасан тэнгэр элчүүд юмуу эсвэл үл итгэгчдэд ялалтын мэдээг тунхагласан мэт харагддаг. Бидний гарцаагүй мэдэх үнэн нь Есүс хүмүүст авралын талаар хоёр дахь боломжыг өгдөггүй. Библи биднийг нас барсны дараа шийтгэлтэй тулгарах болно гэж хэлдэг(Еврей 9:27). Харин хоёр дахь боломж байхгүй. Тийм болохоор Есүс нас бараад, дахин амилах хоорондоо юу хийж байсан талаар бидэнд бүрэн тодорхой хариулт байхгүй. Магадгүй энэ нь бид алдарт хүрснийхээ дараа ойлгож болох бас нэг гайхалтай нууц ч юм билүү.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Өөрийн үхэл болон дахин амилалтын хоорондох гурван өдөр Есүс хаана байсан бэ?