settings icon
share icon
Асуулт

Хипостатик нэгдэл гэж юу вэ? Есүс яаж Бурхан болон хүн чанарыг зэрэг тээж чадах вэ?

Хариулт


Хипостатик нэгдэл гэх нэршлийг Бурхан Хүү болох Есүс Христ нь хүний мөн чанарыг авсан боловч яаж бас үүний хажуугаар бүрэн Бурхан хэвээр үлдсэн бэ гэдгийг дүрслэн харуулахад ашиглана. Есүс үргэлж л Бурхан байсаар ирсэн (Иохан 8:58, 10:30), гэвч дэлхийд төрөхдөө Есүс хүмүүн оршигч болсон (Иохан 1:14). Бурханлаг мөн чанар дээрээ хүний мөн чанарыг нэмэн авсан нь Хүн-Бурхан Есүс юм. Энэ бол хипостатик нэгдэл буюу бүрэн Бурхан болоод бүрэн хүн болох нэг Оршигч Есүс Христ юм.

Есүсийн хүмүүн болон Бурхан гэх хоёр мөн чанар нь хуваагдашгүй. Есүс үүрд мөнхөд Бурхан-хүн байх бөгөөд бүрэн Бурхан болон бүрэн хүн гэх хоёр ялгаат чанар нь нэг Оршигчид байна. Есүсийн хүмүүн болон Бурхан чанар нь холилдохгүй бөгөөд тусдаа идентит болон алдагдахгүй нэгдмэл байдаг. Есүс заримдаа хүмүүн чанарын хязгаарлагдмал байдал дунд үйл ажиллагаа явуулсан (Иохан 4:6, 19:28) бөгөөд бусад цагт нь Өөрийн Бурханы хүч дотор байв (Иохан 11:43; Maтай 14:18-21). Хоёуланд нь Есүсийн үйлдэл нь Түүний нэг Оршигч чанараас улбаатай. Есүс хоёр чанартай байсан боловч нэг л хувь шинжтэй юм.

Энэ хипостатик нэгдлийн онол сургааль нь Есүс хэрхэн Бурхан болон хүн хоёул байж чадах вэ гэдгийг тайлбарлах гэсэн оролдлого юм. Хэдий тийм боловч эцэстээ энэ онол сургаалийг бид бүрэн ойлгох боломжгүй. Бурхан хэрхэн үйл ажиллагаагаа явуулдгыг бид бүрэн ойлгох ямар ч боломжгүй. Бид хязгаарлагдмал оюун санаатай хүмүүс оршигчийн хувьд хязгааргүй Бурханыг бүрэн ухамсарлаж, ойлгож чадна гэж найдах хэрэггүй. Есүс бол Бурханы Хүү бөгөөд Ариун Сүнсээр бүрэлдсэн гэж хэлдэг (Лук 1:35). Тэр нь Есүс бүрэлдэхээсээ өмнө оршин байгаагүй гэж хэлж байгаа юм биш (Иохан 8:58, 10:30). Есүс бүрэлдэх үедээ Бурхан байх дээрээ нэмж хүмүүн оршигч болсон (Иохан 1:1, 14).

Есүс бол Бурхан ба хүн хоёул. Есүс үргэлж л Бурхан байсан боловч Маригийн биед бүрэлдэх хүртлээ хүн оршигч болоогүй байсан. Есүс бидний зовлон бэрхшээлийг мэдэрч ойлгохын тулд хүн болсон (Еврей 2:17) төдийгүй, цаашлаад хамгийн чухал нь бидний гэм нүглийг шийтгэлийг төлж загалмай дээр үхэхийн тулд байв (Филиппой 2:5-11). Дүгнэн хэлэхэд хипостатик нэгдэл гэдэг нь Есүс бол бүрэн хүн, бүрэн бурхан хоёул бөгөөд энэ хоёр нь холилдохгүй, нэг нь нэгнийгээ сулруулахгүй ба Тэрээр үүрд мөнхөд нэгдсэн нэг Хувь оршигч гэдгийг заадаг.

English



Монгол хэл дээрх сайт руу буцах

Хипостатик нэгдэл гэж юу вэ? Есүс яаж Бурхан болон хүн чанарыг зэрэг тээж чадах вэ?
Энэ хуудсыг хуваалцах: Facebook icon Twitter icon Pinterest icon Email icon
© Copyright Got Questions Ministries