Христэч мацаг барилт – Библи энэ талаар юу гэдэг вэ?




Асуулт: Христэч мацаг барилт – Библи энэ талаар юу гэдэг вэ?

Хариулт:
Христитгэгчдийг мацаг барь гэсэн тушаал Библид байдаггүй. Бурхан энэ зүйлийг Христитгэгчдээс шахан шаарддаггүй байна. Үүний хажуугаар Библи харин мацаг барилт гэдэг бол сайн, ашигтай, үр өгөөжтэй зүйл хэмээн танилцуулдаг. Үйлс номонд итгэгчид чухал шийдвэрүүдийг гаргахаасаа өмнө мацаг барьж байсан талаар дурьдсан (Үйлс 13:2, 14:23). Мацаг барилт болон залбирал хоёр хоёул байнга холбоотой бичигдсэн (Лук 2:37; 5:33). Мацаг барилтын гол анхаарал нь хоол унд идэхгүй байх гэдэг зүйл дээр дэндүү их тавигдсан байдаг. Гэтэл үүний оронд мацаг барилтын зорилго нь энэ дэлхийн зүйлс дээрээс өөрийн анхаарлыг авч Бурханд бүрэн найдлага тавих хэрэгтэй юм. Мацаг барилт гэдэг бол Бурханд болон өөрсөддөө Түүнтэй харилцах харилцааг маш их чухалчилж байгаа гэдгээ харуулах арга зам. Шинэ алсын хараа, төлөв байдал, Бурханд найдах байдлыг дахин шинээр олж авахад мацаг барилт тусалдаг.

Хэдийгээр Бичээст өгүүлж буй мацаг барилт нь бараг бүхэлдээ хоол идэхгүй байхтай холбоотой байдаг боловч мацаг барих өөр арга зам бас бий. Хэсэг хугацаанд өөрийн бүхий л анхаарлаа Бурханд хандуулж, ямар ч зүйлс байсан татгалзах нь мацаг барилтанд тооцогдож болно (1 Коринт 7:1-5). Мацаг барилт нь ялангуяа хоол хүнс идэхгүй мацаг барих нь тогтсон цагаар хязгаарлагдсан байх хэрэгтэй. Идэхгүйгээр хэтэрхий их цаг өнгөрөөвөл биед хор хөнөөл учруулж болох юм. Мацаг барилт гэдэг бол махан биеэ шийтгэн зовоох зорилготой бус Бурханд анхаарлаа дахин хандуулах явдал. Мацаг барилт нь бас “турах арга хэрэгсэл”-д тооцогдож болохгүй. Библийн мацаг барилтын зорилго нь жингээ хасах явдал биш, харин ч Бурхантай илүү гүн гүнзгий харилцаатай байх юм. Хэн ч мацаг барьж чадна, гэхдээ зарим нь хоол хүнс идэхгүй мацаг барих боломжгүй байж болно (жишээлбэл: чихрийн өвчтэй хүн). Бурхантай илүү ойр байхын тулд хүн болгон ямар нэг зүйлээс хэсэг хугацаанд татгалзах боломжтой.

Энэ дэлхийн зүйлс дээрээс нүдээ авч түр татгалзах нь өөрсдийн анхаарлаа Христ рүү хандуулах илүү боломжтой болгодог. Мацаг барилт нь Бурханаас хүссэн зүйлээ авах арга зам биш. Мацаг барилт нь биднийг өөрчилдөг, харин Бурханыг бус. Мацаг барилт нь бусдаас илүү сүнслэг, мундаг хүн болж харагдах арга зам ч бас биш. Мацаг барилт даруу төлөв байдал дунд баяр хөөртэй хандлагаар хийгддэг. Матай 6:16-18-д “Чи мацаг барихдаа хоёр нүүрт хүмүүс шиг бүү баргар царайл. Учир нь тэд мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахын тулд нүүр царайгаа барайлгадаг байна. Үнэнээр Би та нарт хэлье, тэд шагналаа бүрэн авсан юм. Харин та нар мацаг барихдаа толгойгоо тослоод, нүүрээ угаа. Ингэснээр та нар мацаг барьж байгаагаа хүмүүст харуулахгүй, харин нууцаар оршигч Эцэгтээ харуулна. Тэгээд нууцаар хардаг Эцэг тань та нарт буцааж төлнө.”



Монгол хэл дээрх сайт руу буцах



Христэч мацаг барилт – Библи энэ талаар юу гэдэг вэ?