Христэд итгэгчид Хуучин гэрээний хуулийг сахих ёстой юу?




Асуулт: Христэд итгэгчид Хуучин гэрээний хуулийг сахих ёстой юу?

Хариулт:
Энэ сэдвийг ойлгох гол түлхүүр нь Хуучин гэрээний хууль бол Израиль үндэстэнд өгөгдсөн бөгөөд Христэд итгэгчдэд биш гэдгийг мэдэх нь чухал. Зарим хуулиуд нь Израильчуудыг хэрхэн Бурханд тааламжтай, дуулгавартай байх вэ гэдгийг мэдүүлэхийн тулд өгөгдсөн(Жишээ нь Арван хууль) байхад зарим нь Бурханд хэрхэн мөргөл өргөх вэ гэдгийг зааварчилсан(тахил өргөх тогтолцоо), харин зарим нь Израильчуудыг бусад үндэстнээс ялгаатай гэдгийг ойлгуулахын тулд байв(хүнс болон хувцасны дүрэм журам гэх мэт). Хуучин гэрээний ямар ч хууль өнөөдөр бидэнд хэрэгжих шаардлагагүй. Есүс загалмай дээр нас барахдаа Хуучин гэрээний хуульд төгсгөл тавьсан юм(Ром 10:4; Галат 3:23-25; Ефес 2:15).

Хуучин гэрээний хуулийн оронд бид Христийн хуулийн дор байдаг(Галат 6:2). "Чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла. Энэ бол агуу нь бөгөөд хамгийн чухал тушаал мөн. Удаах нь чи хөршөө өөрийн адил хайрла гэсэнтэй адил юм. Энэ хоёр тушаал дээр бүх Хууль болоод Эш үзүүлэгчид тулгуурладаг юм гэлээ”(Матай 22:37-40). Хэрвээ бид эдгээр хоёр зүйлийг хийх юм бол Христ биднээс хийхийг хүсдэг бүхий л зүйлийг биелүүлж байна гэсэн үг. “Бурханы хайрлах нь Түүний тушаалуудыг сахих юм. Түүний тушаалууд нь хүнд дарамт биш билээ”(1Иохан 5:3). Бодитоор Арван Хууль бол Христэд итгэгчдэд хамаарагдах зүйл биш юм. Гэвч Арван хуулийн 9 нь Шинэ гэрээн дээр давтагдсан байдаг(Саббат өдрийг сахин өнгөрүүлэхээс бусад нь бүгдээрээ). Хэрвээ бид Бурханы хайрлах юм бол бусад бурхдад юмуу эсвэл хуурамч шүтээнүүдэд мөргөхгүй нь лавтай. Хэрвээ бид хөршөө хайрлах юм бол тэднийг алах юмуу, тэдэнд худал хэлэх, тэдний эсрэг завхайрал үйлдэх, тэдэнд хамааралтай юманд шунахгүй нь тодорхой. Тиймээс бид Хуучин гэрээний хуулийн ямар ч шаардлага дор байдаггүй. Бид Бурханыг хайрлаж, хөршүүдээ хайрладаг. Хэрвээ бид энэ хоёр зүйлийг л итгэмжтэй хийх юм бол бусад ямар ч зүйлсийн алдаанд орохгүй.



Монгол хэл дээрх сайт руу буцах



Христэд итгэгчид Хуучин гэрээний хуулийг сахих ёстой юу?